Нефтийн үнэ дахин өсөх магадлал өндөр байна

Нефтийн үнэ дахин өсөх магадлал өндөр байна

Нефтийн үнэ дахин өсөх магадлал өндөр байна

Ойрхи Дорнодын хурцадмал байдал болон Ормузын хоолойн тээврийн саатал нь дэлхийн газрын тосны зах зээлд хүчтэй нөлөөлж, сүүлийн хоёр сарын хугацаанд ойролцоогоор нэг тэрбум баррель газрын тосны хомсдол үүсгээд байна гэж Саудын Арабын "Saudi Aramco" компани мэдэгдлээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Амин Нассерийн хэлснээр, нийлүүлэлтийн урсгал сэргэж эхэлсэн ч дэлхийн зах зээл тогтворжиход багагүй хугацаа шаардлагатай ажээ.

Тэрбээр дайны нөлөөнөөс гадна газрын тос, эрчим хүчний салбарт олон жилийн турш хангалттай хөрөнгө оруулалт хийгдээгүй нь дэлхийн нөөцийг улам багасгаж, зах зээлд нэмэлт дарамт учруулж байгааг онцолсон байна. Дэлхийн газрын тосны нийт нөөцийн 12 орчим хувийг бүрдүүлдэг "Saudi Aramco" компанийн 2026 оны эхний улирлын цэвэр ашиг 25 хувиар өсөж, 32.5 тэрбум ам.долларт хүрчээ.

Энэ нь газрын тосны үнэ өсөж, нийлүүлэлт хумигдсантай холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Ормузын хоолойн хоригийн улмаас тээврийн эрсдэл нэмэгдсэн тул тус компани Персийн булангаас Улаан тэнгис рүү чиглэсэн Зүүн-Барууны хоолойгоо ашиглан өдөрт долоон сая хүртэлх баррель нефть тээвэрлэж байгаа аж. Үүнийг Амин Нассер дэлхийн нийлүүлэлтийн хямралыг зөөлрүүлэх “амин чухал гарц” гэж тодорхойлжээ.

Мөн "S&P Global" болон "Goldman Sachs"-ийн шинжээчдийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын байдлаар дэлхийн газрын тосны нөөц 200 сая баррелиар буурсан нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болсон байна. Эрэлт өдөрт таван сая баррелиар буурсан ч нийлүүлэлт үүнээс илүү буюу 6.6 сая баррелиар агшсан нь нөөц хурдан шавхагдахад хүргэжээ. Шинжээчдийн дүгнэлтээр, одоогоор зах зээл дээр үлдсэн түүхий нефтийн нөөц хязгаарлагдмал бөгөөд ихэнхийг нь боловсруулах үйлдвэр болон хоолойн системийн хэвийн ажиллагаанд ашиглаж байна. Тиймээс нийлүүлэлтийн тасалдал үргэлжилбэл газрын тосны үнэ ойрын хугацаанд дахин өсөх магадлал өндөр байна

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-11 43.242.242.59

Бензиний үнэ нэмэгдвэл Монголчууд АНУ-аас хямд бас чанартай бензин авах бүрэн боломжтой. Заавал Оросоос бензин авах албагүй. Тэгээд ч Оросын бензин чанаргүй. МАН-ынхан дуртайдаа Оросоос бензин авна гээд байгаа нь тэнэглэл мөн

Avatar

зочин 2026-05-11 66.181.188.230

Тэр америкийн бензины үнэ оросынхоос хамаагүй их,,тэгээд ч орос хятадууд ормузын хоолой шиг хаана, нутгаараа оруулахгүй, Бензин шатах тослох материал тасалдан монголын бүх үйлдвэр үйлчилгээ зогсон үндсэндээ хэдхэн сарын дотор хатаж үхнэ, Орос хятадын эсрэг турхирагчдын зорилго бол монголыг сөнөөх

Avatar

Нэргүй 2026-05-11 202.21.108.80

ЭНЭ МАЛАА МАЛЧИН НЬ АВААЧЭЭ.

Avatar

WWW 2026-05-11 103.212.117.186

АНУ бензин хямд гэж хаанаас сонсоо вэ? Хутган үймүүлэгч үү?

Avatar

Нэргүй 2026-05-11 203.158.35.175

Мангараа хоёр хөрш чинь дураар чинь оруулна гэж бодож байна уу? Хаана амьдарч байгаагаа мартчихдаг юмуу яадаг юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж