Хятад улс Киргизстанд 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэв

Хятад улс Киргизстанд 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэв

Хятад улс Киргизстанд 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэв

Киргизстаны Үндэсний хөрөнгө оруулалтын агентлаг болон "China Energy Engineering Corporation"-ийн хөрөнгө оруулалтын нэгж хамтран сэргээгдэх эрчим хүч болон томоохон төслүүдийг хөгжүүлэх чиглэлээр ажиллах талаар хэлэлцжээ.

Хятадын тал Киргизстанд нийт 700 МВт хүчин чадалтай цахилгаан станцууд барихад нэг тэрбум ам.доллар хүртэл хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Үүнд 500 МВт-ын нарны эрчим хүч, 200 МВт-ын салхин эрчим хүчний станц багтаж байгаа юм. Киргизстан улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийг стратегийн чухал зорилт гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Талууд уулзалтын дараа хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийг боловсруулж, хөрөнгө оруулалтын төслүүдийг бодит түвшинд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

 

ЭХ СУРВАЛЖ: QAZINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-11 66.181.160.89

Монголчууд гэж гадныг хий хардахын дон тусчихсан, дээр нь оросууд хатгаж турхиран гадныхныг харааж зүхүүлэн хөөж гаргуулдаг тул Монголд хэн ч орж ирэхгүй! Хятадууд бүр томоросн болохоор биднийг гуйсан ч тоохгүй! Зам тавиулах гэж урьж ирүүлсэн хятад ажилчдыг нь муу х у ж а а нтр гэж үгийн муугаар доромжилдог улсад ямар дурак нь ирэх вэ дээ? Гэтэл бид өөрсдөө залхуураад ажил хийхгүй, энхрий хайрт нам засаг нь татвар төлөгчийн мөнгөөр халамжлан угжаад байхад хэн ажил хийх вэ???

Avatar

Нэргүй 2026-05-11 202.21.108.80

Хятадын усан, нар, салхины ЦС ууд аливаа улсыг цахилгаанаар нь дамжуулан байнгын хараат байдалд оруулах колоничлолын бодлогынх нь гол чиглэл болсон. Учир нь Хятад ЦС уудаа барихдаа зээлээ өгдөг, бүх тоног төхөөрөмж, барилгаа өөрсдөөсөө гаргадаг. Энэ нь бараг байнгын эвдрэлтэй, бараг тэр улс хар тамхины хамаарал шиг Хятадаас хамааралтай болдог.

Avatar

Нэргүй 2026-05-11 43.242.242.59

Бусад орон болохоор Хятадас тусламж аваад байдаг. Монголчууд болохоор айж цаараглаад байдаг. уул нь ашигтай хамтран ажиллавал монголд л ашигтай баймаар юм.

Avatar

Нэргүй 2026-05-11 59.153.87.54

уцс баричээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж