НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлнэ

НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлнэ

НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлнэ
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2026.05.11/-ийн хуралдаанаараа дөрвөн асуудал хэлэлцсэн байна. Хуралдааны эхэнд Засгийн газрын гадаад зээлийн өнөөгийн байдал, хэрэгжилт, анхаарах асуудал, Татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.

Татварын хуулиудын өөрчлөлтөд НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгажээ. Татварын хуулиудын өөрчлөлт нь иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, татварын орчныг илүү уян хатан, оновчтой болгоход чиглэжээ. Тухайлбал, Хувь хүний орлогын албан татварын хүрээнд бага, дунд орлоготой иргэдэд үзүүлэх шаталсан хөнгөлөлтийг үргэлжлүүлэх, хувиараа бизнес эрхлэгч иргэдийн жилийн борлуулалтын орлого нэг тэрбум төгрөгөөс бага тохиолдолд борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлөх, иргэн өөрийн өмчилсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвараас чөлөөлөх зохицуулалт оруулсан байна.

Сангийн сайд З.Мэндсайхан:
-2025 оны байдлаар Засгийн газрын гадаад зээл 35,4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 39,4 хувьтай тэнцэж байна. Эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлэн гадаад зээлийн санхүүжилтийн 26 хувийг зам тээврийн салбарт, 22 хувийг Улаанбаатар хотын дэд бүтэц, орон сууцжуулалтад, 14 хувийг усан хангамж, эрүүл ахуй, эрүүл мэндийн салбарт, 11 хувийг эрчим хүчний, 9 хувийг боловсрол, онцгой байдлын салбарт, 18 хувийг бусад салбарт тус тус ашиглажээ.
Засгийн газар зээлийн үр ашгийг сайжруулахын тулд тэргүүн ээлжинд эрэмбэлэгдсэн хөгжлийн бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх бөгөөд ажлыг эрчимжүүлж, хэмнэлтийн зарчмыг баримтлах, үргүй зардлыг хасах, урсгал зардлыг бууруулах чиглэлд анхаарч ажиллана гэлээ.
Төсвийн тухай хуулийн шаардлагын дагуу гадаад зээлийн ашиглалтыг жилд бага хэмжээгээр батлаж байгаа нь гадаад зээлийн ашиглалтыг ихээхэн бууруулж, нэг төслийн хэрэгжих хугацаа дунджаар 5-10 жил хойшлох, зээлийн үйлчилгээний төлбөр өсөх, зардал нэмэгдэх эрсдэл үүссэн. Иймд Засгийн газраас гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай горимоор өргөн барина" гэв.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд 6–10 тэрбум төгрөгийн ашигтай аж ахуйн нэгжүүдэд 15 хувийн татварын шинэ шатлал бий болгож, 600 гаруй аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой 180 мянга орчим жижиг, дунд аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 1 хувь болгон бууруулах санал тусгасан байна.
 Бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор НӨАТ суутган төлөгчийн босгыг одоогийн 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгаснаар бизнесээ идэвхжүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж нэмэгдэх ажээ. Мөн виртуал бүсэд үйл ажиллагаа явуулж буй мэдээлэл технологийн чиглэлийн аж ахуйн нэгжүүдийг татвараас хөнгөлах, өртэй татвар төлөгчийн дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг халж, ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгийн 20 хувийг дансанд нь үлдээх, алдангийн дээд хэмжээг 50 хувиар тогтоох, татварын тайлан залруулах хугацааг хоёр жил хүртэл сунгах, НӨАТ төлөх хугацааг хоёр сар хүртэл сунгах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-11 103.229.121.133

ИНГЭЖ ЯЛГАВЛАХ НЬ ОДОО ТЭСЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ХЭДИЙГЭЭ ЧИРЖ УНАГААХ АЮУЛТАЙ . БИД ЯАЖ ОГТ НӨАТ ТӨЛДГҮЙ ХЭСЭГТЭЙ ӨРСӨЛДӨХ ВЭ. ХУУЛЬ БҮГДЭД ТЭГШ ҮЙЛЧЛЭХ НЬ ШУДАРГА ЁСНЫ ЗАРЧИМ. БҮХ НИЙТЭЭРЭЭ ТӨЛӨӨД 5% БОЛГОХ НЬ ИЛҮҮ ҮР ӨГӨӨЖТЭЙ БАЙЖ ТАТВАРЫН БААЗ СУУРЬ ӨРГӨЖИХ БАЙЛАА

Avatar

Санал 2026-05-11 202.9.46.86

НӨАТ-ын босгыг нэмэх хасах гэдэг чинь НӨАТ-тэй байх уу үгүй юу гэдгийг шийддэг гол үзүүлэлтүүдийн нэг. Бизнес эрхлэгчдийн саналаар татварын хуулиа өөрчлөөд сууна гэдэг Төсвийн бодлогогүй улс орны шинж. Татвар төлөх сонирхолтой хэн байхав. Гэхдээ энэ улс орон өөдөлж дэвжиж, төр нь дэд бүтцээ, хүнээ, төрийн үйлчилгээгээ хөгжүүлэх ёстой. Сонгуульд санал авахын тулд төсөв хоосорч өрөнд орж болохгүй. Төсвийн хулгай их байна гэж үзэж байгаа бол татвар авахгүй нь дээр.

Avatar

Нэргүй 2026-05-11 202.9.40.238

Түрүйний бөөм хужааманжууд толгойд шаажнам төргэгч үгээр урвуулж ашглж хужааманж эзллт шааж.

Avatar

Буян орших 2026-05-11 66.181.184.240

Нөтийн босгийг 400 сая болгосноор аж ахуйн нэгжүүдийг дэмжих биш дарамт болно яагаад гэвэл нөтгүй барааг авч зарж нөтийн 10% ийг бүтнээр нь төлөх дэлгүүр байхгүй болно ингэснээр жижиг дунд үйлдвэрийг дэмжих биш харин эсэргээрээ хохирооно, дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмних гээд байгаа юм бол үндсэн материал нь монголд бий болсон бүх бүтээгдэхүүнийг үйлдвэр борлуулалтын бүх натанд нөтгүй болгох мөн амжиргааны чухал хэрэгцээт барааг бүх жатанд нь нөтөөс чөлөөлөх зэрэг олон хувьлбар бий

Avatar

Нэргүй 2026-05-11 103.212.119.180

Бүгд нөат төлөгч байх нь бүгдэд ашигтай. МАН энэ улс орныг хорлохоос өөр юм хийхгүй бн.

Avatar

Нэргүй 2026-05-11 202.9.40.238

Та нар одо хар монголын толгойд ихэнхн дандаа хитад манж царайтайхулгайчууд гарцн бгаа.харцгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж