БНХАУ-ын Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг “Хао Ган” импорт, экспортын компани нь Монгол Улс руу жимс, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлттйн 80-90 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Тус компани 2025 онд 170 мянган тонн жимс экспортолсон бол өнөөдрийг хүртэл нийт 6.5 сая тонн жимс, хүнсний ногоог Монголын зах зээлд нийлүүлээд байгаа аж.
Хятадын бүх мужаас татан төвлөрүүлсэн бүтээгдэхүүнээ Эрээнээр дамжуулан Монгол руу экспортолдог байна. Монголчуудын өргөн хэрэглээ болсон төмс, сонгино, байцай, шар лууван зэрэг хүнсний ногооноос гадна банана, жүрж, алим зэрэг жимсний нийлүүлэлт өндөр байдаг талаар компанийн төлөөлөл онцоллоо.
Мөн төмсний хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон хүнсний үйлдвэрийн түүхий эдийг нийлүүлдэг бөгөөд бүтээгдэхүүнүүд нь өндөр технологийн үйлдвэрлэл, хадгалалтын дамжлагаар ордог байна.
Жимс, хүнсний ногоог боловсруулсны дараа зургаан сараас хоёр жилийн хугацаанд хадгалах боломжтой агуулахын систем ашигладаг аж. Монголын зах зээлд нарийн сонгино, гүзээлзгэний компот, шар тоор зэрэг бүтээгдэхүүний эрэлт өндөр байдаг байна. Үүнээс гадна ОХУ-аас “Архыз”, “Baikal” зэрэг усны импорт, экспортыг мөн хариуцан ажилладаг байна. Харин Монголоос үхэр, хонины мах экспортолдог бөгөөд 2025 онд 2000 тонн мах экспортолжээ.
Жимс, хүнсний тээвэрлэлтийн ажлыг Монголын тээврийн компаниуд хариуцдаг бөгөөд өдөрт 30-аас дээш ачааны автомашин хилээр нэвтэрдэг байна. Нэг автомашин дунджаар 25 тонн ачаа тээвэрлэдэг.
Тээврийн хугацааны тухайд, өглөөний 11:00 цагт хилээр гарсан ачаа 24 цаг орчмын дараа хүрэх цэгтээ очиж буудаг байна. 2025 онд нийт 7000 орчим ачааны автомашинаар хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тээвэрлэсэн бол 2026 онд 18 мянган автомашин гаргахаар төлөвлөжээ.

Жимс, ногооны тээвэрлэлтийн талаар жолооч Т.Гүнжаргалаас тодрууллаа. Тэрбээр “Монголд жимс, хүнсний ногоо импортолдог 60 гаруй компани байдаг. Тэдгээр компанийн ачааг энэ агуулахаас тээвэрлэдэг. Одоогоор жимс, ногоо тээвэрлэх зориулалтын 200 гаруй автомашин үйлчилгээнд явж байна. Эрээнээс гараад Улаанбаатар хүртэл дунджаар 10 цаг явдаг. Энд Хятадын талын гаалийн шалгалтад орж, Монголын хил дээр мөн шалгуулсны дараа шууд Улаанбаатар хот руу ачаагаа хүргэдэг. Эрээн хотын энэ жимс, ногооны агуулах нь цэвэрхэн, стандарт шаардлага хангасан байдаг учраас бүтээгдэхүүний чанар маш сайн хадгалагддаг. Нэг автомашинд бүдүүн ногоо 20-25 тонн, нарийн ногоо 19-22 тонн ачдаг. Зарим тохиолдолд жолооч нар долоо хоногт хоёр удаа тээвэрт явах үе ч бий” гэв.












3,576.26
















































ЭРЭЭНЭЭС 2026-05-12 46.135.82.185
ЭРЭЭНИЙ БАРАА МОНГОЛЧУУДАД ЗОРИУЛАГДСАН ХОР !
Монгол Улсын иргэн 2026-05-12 66.181.161.133
цэвэр байгалийн гаралтай махаа өгөөд оронд нь химийн хороор бордсон жимс ногоог нь баахан идэж дээ, хөөрхий. жимс ногоо бидний иддэг, бие махбодид маань дассан УЛАМЖЛАЛТ ХҮНС МААНЬ МӨН ҮҮ
Нэргүй 2026-05-12 202.179.11.230
1 monopoli kompani baival une buuhgui dee.
зочин 2026-05-12 192.82.64.153
эрүүл мэндэд ашигтай цэвэр органик жимс ногоо сайн аваарай гээд байгаа юм уу
Т1т 2026-05-12 202.9.46.249
Сая тонн биш харин 1000 тонн гэвэл хүн үнэмших байх..
з 2026-05-12 202.126.91.8
ийм их ногоо авсан гээд их наядаар нь идсэн байхгүй юу даа. ойлгож ядаад байх юм алгаа
Нэргүй 2026-05-12 66.181.187.114
Энэ сэтгүүлчид тооны орон мэддэггүй, дандаа сураггүй тоо бичих юм.
Нэргүй 2026-05-12 103.57.94.187
6.5 сая тонн гэж буруу бичжээ, яагаад ч тийм их ногоо жимс хэрэглэхэвдээ, жилд 300,000тонн гурил иддэг улс шүүдээ
Нэргүй 2026-05-12 202.55.188.119
90ээд оноос хойш нийт Хятад ногоо идсэн дүн
Нэргүй 2026-05-12 66.181.188.140
Энд тоцооллын алдаа байна. 6,5 сая тонн жимс гэдэг чинь хүн бүр 1800 кг ногоо жим идсэн гэсэн үг. 10 жил идээд ч барахгүй ногоо жимс байна