“Korean Air” компани Багануур дүүрэгтэй хамтран боловсрол, сайн дурын үйл ажиллагааны хамтын ажиллагааны хүрээнд 23 дахь жилдээ мод тарьлаа. Энэ жилийн Үндэсний мод тарих өдрүүдийн хүрээнд тус компанийн Монгол дахь төлөөлөгч, ажилчид болон сайн дурын ажилтнууд, Багануур дүүргийн сурагчид зэрэг 210 хүн мод тарих ажилд оролцжээ.
Багануур дүүрэгт байрлах “Korean Air” төгөлд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилготой байгальд ээлтэй нислэгийн соёлыг түгээх “Green Fleet” буюу ногоон флот хөтөлбөрийн хүрээнд түлшний менежментийн хорооноос шалгаруулсан “Байгальд ээлтэй нислэгийн даалгаврыг хамгйн сайн гүйцэтгэсэн агаарын хөлөг” болох “Бойнг 777” агаарын хөлгийн нэрэмжит 1000 суулгацыг хандивлаж, “Бойнг 777” хөлгийн нисгэгч өөрийн биеэр ирж энэ жилийн мод тарих ажиллагаанд оролцож байгаагаараа онцлогтой.
“Korean Air” төгөлд зөвхөн мод тарихаас гадна төгөлдөө нөхөн тарилт хийх, модны ургалтыг дэмжих зорилгоор мөчир засах, арчилгаануудыг ч хийжээ. Мод тарих өдөрлөгийн хүрээнд “Korean air” компанийн удирдлага болон ажилчид дүүргийн Гүнгалуутай цогцолбор сургууль болон Боловсролын цогцолбор сургуулиудад зочилж, Багануур дүүргийн сурагчдын авьяас чадвараа хуваалцах сайн дурын ажил, “Jumbos” гар бөмбөцгийн сургалт зохион байгуулав. Энэхүү сургалтыг БНСУ-ын лигийн “Jumbos” багийн тоглогч воллейболын дасгалжуулагч, тамирчид өөрсдийн туршлага, гар бөмбөгийн үндсэн техник зэргийг сурагчдад хуваалцаж, нөхөрсөг тоглолт зохион байгуулав. Мөн “Нисэхийн инженерийн хичээл”-ийг туршилтаар заав. “Нисэхийн инженерийн хичээл”-ийн үеэр онгоцны нисгэгчид онгоц нисэх зарчим, загвар, онгоц угсрах хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр сурагчдад илүү сонирхолтой байдлаар заасан нь хүүхдүүдэд тун сонирхолтой байлаа.
“Korean Air” компанийн Монгол дахь төлөөлөгч “Korean Air компани Монгол орны цөлжилтийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны тогтвортой байдлыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахын тулд 20 гаруй жилийн турш мод тарих үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж байна. Цаашид байгальд ээлтэй үнэ цэнийг хэрэгжүүлж, орон нутагтай хамтран ажилах замаар дэлхийн хамгийн хайртай агаарын тээврийн компани болохын тулд ESG менежментийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно” гэв.
Сонирхуулахад, Korean Air компани 2004 оноос эхлэн Монголын цөлжсөн бүс нутагт төгөл байгуулах “Глобал ойжуулалтын төсөл”-ийг хэрэгжүүлж ирсэн. Жил бүрийн тавдугаар сарын Үндэсний мод тарих аяны хүрээнд тус компанийн ажилтнууд Багануур дүүрэгт зочлон, цөлжилт болон шороон шуурганаас сэргийлэх хотын хамгаалалтын зурвас байгуулах ажлыг гүйцэтгэж байна. Үүний үр дүнд “Korean Air”-ийн төгөл Сөүл дэхь Ёиду цэцэрлэгт хүрээлэнгээс хоёр дахин том буюу 44 га талбай бүхий өтгөн ой болон ургажээ. Энэхүү төгөл нь уурхайгаас гарч буй тоосжилтыг хаах, хамгаалах үүрэгтэй бөгөөд Багануур дүүргийн оршин суугчдын эрүүл мэндэд бодитой хувь нэмэр оруулж буй төгөл болон өргөжжээ.






































3,576.26

























































Нэргүй 2026-05-12 66.181.160.94
хэнтийн сургуулиудын захиралууд солонгост хулгай хийж байгаад баригдсан байна шившигийн новшнууд. МАН-ы томилсон хулгайчууд үнэхээр үхэл царайлсан хулгайчууд юмаа. яг нэг хүүк оюук нянбактер шигээ новшын хулгайчууд.
Нэргүй 2026-05-12 202.70.43.34
ИХ БАЯРЛАЛАА
Нэргүй 2026-05-12 66.181.184.13
Kamsa hamida Korean Air