МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Батсүмбэрэлийг сонгов

МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Батсүмбэрэлийг сонгов

МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Батсүмбэрэлийг сонгов

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.05.11/-ийн хуралдаанаар бүлгийн дэд дарга сонгох асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар томилогдсон тул бүлгийн дэд даргаас чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийг сонгох санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

НАМТАР:

  • 2001 онд Баянхонгор аймгийн 2 дугаар дунд сургууль
  • 2006 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, түүх, нийгмийн ухааны багш
  • 2008 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, магистр
  • 2024 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, улс төрийн ухааны доктор суралцаж төгссөн.
  • 2006-2007 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
  • 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт референт
  • 2007-2010 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
  • 2010-2011 онд НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2011-2012 онд МҮХАҮТ-д гишүүнчлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
  • 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2012-2013 онд Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч
  • 2013-2016 онд МАН-ын Нам байгуулалт, улс төрийн газарт улс төрийн бодлогын ахлах ажилтан
  • 2016-2018 онд Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга
  • 2018-2020 онд МАН-ын улс төрийн бодлогын газрын дарга
  • 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2020 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, МАН-ын бүлгийн дарга
  • 2020-2024 онд НИТХ, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн засаг дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-11 103.168.34.109

сайхан хутгуур даа

Avatar

ооооооооооо 2026-05-11 103.212.117.41

Зааассс нэг муу фракцын дарга дэд даргатай бдаг нь яг юу вэ?????

Avatar

Удахгүй 2026-05-11 202.9.46.230

Хулгайч..

Avatar

Зочин 2026-05-11 59.153.112.191

Ийм гишүүн байдгийг мэдэхгүй юм байна бодвол жагсаалтаар орж ирсэн нөхөр буй за, дарга нар болон намаа бурханчлан шүтдэг өөрийн толгойгүй, дуулгавартай сайн л нөхөр бололтой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж