Xyyp Music Festival-ийн тасалбараа 10 хуваан төлөх боломжтой боллоо

Xyyp Music Festival-ийн тасалбараа 10 хуваан төлөх боломжтой боллоо

Xyyp Music Festival-ийн тасалбараа 10 хуваан төлөх боломжтой боллоо

Монголын хөгжмийн фестивалийн салбарт өөрийн өнгө төрх, үнэнч хүрээллийг бий болгосон "Xyyp Music Festival" энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэнэ. Ойн хүрээнд тус фестиваль тасалбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, залуусыг санхүүгийн уян хатан нөхцөлөөр арга хэмжээнд оролцох боломжтой болгох зорилгоор "SONO" аппликейшнтэй албан ёсны хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

Хамтын ажиллагааны хүрээнд "SONO" нь "XMF 2026"-ийн "Premier Sponsor" болж, фестивалийн "Advance Ticket"-ийг илүү уян хатан нөхцөлөөр авах боломжийг санал болгож байна.

Тодруулбал, 249,000 төгрөгийн үндсэн үнэтэй "XMF 2026 Advance Ticket"-ийг SONO-оор дамжуулан авах эхний 500 хэрэглэгч 20 хувийн хямдралтай буюу 199,200 төгрөгөөр худалдан авах боломжтой бөгөөд төлбөрөө 5 сарын хугацаанд, сар бүр хоёр удаа 24,900 төгрөгөөр нийт 10 хуваан төлөх нөхцөл бүрдэнэ. Хэрэглэгчид тасалбараа boxoffice.mn сайтаас авахдаа төлбөрийн хэсэгт "SONO"-г сонгох эсвэл "SONO" аппликейшнээс шууд "XMF 2026" тасалбараа авах боломжтой.

Энэхүү саналыг "SONO" өөрийн албан ёсны сувгаар “10 жилээр 10 хуваа” хэмээн танилцуулж буй. Энэ нь "Xyyp Music Festival"-ийн 10 жилийн ойг тэмдэглэхээс гадна фестивалийн тасалбар худалдан авалтыг илүү хүртээмжтэй, төлбөрийн хувьд уян хатан болгох зорилготой гэдгээрээ онцлог юм.

"SONO" нь цахим зээлийн үйлчилгээ, бараа үйлчилгээний худалдан авалтыг зээлээр хийх боломж зэрэг финтек шийдлүүдийг хэрэглэгчдэд санал болгодог аппликейшн юм. Харин "XMF 2026"-ийн тасалбарыг "SONO"-оор хуваан төлөх тохиолдолд хэрэглэгч тухайн үйлчилгээний зээлийн шалгуурыг хангасан байх шаардлагатай.

"Xyyp Music Festival"-ийн хувьд энэ жилийн наадам нь зөвхөн хөгжмийн арга хэмжээ бус, 10 жилийн ойн хүрээнд илүү өргөн цар хүрээтэй, хүртээмжтэй, шинэ үеийн фестивалийн туршлагыг бүрдүүлэх зорилготой зохион байгуулагдаж байна. "SONO"-той эхлүүлж буй хамтын ажиллагаа нь залууст дуртай арга хэмжээндээ оролцох санхүүгийн боломжийг илүү ойртуулж буйгаараа ач холбогдолтой юм.

"Xyyp Music Festival-2026" ирэх зургадугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Гачууртын Монгол Шилтгээнд зохион байгуулах бөгөөд зуны хамгийн хүлээлттэй хоёр өдөр хөгжмийн соёл, залуусын оролцоо, фестивалийн онцгой уур амьсгалыг нэг дор цуглуулахаар бэлтгэлээ хангаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-11 202.9.40.238

Түрүйнийбөөсхужааманжуупыгхужааманжруунхөөж зайлуулх хэргтэй.тэгхгүй боохужааманжууд толгойдигарч эзлж суучаад хэзээчмонголхүнийг саын саыхнамьдруулхгүй.

Avatar

Нэргүй 2026-05-11 202.9.40.238

Тэгээдбүгдхужаабодлгынхалхгэжхитадманжзохиолыгхүлээнзвшөөрч ирснтрамтаыулсуудхужааманжуудтэгжхужааманжхудлаазохиолоормонголыг эзлжмонголд эзнсуужирсн айхтр атгагбодлгошү.

Avatar

Нэргүй 2026-05-11 202.9.40.238

Хитдманжуудхитадманжаараабүлглээдхитадманжзохиолхалхгэдгхитадманжзохилоохитадбодлгоорбүлглхалхгэжхитадманжаахудлаазохиолооюмныурьдтавьжбүлглээдхитадмаэжбодлгоортулгжтулгаадхитадманжзохиоындагхёстойюмшгтулгааддалдутгахртулжбүлглжайлгжтулгжярьжирсн.манжхужаабодлго.айхтршүхужааманжбодлго.

Avatar

зочин 2026-05-11 202.9.46.6

Xyyp Music Festival Хуур хөгжмийн наадам_ Premier Sponsor Тэргүүний дэмжигч гэх мэт монголоороо нэрлэж болохгүй байна уу. Монгол хэл дээр өөрөөр гоё уран яруу нэр өгч болно доо. Гадныхан ирж оролцож болно. Тэдэнд зориулж англи хэлээр нэрлэвэл монгол наадам биш болно. Тэдэн орчуулаад л зараа түгээх хэрэгтэй. Монгол хэл монголоороо баймаар байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж