АНУ, Хятадын тал Ираны дайны талаар хэлэлцэнэ

АНУ, Хятадын тал Ираны дайны талаар хэлэлцэнэ

АНУ, Хятадын тал Ираны дайны талаар хэлэлцэнэ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Лхагва гаригт (2026.05.13) Бээжинд айлчилж, Хятадын удирдагч Ши Жиньпинтэй Ираны дайн зэрэг хэд хэдэн асуудлаар хэлэлцэнэ.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Анна Келли хэлэхдээ, айлчлалын нээлт болон хоёр орны удирдагч нарын уулзалт Пүрэв гаригийн өглөө болж, Баасан гаригт өндөрлөнө. Мөн АНУ энэ оны сүүлээр Хятадын удирдагчийг харилцан айлчлалын хүрээнд хүлээн авахаар төлөвлөж байна. Келли энэхүү айлчлалыг хоёр орны харилцаанд асар их ач холбогдолтой гэж онцолж байна. Түүний хэлснээр энэ нь "Хятадтай харилцаагаа дахин тэнцвэржүүлж, Америкийн эдийн засгийн тусгаар тогтнолыг сэргээхийн тулд харилцан ашигтай, шударга ёсыг нэн тэргүүнд тавих" зорилготой айлчлал байх болно гэжээ.

Дональд Трампын айлчлал энэ оны эхээр болох ёстой байсан ч АНУ-Израилийн Ирантай холбоотой мөргөлдөөний улмаас хойшлогдсон байв. Одоо Трамп уг дайны дотоод болон олон улсын нөлөөллийг зохицуулахыг оролдож байна. АНУ-ын нэгэн өндөр албан тушаалтан Трамп Хятад улсад Ирантай холбоотой асуудлаар шахалт үзүүлж магадгүй гэж мэдэгджээ. Тухайлбал, Хятад улс Ираны нефтийг худалдан авч байгаа бөгөөд цэрэг, иргэний зориулалтаар ашиглаж болох бараа нийлүүлж байгаа гэж Цагаан ордон үзэж байна. АНУ-ын сангийн сайд Скотт Бессент өмнө нь Хятад улс Ираны нефтийн 90 орчим хувийг худалдан авч, дайныг санхүүжүүлж байна гэж буруутгасан. Тэрбээр мөн Ираныг “терроризмыг хамгийн их дэмждэг улс” гэж нэрлэсэн юм.

АНУ болон Израилийн дайралтын дараа Иран Ормузын хоолойг хаасан. Энэ нь дэлхийн нефтийн тээврийн хамгийн чухал замуудын нэг бөгөөд дэлхийн эдийн засагт, ялангуяа Ойрх Дорнодоос эрчим хүч импортолдог Азийн орнуудад хүндээр нөлөөлсөн. Хятад улс дайныг дуусгахыг хүсэж байгаагаа илэрхийлж, Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчиг саяхан хүлээн авсан. Гэсэн хэдий ч Хятад улс Ираны нефтийн салбарт тавьсан АНУ-ын “нэг талын” хоригийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

Хэлэлцээний үеэр Трамп мөн ОХУ-д үзүүлж буй Хятадын дэмжлэг, худалдааны асуудал, АНУ-ын технологийн салбарт чухал хэрэгцээтэй газрын ховор элементүүдийн талаар ярилцаж магадгүй юм. "Boeing" компанийн болон хөдөө аж ахуйн салбарын зарим удирдлагууд АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж айлчлалд оролцоно. Үүнээс гадна Вашингтоны Тайваньтай холбоотой бодлогод өөрчлөлт орохгүй гэж Келли мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, Хятадын харилцааны хамгийн эмзэг асуудлуудын нэг хэвээр байна.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ванга 2026-05-11 202.9.46.8

Ормузын хоолойд юань 5 : 0 доллар гэсэн дүн гарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж