Хойд Солонгос улс хэрвээ удирдагч Ким Жон Ун гадаадын дайсны гарт амиа алдвал цөмийн зэвсгээ харвахаар Үндсэн хуулиа өөрчилжээ. Энэхүү өөрчлөлтийг Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи болон түүний ойрын зөвлөхүүд АНУ, Израилийн цохилтод өртөж нас барсны дараа хийсэн байна. Пёньян хотноо гуравдугаар сарын 22-ны өдөр болсон 15 дахь удаагийн Ардын дээд хурлаар нэмэлт өөрчлөлтийг баталжээ.
Улмаар Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба энэ мэдээллийг өнгөрсөн Пүрэв гаригт /2026.05.07/ нийтэд ил болгосон байна. Мэдэгдэлд дурдсанаар Ким Жон Ун хөдөлмөрийн чадвараа алдах юм уу нас барсан тохиолдолд уг хуулийг нэн даруй хэрэгжүүлэх юм.
Энэ талаар Сөүлийн Күкмин их сургуулийн түүх, олон улсын харилцаагаар мэргэшсэн профессор Андрей Ланков хэлэхдээ "Энэ ойлголт өмнө нь бодлогын чанартай байсан бол одоо Үндсэн хуульд тусгагдаад, улам ач холбогдолтой болж байна. Иранд болсон явдал тэднийг сэрээсэн. Хойд солонгосчууд АНУ, Израилийн довтолгооны гайхалтай үр дүнг харсан учраас одоо айж байгаа нь аргагүй" гэжээ.
Ким болон түүний ойрын хүрээллийг устгах нь Ираны хувилбараас илүү хэцүү байх болно. Яагаад гэвэл Хойд Солонгосын хил үндсэндээ хаалттай учраас цөөн тооны гадаадын дипломат болон тусламжийн ажилтнууд, найрсаг харилцаатай орнуудын бизнес эрхлэгчид өндөр хяналт дор хил нэвтэрдэг. Ираны довтолгоонд тагнуулын мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэтэл Хойд Солонгосын хувьд ийм мэдээллийг олж авахад амаргүй юм.
Ким Жон Ун хувийн аюулгүй байдалдаа хэт санаа зовж, үргэлж бие хамгаалагчидтай явдаг гэдгээрээ алдартай. Тэр байтугай онгоцоор нисэхээс зайлсхийж, хуягт галт тэргийг сонгодог. Түүнчлэн хиймэл дагуулын технологиос мэдээлэл алдагдах вий гэдгээс Хойд Солонгос хамгийн их айдаг. Аливаа мөргөлдөөн гарлаа гэхэд хамгийн эхэнд удирдагчийг нь онилох магадлалтай тул тэдний айдас үндэслэлгүй ч биш юм.
3,576.26






















































Вдадииир 2026-05-11 202.9.47.56
хойд Солонгосын тухай мэдээллийг хориглож Хойд Солонгосын ЭСЯ ыг хөөж гаргах хэрэгтэй..т*******т иргэдээ дарангуйлагч Кимийг Өмнөд Солонгос Америк нийлж устгах хэрэгтэй
Нэргүй 2026-05-11 103.229.121.114
МАДУРО ШИГ ХУЛГАЙЛАГДВАЛ БАС ХАРВАХ БИЗ.
Иргэн 2026-05-11 103.57.92.220
хаа хамаагүй т*******т бүлгэм а**х юм бол тэгээд цөмдөлцөөд заваарсан юм болох юм байна л даа.
Баттулга 2026-05-11 66.181.177.138
Олон улсын хоорондох хууль тогтоомж, ёс зүйг том гүрнүүд үл тоомсорлож байгаа нөхцөлд ийм ерөндөг тавихаас өөр яахав.
Нэргүй 2026-05-11 43.242.242.59
Хойд Солонгос улс Монгол улстай найрсаг харилцаатай учир бид тэдний эрх ашгийг зүгээр л хүндлэх хэрэгтэй. Бураатгаад шүүмжлээд бидэнд ямра ч ашиггүй юм
Вдадииир 2026-05-11 202.9.47.56
үхсэн ацны найрсаг харилцаа байдаг юм..гуйлгачин тамын дээвэргүй шорон..кремлийн күүкэлдэй бүдүүн Ким хойд Солонгосын ард түмнийг дарлаж байна..хойд Солонгосын ард түмэн эрх чөлөөтэй байх ёстой..
Нэргүй 2026-05-11 202.9.40.41
ennii uhel delhiid ymr hamaa veinaaa yvh morooroo yvku
Зочин 2026-05-11 59.153.112.191
Хаха, одоо энэ кимчинүүдээс айгаад дэлхий нийт бүдүүн жаалыг мөнх амьдруулах арга хайх ёстой юм байна л даа, кк мөн сайхан дур шүү, Бүдүүн жаал үхвэл, яаж ч үхсэн байсан хэн нэгэн амийг нь бүрэлгэсэн хэрэг болох нь ойлгомжтой, угаас тэгж байж л дэглэм цааш үргэлжлэх боломжтой
Хахаха т1 юм 2026-05-11 202.9.46.230
Юун хачин хуультай юм. Замаас нь буудаад унагана шүү дээ.
Нэргүй 2026-05-11 43.242.243.105
Өмнөд солонгосыг цөмдөхөд пуужин хэрэггүй, хэт ойр
Нэргүй 2026-05-11 66.181.177.83
Ядарсан улсыг дээрэлхэж төрийн тэргүүнүүдийг алж устгах, баривчлах зэргээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль дүрмийг зөрчиж дураараа аашилдаг, АНУ тэргүүтэй барууныханд том сануулга. Одоо яаж ч чадахгүй. Цөмийн зэвсэггүй Куба мэтийг л дээрэлхэх үлджээ
Zochin 2026-05-11 202.131.225.197
Ene erguu p***a n buterch unaad chadrchihval hen ruu puujin harvah ym boldoo hahahah gaitai garuud bas bh ymaaa hahahah
Нэргүй 2026-05-11 103.229.122.210
tramp budaa bolj dee…
Нэргүй 2026-05-11 202.9.40.254
Кимийн авгайн аланд бохир наадахаа Трамп бүдүүн бодлогоос юу гэж айдаг юм