Ханси Флик: Өнөөдөр аав минь бурхан болсон ч баг маань гайхалтай байлаа

Ханси Флик: Өнөөдөр аав минь бурхан болсон ч баг маань гайхалтай байлаа

1xbet sponsor Barcelona wins La Liga

Барселона клуб хоёр улирал дараалан Испанийн аварга боллоо. Тэд орон нутгийн цагаар өчигдөр/2026.05.10/ Камп Ноу цэнгэлдэхдээ өөрсдийн замналт өрсөлдөгч Реал Мадридыг хүлээн авч, 2-0 гэсэн харьцаатай хожив. Ингэснээр тус клуб улирал дуусахаас гурван тоглолтын өмнө 14 онооны илүүтэйгээр аваргын цомоо гардан авч байгаа нь энэ.

Эль Классико хэмээн нэрлэгддэг хоёр багийн түүхэн тулааны ээлжит баатруудаар Маркус Рашфорд болон Ферран Торрес нар тодорчээ. Англи залуу Рашфордын гайхалтай чөлөөт цохилт түүхэнд үлдэж, Ферран Торрес багийнхаа тэргүүллийг баталгаажуулав. Харин Реал Мадридын улирал хар дарсан зүүд болон хувирлаа. Тэд УЕФА Аваргуудын лигээс мултарч, хувцас солих өрөөний тамирчдын зодоон ил болж, Мбаппе шиг муу хүн байхгүй болов.

Энэ тоглолтын өмнөхөн Барселонагийн дасгалжуулагч Ханси Фликийн аав таалал төгсчээ. Гэхдээ л герман мэргэжилтэн багаа удирдаж, тамирчид нь түүнд хүндэтгэл үзүүлэв.

Тоглолтын дараа Ханси Флик ярихдаа "Би энэ мөчийг хэзээ ч мартахгүй ээ. Хүнд өдөр байлаа. Аав минь бурхан болсон ч баг маань гайхалтай байлаа. Би баяртай байна. Тэд надад бүхнийг өглөө. Тамирчдаараа бахархаж байна. Эль Классикод Реал Мадридыг хожиж, фэнүүдтэйгээ хамт догдолж байна. Гайхалтай. Энэ бүхэн амар байсангүй. Хүн бүхэн биднийг хожно гэж бодсон байх. Гэхдээ Реал Мадрид гайхалтай баг. Бид сайн тоглож, сайн хамгааллаа" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж