Бодлогоо унагадаг сайд нартай байгаа цагт Ерөнхий сайд нь хэчнээн зүтгээд танхим нь урт насалдаггүйг Засгийн газрын тэргүүн Н.Учралд сануулахаас аргагүй нь.
Учир нь, УИХ-аар өнгөрсөн Баасан гаригт Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг батлах шатанд Шадар сайд Н.Номтойбаяр, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нар эсрэг санал өгсөн нь Н.Учралын танхим тун эмзэг нөхцөлд байгааг харууллаа хэлж болно.
Уг нь Монгол Улс эрчим, хүч, газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлаасаа гарах гэж 30 гаруй жил зүтгэсэн ч хойд хөршийн нөлөөлөл, мөн дотоод дахь улс төрөө даахгүйгээс төслүүд унаж ирсэн. Сүүлийн хэдэн жилд Засгийн газар бүр том төслүүддээ анхаарал хандуулж ажилласны хүчинд хэрүүлтэй, уруултай, хардлагатай, сэрдлэгтэй ч Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төсөл, Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах ажил урагшилсан юм. Харамсалтай нь, дээрх нэр бүхий гурван сайд улсынхаа тусгаар тогтнолын баталгааг хангах бодлогыг дэмжээгүйгээс төслүүд гацах болоод буй.
УИХ-аар дээрх хуулийн төслийг унагаж, төрхөмд нь буцаасны дараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Хуулийн төслийг дэмжээгүйгээс нефтийн үйлдвэр ашиглалтад орохгүй удаашрах, шатахууны хомсдол үргэлжлэх эрсдэл үүслээ” гэж мэдэгдсэн. Харин Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн захирал Д.Алтанцэцэг “Энэтхэг улсаас авсан зээлээр бид газрын тос боловсруулах үйлдвэр барих ёстой. Гэтэл хийсэн ажлын гүйцэтгэлийн төлбөр, худалдан авалт болон тоног төхөөрөмжийн төлбөрийг төлж чадахгүй болсон. Төсвийн хязгаарлалтаас болж энэ асуудал үүсээд байгаа, ийм нөхцөлд энэ хуулийн төслийг батлах шаардлага байсан ч гишүүд төслийг дэмжсэнгүй, унагалаа. Би ойлгохгүй байна” гэж тайлбар хийсэн юм.
Үнэндээ ч гадаад улсаас авсан зээлийн хүү өдөр бүр бодогдож байгаа нөхцөлд аль болох богино хугацаанд ажлыг гүйцэтгэх нь санхүүжилтийн өртөг нэмэгдэхээс сэргийлж чадна. Үүнийг Засгийн газрын сайд нар нь ойлгохгүй байна гэж үгүй, тиймээс л улсаа хорлосон үйлдэл болоод буй.
Тухайлбал, Монгол Улсын эрчим хүчний салбар дахь зовлонг мэдэхийн дээдээр мэдэж байх ёстой салбарын сайд Б.Найдалаа дээрх төслийг унагах кноп дарснаараа 18 жил гацсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг урагшлуулах бодолгүй байна гэж дүгнэхэд буруудахгүй болов уу. Ерөнхий сайд Н.Учралын хувьд ямар хүнд эрчим хүчний салбараа даатгасныг эргээд нэг цэгнэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн нь төслийг дэмжилгүй унагасан бол яая гэх вэ, гэтэл Засгийн газрын гурван гишүүн нь дэмжсэнгүй шүү дээ.
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд багтсан гурав дахь том төсөл нь “Сэлбэ дэд төв” юм. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг шийдэхээс гадна түгжрэлийг сааруулах зорилготой. Эхний ээлжинд 8000 айлын орон сууц барихаар болж, одоогоор ажлын гүйцэтгэл 30 орчим хувьтай үргэлжилж байгаа. Төсөл бүрэн утгаараа хэрэгжсэнээр III, IV хороололтой эн дүйхүйц том хороолол босно. Дэргэдээ сургуультай, эмнэлэгтэй, төрийн бүхий л үйлчилгээг 20 минутад авах боломжтойгоор төлөвлөгдсөн. Төслийн 30 хувь ногоон байгууламжаас бүрдэх бол үлдсэн 70 хувьд барилга баригдана.
Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд нийслэлээс нэг жил гаруй хугацаанд газар чөлөөлөлт хийсэн бол дэд төвүүдийг барьж байгуулах их ажил 2020 оноос эхэлсэн байдаг. Үндсэндээ зургаа дахь жилдээ орж байгаа том ажил гэж хэлж болно.
Харамсалтай нь, төрийн албан хаагчид тэр дундаа багш, эмч нарын хамгийн их хүсэн хүлээж байгаа “Сэлбэ дэд төв” төсөл ийнхүү улстөржилтөө даалгүй бас л унаад буй.
Учир нь, эрх баригчид өнгөрсөн жилийн намраас хойш тамганы хэрүүл хийсээр төрийг хямраасан бол эдүгээ энэ хэрүүл нь нийслэл рүү халдварласнаар нийслэлийн хамгийн их тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төсөл гацах нь тодорхой болсон. Эндээс хэн хохирох вэ, ард иргэд л хохирно. Утаагаа шийдэхгүй, хөрсний бохирдлоо шийдэхгүй, түгжрэлээ шийдэхгүй гэсэн үг. Түүнийгээ дагаад каркас зангидсан барилгатай л үлдэнэ. Хэдэн жилийн дараа төслийг үргэлжлүүлэх болоход өнөөдрийн үнэ ханшийг хэд дахин нугалсан өртгөөр дэд төвийг байгуулах ажил ундрах юм. Гэвч тэрбум, тэрбумын үнэтэй тансаг хаусанд амьдардаг сайд нарт төслийн өртөг нэмэгдэх хамаагүй бололтой.
Зардлын өсөлтийг сайд нарын халааснаас, хадгаламжаас нь татахгүй тул улсын эрх ашиг, түмний эрх ашиг хохирох тэдэнд түй ч хамаагүй нь харамсалтай.
Төслөө унагадаг сайдтай танхим хэр урт наслах вэ, Ерөнхий сайд аа.
Г.ХОРОЛ
3,576.03
















































Хэзээ 2026-05-11 202.70.43.34
Монгол улсад Иргэн бүр нь Байр Орон сууцтай, Хот, Аймаг, Сумд нь Хатуу хучилттай замаар холбогдсон, Иргэд ба ЗГ нь Мөнгөө Боловсрол, Эрүүл мэнд, Дэд бүтэцүүд зэрэг ХЭРЭГТЭЙ зүйлсэд л зарцуулдаг, Байгаль Орчиндоо Анхаардаг Улс шиг Улс Хэзээ болох юм болоо ???? Одо бид Гар утас Тансаг бараа зэрэг ХЭРЭГГҮЙ зүйлд зарж , Төр нь Попорч, Иргэд нь Залхуурч суусаар л бна
Нэргүй 2026-05-11 202.70.43.34
Монгол улсад Иргэн бүр нь Байр Орон сууцтай, Хот, Аймаг, Сумд нь Хатуу хучилттай замаар холбогдсон, Иргэд ба ЗГ нь Мөнгөө Боловсрол, Эрүүл мэнд, Дэд бүтэцүүд зэрэг ХЭРЭГТЭЙ зүйлсэд л зарцуулдаг, Байгаль Орчиндоо Анхаардаг Улс шиг Улс Хэзээ болох юм болоо ???? Одо бид Гар утас Тансаг бараа зэрэг ХЭРЭГГҮЙ зүйлд зарж , Төр нь Попорч, Иргэд нь Залхуурч өдөр тутмын явган хов жив хөөцөлдөн зүгээр суусаар л бна…..
Харамсалтай 2026-05-11 202.179.22.28
дотоодын дайснууд иргэдэд,эх оронд минь ямар их аюултайг мэдэрч эхэлж бнаа. Ерөнхийлөгч нь адгийн тэнэг шуналтан хотын дарга нь иргэдээ т*******т гэж цололсон ,ийм улс орон дэлхийд байхгүй байх даа. Төрийн эрх мэдэлтнүүд нь бүгд ашиг сонирхолтой улс орноо,ард иргэдээ гэсэн сэтгэл огт байхгүй,бүр бүх шатанд. Улс төр нь ,уул уурхай нь,барилгын материалын худалдаа,хүнс нь тэгсэн бүр махны худалдаа нь хятадын мэдэлд орчихож.Нээрээ ёстой ой гутаж бна шүүүүүүүү
Нэргүй 2026-05-11 202.179.11.230
Ene uls uudluhgui ni ee.
Нэргүй 2026-05-11 66.181.181.18
ЭНХ АМГАЛАН БОЛ БОЛОВСРОЛЫГ ХОРЛОЖ БАЙГАА ЭТГЭЭД.
Нэргүй 2026-05-11 66.181.176.181
ЕС ЧИНЬ ИВАНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧ ЮМ БИШҮҮ
ЗОЧИН 2026-05-11 66.181.178.246
СЭЛБЭ ДЭД ТӨВ, ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛҮҮД ХЯТАДЫН КОМПАНЦУУДЫГ ТЭТГЭСЭН, МОНГОЛЧУУДАД ХЭРЭГЖИЛТ НЬ ОГТ ХАМААГҮЙ, МЭРГЭШСЭН ХУЛГАЙЧ АВИЛГАЧ, ХЯТАХДАД УРВАСАН НЯНБААТАР, ДАВААДАЛАЙ, ОЮУНЭРДЭНЭ НАРЫН МӨНГӨ ИДЭХ, ТУУЛ ГОЛ, УБ-чуудын УНДНЫ УСНЫ ЭХИЙГ УСТГАХ ХОРЛОН СҮЙТГЭХ ЗОРИЛГОТОЙ Л ТӨСӨЛ ШҮҮ ДЛЭЭ. БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ НЬ МОНГОЛЫН КОМПАНУУД ХИЙЖ БУЙ БОЛ ӨӨР АСУУДАЛ, САЙД НАР ГАЦААХ НЬ ЗӨВ,
Нэргүй 2026-05-11 66.181.176.181
ХӨДӨӨНИЙ ШИВЭРТ ХАМААГҮЙ
зочин 2026-05-11 202.9.46.153
манайх яах үйлдвэр барьж харагдааж.
Уншигч 2026-05-11 202.126.91.127
Учрал сайдаа Сэлбэ дэд төв, урдуур явах хурдны замаа хиймээр байна .Манай улс дэд төвүүд, замтай болж бхйж хөгжинө.Ухарч боллхгүй.
Нэргүй 2026-05-11 202.55.188.109
хот нь гэрэл дулаангүй одоо усгүй ийм болтол хорлож доройтолд орлоо 90оноос өнөөдрийг хүртэл цаашдаа яах нь бүрхэг л байх төлөвтэй 90оноос хойш ахар сэтгэлгээтэй хүмүүс төрд байсны үйл лай байх даа хот нийслэл цаашаа улс орноороо өрөнд баригдаж төрд орснууд нь хөрөнгө мөнгөө гайхуулсан хөөрхийдөө л болж хувирсан
Нэргүй 2026-05-11 66.181.179.205
Засгийн газраа солиод хөгждөг бол одоо Монгол хөгжлөөрөө дэлхийд 1 т байх байнаа гэж. .
Г 2026-05-11 66.181.186.200
энэ өвөл дахиад лаатай гсншүү
Нэргүй 2026-05-11 66.181.177.89
сүүлийн хэдэн жилийнх бол гамшиг 90оноос хойш монголоо хорлодог болсон доо хүн ардаа ядууруулж газар нутгаа сүйрүүлж баялгаа үнэгүй шахуу зарж өөрсдөө ханах цадхаа мэдхээ байтлаа цу слаж ийм л хүн дүрст ёрууд монголын маань төрд сандайлж ирлээ дээ
Зочин 2026-05-11 103.212.117.215
Учрал ЕС -аа Туулын хурдны замын ажилтай холбоотойгоор шалгалт хийх болсон тул шалгалт дуустал зам барих ажлыг түр зогссолоо гэж та мэдэгдсэн.Тэрнээс хойш шалгалт хийхэд хангалттай хугацаа өнгөрөөд байна. Түр зогссох хугацаа чинь уг нь дуусмаар юм Энэ ажил хэзээ эхлэхийг нийслэлийн ихэнх иргэд өдөр цаг тоолон хүлээж байна. УБ-чууд танд итгэж байгаа шүү.
Нэргүй 2026-05-11 202.126.88.137
Монголд Бие, Гэрээ Засцан Хүмүүс нь угаасаа амьдрах гэж ядаж яваа Бусдыгаа хорлодын….Төрд ч Хувийн хэвшилд ч ямар ч ялгаагүй
Нэргүй 2026-05-11 103.212.117.215
Эрдэнэбүрэнгийн 92 мВт-ын УЦС хүчин чадлаараа 60 мВт–аас их учраас дэлхийн стандартаар том хэмжээний УЦС-д орно. Монгол алтайн нурууы мөсөн голуудаас эх авдаг ховд гол монгол улсын гадгаш урсдаггүй ус ихтэй өвөлд гадрагаараа мөстдөг боловч ус нь урсаж байдаг том гол юм. УЦС-ыг байгуулснаар 2 аймгийн нутгийг хамарсан томоохон усан сан үүсэх бөгөөд хөлдөлтөөс болж усны урсгал тасарч өвөл УЦС зогсоно гэдэг ойлголт огт байхгүй.
Mind set of Mongolians...... 2026-05-11 202.126.88.137
Нийтэрээ нэг л их Эрдэм боловсрол гэхээсэ илүү Сэтгэц мэдрэлдээ анхаарвал зүгээр байхаа
Нэргүй 2026-05-11 202.126.88.137
Нийтээрээ Эрдэм боловсрол гэхээсээ илүү Мэдрэл Сэтгэцдээ анхаарвал зүгээр гэж үнэн шүү
Нэргүй 2026-05-11 103.212.119.206
Монголчууд бид шуудайд хийсэн үхрийн эвэр шиг явсаар байвал хэзээ өөдлөхгүй гэдгийг өдий болтол ойлгосон баймаар!Дор дороо хувиа хичээж нүүдэллэж байсан цаг нэгэнт өнгөрсөн ш дээ!Нэг гарт зангилагдаж нэг хууль дүрэмд эвцэж байж гэмээ нь хүчирхэг төр засагтай хүн ард нь нэгдмэл цул болохыг их түүхээсээ шагайж мэдсэн л учиртай сан!Энэ ардчилал бол эрх чөлөөгөө алдсан боолуудаас гаралтай систем шүү.Хүн бүр дур зоргоороо байх гээд байх нь бидэнд лав үл зохилдмой
Нэргүй 2026-05-11 202.126.89.70
ГУРВАН НАМЫН ГУРВАН ХУЛГАЙЧ Л БАЙНА
Нэргүй 2026-05-11 202.21.108.80
Эрдэнэбүрэнгийн УЦС ыг зогсоосон нь зөв. Өвөл эргэдэггүй, цахилгаан үйлдвэрлэдэггүй ч асар их үнээр 1кв цахилгаан үйлдвэрлэдэг УЦС байх нь зөв юмуу. 1 тэрбум долларыг Эрдэнэбүрэнгийн УЦС хичнээн жилийн дараа төлж тэрбум долларын цахилгаан гаргаж чадах вэ, дээр нь байнгын эвдрэлтэй. Эрдэнэбүрэнд тэрбум доллар булшлаад хэрэг байна уу?
Нэргүй 2026-05-11 103.57.93.30
баригдаагүй станцын эвдрэхийг нь яаж мэдсэн юм бэ
Зочин 2026-05-11 59.153.86.36
найдлаа бол н**ш. цахилгаанаар гэрээ халааж байгаа олон өрх бий. гэтэл тэр "саад" цахилгаанаар гэрээ халаагчидад цахилгаан өгөх боломжгүй гэлээ. энэ бол түмнийг хоролсон төрийн садаа шүү.
Нэргүй 2026-05-11 103.212.119.149
Ийм хогийн сэтгэлгүй тэнэгүүдийг засагт ажиллуулж болохгүй яаралтай ажлаас нь хал
иргэн 2026-05-11 202.126.88.141
ёсайдаа өдөр өолгон хурал өдөр болгон гишүүд нь мэдээлэл хийнэ одоо болимоор бна залхаж бна хэнд ч хэрэгтэй юм ярьдаг юм их хурлын гишүүдээ эргэн татах хуулиа баталаад ажил хийдэгүй тасалдаг гадаад олон явдаг ажилаа мэдэхгүй гишүүдийг чөлөөлж тэтгэвэрээ нэмээч дэ мах зарим газар 38000 боллоо өлбөрч үхэх юм уу энэ муухай буудал дээр бөөгнарсөн түцээ зайлуулаачээ үам тавьж болохгүй тээглэж буудал хааж бна бас шээс баас үнэртүүлээд архичид шээж бна сургуулийн хүүхдэд тамхи зарч бна хэд хоносон мэд
Зочин 2026-05-11 192.82.92.42
Боловсролын сайд эруул бишээ, унэхээр бутэхгуйдээ!!!
Нэргүй 2026-05-11 66.181.190.235
Эсрэг санал өгдөг нь зөв эцэст зээлийн өрийг ард түмэн татвар төлөгчид л төлнө
Нэргүй 2026-05-11 43.242.242.59
Эх орончид, оюутнууд болон сөрөг хүчнийхэн удахгүй засгийн газрыг огцруулах нь цаг хугацааны асуудал юм. Дараагийн засгийн газарт орж ажиллах хүмүүс хоолондоо орохыг тэсэн ядан хүлээж байна. Ха ха ха
Нэргүй 2026-05-11 103.229.122.68
хонзон харцтай хүн өөдтэй хүн биш дэг ээ
Нэргүй 2026-05-11 59.153.87.54
Туулын замыг зогсоосон Учрал огцор
ФАКЮ 2026-05-11 66.181.181.170
BETII GUTSAA NYANGIIN ORKUUD
зочин 2026-05-11 202.126.89.19
Эрдэнэбүрэн Эгийн гол хоёроо андуураад байна.
Нэргүй 2026-05-11 59.153.113.131
анх зг бүрдэхдээ л олиггүй зг бүрдсэн ш дээ
Нэргүй 2026-05-11 157.15.6.105
Сэлбэ дэд төв зүгээр л Хятадын барилгын компаныг дэмжсэн мөнгө угаалт луйвар ш д
Ogtsor 2026-05-11 202.126.88.163
Hurdan ogtsroosoi
Удахгүй 2026-05-11 202.9.46.230
Улсаа хорлосон хулгайчуудтай бол удахгүй сөнөнө.
Нэргүй 2026-05-11 124.158.123.34
Цаад учрыг нь олж сурвалжлаад мэдээлэх хэрэгтэй байна шүү. Наад улсуудаасаа дэмжээгүй гишүүдээс сайн асууж тодруулаад бичих хэрэгтэй. Шалтгаан байсан байж тааргна. Сэтгүүлчийн гол ажил тэр шалгааныг олж мэдээлэх түүнээс нэг өнцгийг барьж бичих биш шүү.
Нэргүй 2026-05-11 66.181.181.170
МӨНГӨНИЙ СЭТГҮҮЛЧ ЗАЙЛУУЛ, ИНГЭЖ ЧӨТГӨРТӨЙ НАЙМАЛЦАЖ ХЭДЭН ХАЛТАР ХУЛГАЙН МӨНГӨНӨӨС ХҮРТЭЖ АМЬДРАХ Ч ГЭЖ, ЧААВААС ДАА ХОРЛОО
Нэргүй 2026-05-11 103.212.119.149
үхширсэн коммунист луйварчин юуч мэдэхгүй байж чимээгүй хэвтэж бай