МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13:14 "худал мэдээлэл тараах" зүйл нь Үндсэн хуулийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрх, эрх чөлөөг зөрчиж байна гэж үзсэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрснөөр гишүүн Х.Тэмүүжингээр ахлуулсан Ажлын хэсэг Эрүүгийн хуульд өөрчлөлт хийх ажлыг энэ оны 03 дугаар сард эхлүүлсэн ч явцын дунд хуульд нэмэлт оруулах байдлаар шинээр "гүтгэх" гэмт хэргийг төсөлд тусгаж, улмаар 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хууль зүйн байнгын хороогоор эхний хэлэлцүүлгийг хийхээр товлоод байгааг эрс эсэргүүцэж байна.

Хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах хуулийн зохицуулалтын цаана улс төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд чөлөөт хэвлэлийн дуу хоолойг боомилох, урт хугацааны мөрдөн шалгах ажиллагаагаар далимдуулан сэтгүүлчдийг олноор нь хоморголох, залхаан цээрлүүлэх, айдас болгоомжлолоор удирдан агуулгын хяналт тогтоох санаархлаа хэрэгжүүлж ирснийг статистик судалгаа харуулж байгаа болно.

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтэд Эрүүгийн хуулийг нийцүүлэн өөрчлөх үндсэн зорилгоос хэтийдэн шинэ нэмэлтийг оруулахаар хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлж  байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуульд заасан процессын дагуу тусад нь хуулийн төсөл өргөн мэдүүлж, олон нийтээр хэлэлцүүлэх, дагалдах судалгаа хийх, өргөн мэдүүлэх шаардлагатайг сануулж хууль зөрчсөн үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-11 103.229.121.225

setguulchid z**l, bygdiign shalga

Avatar

Нэргүй 2026-05-11 202.9.46.6

Сэтгүүлчид чөлөөтэй хэвлэн нийтлэж болно. Гэхдээ хариуцлага байх ёстой. Хүнийг гүтгэж нэр төрд нь халдаж болохгүй. Үүнийг хүүлиар хамгаалах ёстой. ийм хуулгүй бол мөнгөтэй хүмүүс та нарт мөнгө өгөөд л, хангш тогтоод л, тэр ханш нь нэмэгдээд л ийм л юм болно. Энэ бол чөлөөт сэтгүүл зүй биш.

Avatar

Нэргүй 2026-05-11 103.11.193.222

Ямар үндэслэлгүй гүтгэлэг, доромжлол хэрээс хэтэрлээ, хэнийг юу ч гэж сургаар гүтгэж, харлуулж хоолоо олж иддэг ёс зүйгүй сэтгүүлчдийг хариуцлагатай, жаахан юм уншдаг, өөрийнхөөрөө дүгнэдэг болгох нь зүй ёсны асуудал. Үүнээс гарах үр дагавар, хор хохирлыг ерөөс тооцох ухаан байхгүй. Уралдаж нийтэлж олон нийтийг төөрөгдүүлж, бухимдуулж хандалт авдаг байдал газар авсан.

Avatar

Нэргүй 2026-05-11 43.242.242.59

Худал мэдээлэл тарааж огт болохгүй. Нийтлэх эрхтэй гээд мөнгөний сэтгүүлч нар чинь хүнийг гүжирдэж бас худал мэдээлэл тарааж байна. энэ бол ёс суртахуунгүй үйлдэлээс гадна эрүүгийн гэмт хэрэг мөн. Үзэл бодлоо хэлж байна гээд гүжирдэж худал мэдээлэл тарааж болохгүй. Сэтгүүлч нар үүгээр л амьдарч байгаа нь үнэн. тэгэж амьдраад хоол болох уу. Хоёр өөр ойлголтыг албаар мэдэн будилж бүү хольж хутгацгаа сэтгүүлч нараа.

Avatar

Эмч 2026-05-11 122.201.23.28

Гүтгэх гэсэн заалтыг заавал оруулах хэрэгтэй. Мэдээллийн эх сурвалжийг шалгахгүйгээр нутаг ус, танил талынхаа мэдээллийг мөнгө аваад гүтгэн дайрах явдал хэрээс хэтэрч байна. Мэдээллээ устгуулах бол хэдэн сая…. гээд нэхээд байж байна.

Avatar

Нэргүй 2026-05-11 59.153.114.68

ГҮТГЭХ гэсэн тусгай заалт эрүүгийн хуульд байх нь маш зөв. Хууль санаачлагчдыг дэмжиж байна. Ёс суртахуунгүй, мэдлэггүй сэтгүүлч нэртэй мануухайнууд хүн гүтгэхээр ямар үр дүн гардагыг мартаж болохгүй. "Богино ухаантай" сэтгүүлчид хэрвээ мартсан бол нэгэн хэргийг сануулаад өгье. Нилээд хэдэн жилийн өмнө Дарханы нэг эмэгтэйг ДОХ-той гэсэн гүтгэлэг худал мэдээ хэвлэлээр цацагдсанаас болж нөхөр нь тэр хүүхнийг зодоод алчихсан гэмт хэрэг гарч байсан. Сэтгүүлч нь хариуцлага хүлээлгүй л өнгөрсөндөг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж