Такаичи Японы анхны төвлөрсөн тагнуулын байгууллагыг байгуулна

Такаичи Японы анхны төвлөрсөн тагнуулын байгууллагыг байгуулна

Такаичи Японы анхны төвлөрсөн тагнуулын байгууллагыг байгуулна

Японы ерөнхий сайд Санаэ Такаичи тагнуул, кибер аюул заналхийлэл болон саарал бүсийн ажиллагаанд одоогийн бүтэц нь хэтэрхий сул задгай байна гэсэн болгоомжлолын үүднээс төвлөрсөн тагнуулын байгууллагыг байгуулах хууль тогтоомжийг урагшлуулж байна. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойших Японы анхны төвлөрсөн тагнуулын байгууллага болох юм. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо уг төлөвлөгөөг дэмжин ажиллаж байна.

Төлөвлөгөөний дагуу Японы Засгийн газрын тагнуул, судалгааны алба буюу "CIRO"-г шинэчлэн, төрийн байгууллагууд болон хувийн хэвшлээс шинжээчид, технологийн мэргэжилтнүүд, үйл ажиллагааны ажилтнуудыг нэгтгэсэн төв байгууллага болгон өөрчлөх юм. Зөвлөхүүдийн танхим уг төлөвлөгөөг эцэслэн баталвал тус шинэ алба ирэх долдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж магадгүй. Шинэ алба эхний ээлжинд 700 орчим ажилтантай байна гэж тооцоолжээ.

Одоогийн Засгийн газрын тагнуул, судалгааны албаны дарга Казүяа Хара өнгөрсөн долоо хоногт Вашингтон хотноо Холбооны мөрдөх товчооны захирал Каш Пателтай уулзаж, шинэ агентлагийн бүтэц, чиг үүргийн талаар танилцуулжээ. Каш Пател Японы төлөвлөгөөг өндрөөр үнэлж, энэхүү шинэ байгууллага нь хоёр улсын хамтын ажиллагааг ихээхэн бэхжүүлнэ гэжээ. Мөн Японы яамдын дунд олон жил тархай бутархай байсан тагнуулын мэдээллийг уг алба төвлөрүүлж чадна гэж үзэж байна.

Төвлөрсөн тагнуулын байгууллага байгуулах үйл явцад АНУ оролцох нь сургалт болон туршлага хуваалцах тал дээр томоохон давуу тал болох юм.

Олон улсын хямралын бүлгийн Тайваньд төвтэй шинжээч Уильям Ян хэлэхдээ "Такаичи энэ санаачлагаар юунд хүрэхээ тодорхой сайн мэдэж байгаа. Энэ агентлаг байгуулагдаж буй нь Япон өнөөдөр ямар хэмжээний аюул, заналхийлэл мэдэрч байгааг харуулж байна" гэжээ.

Такаичигийн төлөвлөж буй агентлаг нь хүйтэн дайны үеийн уламжлалт тагнуулын байгууллага биш юм. Цаг үеэ дагаад тус байгууллагад стратегийн өрсөлдөгч орнуудын талаар гүн гүнзгий мэдлэгтэй, хэлний өндөр чадвартай туршлагатай шинжээчид, орчин үеийн тагнуулын ажилд шаардлагатай асар их хэмжээний өгөгдлийг боловсруулах хиймэл оюуны мэргэжилтнүүдийг элсүүлэхээр зорьж байна. Үүний зэрэгцээ Японы хувьд стратегийн өндөр ач холбогдолтой Хятад, Хойд Солонгос, Орос зэрэг улсад ажиллаж байсан туршлагатай хүмүүсийг хайж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-12 202.126.89.71

удахгүй жижиг аралтайгаа живэх

Avatar

Нэргүй 2026-05-12 66.181.177.183

ХАЛХ ГОЛЫН ДАЙНД ЯПОН ОРОСЫГ НЭГ Ч УДАА ЯЛЖ БАЙГААГҮЙ. ЯПОНЧУУД НЬ УДАА БОЛГОНДОО МАШ ШИВШИГТЭЙГЭЭР ЯЛАГДСАН Ч ШАНТРАХГҮЙ ДАЙРААД БАЙХААР НЬ ОРОСУУД ЗАЛХААД МАНА УУЛЫГ ӨГӨӨД Л ДУУСГАСАН. ТЭРНЭЭС БИШ ЯПОНЧУУД ГЕРМАН ШИГ НУТГИЙН ГҮН РҮҮ НЬ Ч ЦӨМРӨН ОРЖ БАЙГААГҮЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж