АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Хятадад айлчилна. Айлчлалын багт "Apple"-ийн Тим Күүк, "Tesla", "SpaceX"-ийн Элон Маск, "BlackRock"-ийн Ларри Финк нарын технологийн магнатууд дагалдах төлөвтэй байна. Цагаан ордны эх сурвалжийн мэдээлснээр, нийт 17 гүйцэтгэх захирал Трампыг дагалдах бололтой.
Тодруулбал, "Meta"-ийн дэд захирал Дина Пауэлл, "Boeing"-ийн гүйцэтгэх захирал Келли Ортберг, "Visa"-ийн Райн МкИнернэй, "Blackstone"-ийн Стефен Шварзмэн, "Cargill"-ийн Брайн Сайкс, "Citi"-ийн Жэйн Фрэйсер, "Coherent"-ийн Жим Андерсон, "GE Aerospace"-ийн Хенри Лоуренс Калп, "Goldman Sachs"-ын Дэвид Соломон, "Illumina"-ийн Жэкоб Тэйсен, "Mastercard"-ын Майкл Миэбах нар айлчлалын багт багтжээ.
АНУ, Хятадын технологийн өрсөлдөөний төвд буй "Nvidia"-ийн босс Женсен Хуан энэ багт багтаагүй нь анхаарал татаж байна. Женсен Хуан өөрөө өнгөрсөн долоо хоногт хэвлэлд яриа өгөхдөө "Намайг айлчлалын багт урьвал энэ нь Хятадад АНУ-ыг төлөөлөх онцгой боломж болно" гэж байв.
Трампын энэ удаагийн айлчлал АНУ, Хятадын худалдааны дайны дараах эвлэрлийн чухал мөч болж байна. Өнгөрсөн хугацаанд талууд харилцан 100 хувиас давсан өндөр татварыг бие биедээ ногдуулж байв. Улмаар өнгөрсөн оны аравдугаар сард Трамп, Ши Жиньпин нар Өмнөд Солонгост уулзсанаар тарифын дайн харьцангуй намжих шинжиндээ орсон юм.
3,576.03






















































The most powerful country in the world is no longer America, but China 🇨🇳. China is now a very large and developed country. 2026-05-12 84.225.171.219
The most powerful country in the world is no longer America, but China 🇨🇳. China is now a very large and developed country.
СЛАВА РОССИИ 2026-05-12 66.181.177.183
АМЕРИКИЙН БӨМБӨГДӨЛТӨӨС БОЛЖ ИРАНЫ АХЛАХ СУРГУУЛИЙН 7-12 НАСНЫ 200 ОРЧИМ ХҮҮХЭД, ТЕГЕРАНЫ ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛД БАЙСАН ГЭМ ЗЭМГҮЙ 1200 ЗОРЧИГЧ, АЖИЛТАН АЛБАН ХААГЧИД АМЬ ЭРСДСЭН ТУЛ ТРАМПЫГ ОУЭШ-ЭЭС БАРИВЛАХ ТОГТООЛ ГАРГАХ ЁСТОЙ.
зочин 2026-05-12 103.212.162.109
манай компанийн захируудад хэлэхэд луйвар хулгайгаар баяжих бишээ өөрийн гэсэн дэлхийд гарсан биснэсс үйлдвэрлэл хийж бүтээгээд эр хүн шиг нүүр бардам амьдрах чинь амьдралын утга учир шүү дээ
уншигч 2026-05-12 66.181.185.249
Ерөнхийлөгчөө дагалдаж яваа компаниудыг нь харахаар атаархах юм. Хүн төрлөхтний хэрэгцээнд хийсэн бүтээлтэй, сайхан юм аа.
монгол 2026-05-12 66.181.185.249
Дагалдаж яваа компаниудын нэрийг харахаар атаархмаар юм. Хүн төрлөхтний өмнө бүтээсэн юмтай, нүүр бардам.