Тэнэгийн дуугүй нь үзэмжтэй гэдэг шүү Соёлын яамныхаан!

Тэнэгийн дуугүй нь үзэмжтэй гэдэг шүү Соёлын яамныхаан!

Тэнэгийн дуугүй нь үзэмжтэй гэдэг шүү Соёлын яамныхаан!

Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар өнөөдөр хүнд өвчний улмаас таалал төгссөн. Түүнийг тэнгэрт дэвшсэн тухай мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр хөвөрч, учир мэдэх хүмүүс түүний уран бүтээлийн үүх түүхийг нэхэн дурсч, эмгэнэл илэрхийлсээр байна. Үүний зэрэгцээ манай улсын соён гэгээрүүлэх ёстой Соёлын яамны цаашлаад төрийн албаныхны ажилдаа хэрхэн ханддаг хандлага ил болов. Нэгдүгээрт, Соёлын яамнаас нэрт яруу найрагч агсанд эмгэнэл илэрхийлэхдээ ChatGPT ашигласан гэх шүүмжлэл олны дургүйцлийг хүргээд байна. Мөн түүний уран бүтээлийг андуурч хэлсэн нь сахил хүртэх гээд шал дордов гэгч болов. Үнэхээр мэддэггүй юм бол учир мэдэх хүмүүсээс асууж тодруулаад жаахан сэтгэл гаргасан бол ийм асуудалд орохгүй байх байлаа.

Тэдний энэ хандлагаас ажилдаа хэрхэн ханддаг цаашлаад монголчуудын сэтгэлд хоногшсон гайхалтай уран бүтээл туурвиж хэдийн өөрийн нэр төрийг дархалсан эрхэм хүмүүний бүтээлийг мөн л бидний сайн мэдэх уран бүтээл нь маань шиг хэлэгддэг болсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбар агсны уран бүтээлээс иш татаж тавина гэдэг үндсэндээ доромжлол гэхэд хилсдэхгүй. Адаглаад л түүний

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно      /Ш.Гүрбазар Би Монголоороо гоёдог/

Гэдэг шүлгийг мэдэхгүй монгол хүн ховор баймаар. Энэ мөр эхлэхэд л түүний уншиж буй биеийн хэлэмж харагдаж хоолойны өнгө сонсогдох хүртэл монголчуудын чихэнд хоногшсон байлтай. Тэнэгийн дуугүй нь үзэмжтэй гэх үг бий. Мэдэхгүйгээ мэдэмхийрч байхаар асууж лавлаад сурчихвал далайд дусал нэмэр гэдэг шүү "соёлгүй" Соёлын яамныхаан!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2026-05-11 66.181.179.63

Соёлын яамны сайд огцрохгүй гэхэд талийгаачийн гэр бүл үр хүүхэд Зохиолыг нь хүндэтгэн үздэг Монголын ард түмнээс энэ харицлагагүй үйлдэдээ яагаад уучлал хүсдэггүй юм бэ

Avatar

Нэргүй 2026-05-11 202.126.89.59

Төрийн алба хариуцлагагүй , мэдлэггүй хүмүүсээр дүүрсний нотолгоо. Сайд болонгуутаа өөрсдийн танил талыг авч ажилуулдагаа болимоор юм аа.

Avatar

Нэргүй 2026-05-11 103.229.122.68

төрийн дээгүүр албанд нийгмийн хог шаар шавхруунууд чихсэн нотолгоо бол энэ мөн

Avatar

ЗОЧИН 2026-05-11 203.91.115.43

ЖИНХЭНЭ УРАН ҮГИЙН МАСТЕР ҮГ БОЛГОНО ОО ШАГЛАДАГ НАЙРАГЧИЙН ЭМГЭНЭЛИЙГ ТӨР ИНГЭЖ Л ХАНДЛАА ДАА. СОЁЛЫН ЯАМ ГЭЖ ИЙМ ЗАВААН ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ЮМЫГ ТАТАН БУУЛГАВАЛ ТААРНА.

Avatar

Нэргүй 2026-05-11 66.181.161.62

Соёлгүй соёлын яамыг татан буулгах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-05-11 103.212.119.206

Дурсаж гэдэгсэн биш билүү дурсч гэх шиг хэрээ хэрээнийхээ харыг гайхав!

Avatar

Нэргүй 2026-05-11 103.57.94.231

Тэнэгийн дуугүй нь сүрлэг…

Avatar

Нэргүй 2026-05-11 178.174.229.45

TER HERGIIN EZNIIG YARALTAI ZAILUUL TEGEED NAAD BALAI YAMAA TATN BUULGA UCHRAL AAA

Avatar

зочин 2026-05-11 103.229.122.196

Соёлын яам нь нэрт яруу найрагчийг нээх их тоохгүй бгаа юм биш үү.
Юү гэдэг билээ аан тийм Тэнэгийн дотор уужуухан гэдэг.

Avatar

Буруу 2026-05-11 202.9.46.230

Тэнэг хүний дуугүй нь сүрлэг гэдэг үгтэй.

Avatar

сонгогч 2026-05-11 202.9.46.27

Ийм хүмүүс соёлыг удирдана гэхээр энэ улс орон яана аа…………….

Avatar

Нэргүй 2026-05-11 202.131.245.34

Тэнэгийн дуугүй нь гоо үзэсгэлэнтэй гэдэг

Avatar

Нэргүй 2026-05-11 202.21.124.29

Ум ма ни бад ми хум
Сайн уран бүтээлч, муу архичин байсаан хөөрхий

Avatar

М 2026-05-11 66.181.160.5

Тэнэгийн дуугүй нь сүртэй,гэдэг дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж