Гэнэт сэрсэн ИЗНН ба гишүүдийг эгүүлэн татах хууль!

Гэнэт сэрсэн ИЗНН ба гишүүдийг эгүүлэн татах хууль!

Гэнэт сэрсэн ИЗНН ба гишүүдийг эгүүлэн татах хууль!

УИХ-ын гишүүн, ИЗНН-ын гишүүн М.Нарантуяа-Нара УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төсөл өргөн барив. Саяхандаа, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэсүхийн санаачлагаар мөн л УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг өргөн барьж, улс төрийн хүрээнд багагүй талцал өрнүүлж, парламентын босго даваад буй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл мөн л УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох зорилготой бөгөөд парламент хэлэлцэх эсэхийг нь дэмжчихсэн. Мөн УИХ-ын гишүүн Б.Батбаатар буюу ИЗНН-ын дарга саяхан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах зохицуулалттай хуулийн төсөл өргөн барьсан. Үндсэндээ УИХ-ын гишүүдийг эгүүлэн татахтай холбоотой гурван хуультай болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн өргөн барьсан гишүүдэд хариуцлага тооцох хуулийн төсөл парламентын босго давчихсан байхад дахин ИЗНН-ын хоёр ч гишүүн ижил утга бүхий хуулийн төсөл өргөн барьж байгаа нь УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох, намын жагсаалтын гишүүдэд хариуцлага тооцох санаархал яг хэнд, аль намд байна вэ гэдэг асуулт дагуулж байна.

УИХ-ын гишүүдэд хууль санаачлах эрх нь нээлттэй байдаг. Энэ парламентын бүрэн эрх хэрэгжээд хоёр жил болчихсон байхад гэнэт олноороо гишүүдэд хариуцлага тооцох хууль өргөн бариад байгаа нь өөрөө хардлага дагуулж байгаа юм. Угтаа бол иргэд татвараа багасгаад өгөөч, төрийн дарамтыг багасгаад өгөөч, бизнес эрхлэгчид нь хууль эрх зүйн орчноо сайжруулаад өгөөч, хамтарч ажиллаач, хөрөнгө оруулалтын хуулиа батлаад өгөөч гээд ил, далдаар зөндөө л илэрхийлж байна. Ахмадууд нь тэтгэврээ нэмэгдүүлхийг ч хүсээд байгаа. Чухам ийм олон хууль санаачлах боломж, санал гараад байхад яагаад заавал гишүүдийг эгүүлэн татах хууль гэж, ИЗНН-ыхаан.

Нэгэнт Ерөнхийлөгч хууль өргөн барьчихсан, парламент нь хэлэлцэхийг дэмжсэн байхад яагаад дахин дахин гишүүдийг эгүүлэн татах хууль өргөн бариад байна вэ. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуульдаа бүх намын төлөөллийг оруулаад ажлын хэсэг байгуулаад бодитойгоор нэмэлт, өөрчлөлтөө хийгээд явах боломж байхад дахин өнгө зүсийг нь хувиргаад хууль өргөн бариад байна. Чухам ямар санал, санаачлагатайгаар гишүүдийг эгүүлэн татах, хариуцлага тооцох санаачлага гаргаад байгаа нь өөрөө жинхэнэ утгаараа парламентын гишүүдийг хариуцлагажуулахаас илүү хэн нэгэнд зориулсан уу гэх хардлагыг дагуулж буй. Эсвэл энэ хууль тодорхой эзэнтэй, заавал эгүүлэн татагдах гишүүд байгаа бол хуулийн хүрээнд хариуцлага тооцоод явах эрх, боломж нь парламентад бий.

Энэ удаагийн парламент таван намаас бүрдсэн, 126 гишүүнтэй. Үүний тал хувь нь намын жагсаалтаар, тал нь тойргоос сонгогдсон. 126 гишүүн сонгосон тойрог, нийт ард түмнээ төлөөлөх үүрэг хүлээж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон учраас өргөсөн тангарагтаа үнэнч байх, УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаандаа суух, хариуцлагатай байх, хууль санаачлах, УИХ-аар хэлэлцэгдэж буй хуулийн төсөлд санал хүсэлтээ илэрхийлэхээс эхлээд ажил үүрэг нь маш тодорхой. Гэвч чуулганы хуралдаанаа таслах, хуралдаа суудаггүй цөөн хэдэн гишүүд, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон ч эгүүлэн татагддаггүй байдлаас үүдэж парламентын нэр хүнд унах, иргэд олон нийт гишүүдэд итгэл алдрах гээд олон асуудал үүсч байгаа нь ийн парламентын гишүүнийг эгүүлэн татах, хариуцлага тооцох хуулийн төслүүд өргөн барих шалтаг, шалтгаан болоод байна. Мэдээж, УИХ-ын гишүүн ёс зүй, үндсэн үүргээсээ няцсан, хариуцлага алдсан бол эгүүлэн татах процесс байж болох ч нэг нам дангаараа олонх болох, зөвхөн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болчихно гэсэн болгоомжлол улс төр судлаачдын зүгээс, улс төрийн намуудын зүгээс ч илэрхийлээд буй. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн иргэнээр гомдол гаргуулаад л үг сөрсөн, өрсөлдөгч болохуйц хүмүүсээ намнаад эхлэх эрсдэл ч энэ хуульд бийг мартаж боломгүй. Сонгогчдын хувьд энэ бол том боломж бөгөөд сонирхол өндөр асуудал. Мэдээж, сонгосон гишүүн нь хуралдаа суудаггүй, ажлаа хийдэггүй, зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө ажиллаж байвал эгүүлэн татах процесс байж болох ч өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал, нэг нам дотроо хэд хэд салчихсан, хоорондоо өширхөж, тэмцэлдэж байгаа энэ цагт бол хуулийн зорилго, агуулга нь зөвхөн хувь хүний, нэг намын даргын үзэмжээр шийдэгдчих эрсдэл бийг мартаж боломгүй.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-12 103.229.121.18

2 жил ч хайран байна эргүүлэн татах шаардлага аль эрт бүрдсэн байсан ш дээ одоогийн бүх гишүүд сайд нараас сайн сайхан гэрэл гэгээ зөв ажил зөв хууль дүрэм журам 4 жилийн хугацаанд гарахгүй нь ойлгомжтой болсон доо ЗГ бүүр бүтэхгүй хэн нь хэнийхээ дээр гараад байгаа нь хачин

Avatar

Zochin 2026-05-12 66.181.183.97

Galzuu Pedo avgai sayhan Erunhiiloch n barisan huuliig eserguutseed baisan odoo ooroo sanaachlagch bolchihson tuuj yvna gevuu. Bolovsrol medleggui, ichguur sonjuurgui galzuu medrel avgai shivshig!!!

Avatar

Нэргүй 2026-05-12 59.153.113.131

хүүхэд нохойн доог болсон шившгийг хүмүүс л гишүүн сайд болсон байгаа ш дээ

Avatar

ЗОЧИН 2026-05-12 103.212.116.193

ШИРЭЭНИЙ я***н ПЕДО НАРА АВГАЙ БОЛ ХУУЛЬ САНААЧИЛСАН ГЭЖ АВДАГ 20 САЯ ТӨГРӨГ НЬ ХЭРЭГТЭЙ БАЙГАА, САЯХАН Л ЭСЭРГҮҮЦЭЖ ҮХЧИХ ГЭЭД БСАН ГАХАЙ НАРА ЮУ БОЛЧИХОВ??? ЭНЭ АВГАЙГ Л ХАМГИЙН ТҮРҮҮНД ЭРГҮҮЛЭН ТАТМААР БНА.

Avatar

ттт 2026-05-12 202.21.118.186

Өөрийгөө эргүүлэн татуулах гээд байгаа юм байхдаа хөөрхий дөө….

Avatar

Нэргүй 2026-05-12 59.153.113.131

хэ хэ бүгд л эргүүлэн татагдах шаардлага бүрдсэн байгаа ш дээ ширэн нүүрлээд гөлийгөөд чичрээд суугаад байгаа болхоос

Avatar

Нэргүй 2026-05-12 202.9.40.238

ерн хужаө манжууд их атаархуу хариугүй муу гуйлагчн хоосн байхдаа үхчх гээд атаархаад үхчх гээд бдг хулгай шаагаад хулгайгаар цөлмөөд хулгайн юм цуглуулчхаахаа баиярхуу араачгүй муу юм үзээгзй зантай ерн юм үзүүгүй зантай хувха ямр ч үед л гайтай зантай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж