Нийслэлийн Засаг даргын шинэ орлогч Г.Жаргалсайханы ХОМ

Нийслэлийн Засаг даргын шинэ орлогч Г.Жаргалсайханы ХОМ

Нийслэлийн Засаг даргын шинэ орлогч Г.Жаргалсайханы ХОМ

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын нэгдүгээр орлогчоор Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Жаргалсайханыг томилов. Тэрбээр нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцан ажиллах бол А.Амартүвшин нь Т.Даваадалайгийн хариуцаж байсан Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудлыг хариуцан ажиллахаар болж байна.

Нийслэлийн шинэхэн орлогч дарга Г.Жаргалсайхан нь 2024 онд БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайхан ажилласан бөгөөд өмнө нь тус дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байв. Ингээд түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.

Тэрбээр хамгийн сүүлд АТГ-т 2020-2024 онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний өөрийн орлого нь 2023 онд 25 сая төгрөг байсан бол 2024 онд бараг тав дахин буюу 109 сая төгрөг болжээ. Харин гэр бүлийн ямар нэгэн орлогогүй гэсэн байна. Мөн нэг нийтийн орон сууцаа 160 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн "Hyundai" маркийн нэг суудлын жижиг автомашинаа 16 сая төгрөг, 32 адуу, 52 үхрээ 178 сая төгрөгөөр үнэлжээ. Харин 33 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дотоодын арилжааны банкинд 5.2 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд 2023 онд 250 сая төгрөгийн авлагатай байсан бол 2024 онд 290 сая төгрөг болжээ. Үүнээс гадна 97 сая төгрөгийн зээлтэй, 153 сая төгрөгийн өв залгамжлалтай гэж мэдүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-11 103.229.122.68

нэг цүнх ба ригч баачка бас нэг өлөв долив нөхөр

Avatar

Нэргүй 2026-05-11 202.179.24.247

бзд ыг самарсан матардаа хийсэн юм юу ч байхгүй улныхан маш олон болсон үзэгдэж харагдахгүй гар даа

Avatar

Удахгүй 2026-05-11 202.9.46.230

Хулгайч удахгүй солигдоно.

Avatar

Нэргүй 2026-05-11 66.181.186.133

адуу үхэр яасан хямд вэ.маньдаа зарчих

Avatar

Зочин 2026-05-11 192.82.65.111

АТГ хүний хөрөнгийг бүртгэдэг газар юмуу эсвэл шалгаад бодит үнэнийг тогтоогоод хэрэв худлаа мэдүүлсэн бол улсын орлого болгох ёстой юм уу

Avatar

Нэргүй 2026-05-11 66.181.186.189

570 600 байхгүй юм уу

Avatar

Нэргүй 2026-05-11 202.131.229.108

baigaa amgaagiin tsunh barigch

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж