Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн. Тэгвэл Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр өнөөдөр /2026.05.11/ Т.Даваадалайгийн оронд нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайханыг Нийгмийн салбар хариуцсан нэгдүгээр орлогчоор, Дэд бүтэц хариуцсан хоёрдугаар орлогчоор А.Амартүвшинг томилж байгаагаа танилцуулжээ. Нэгдүгээр орлогч нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцан ажиллана. Харин нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин цаашид Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудлыг хариуцаж ажиллахаар боллоо.
Мөн авто зам, нийтийн тээвэр, зорчилт хөдөлгөөний салбарыг хариуцсан зохицуулагчаар Б.Ану-Үжин, метро болон трамвайн төслийг Т.Мөнхдалай хариуцах гэнэ.
Хоёр жилийн өмнө 2024 онд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалай, хоёрдугаар орлогчоор А.Амартүвшин нарыг томилж байв. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. Өмнө нь хотын дарга Х.Нямбаатарын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуулыг, Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НЗДТГ-ын дарга Л.Хосбаярыг томилж байв.
Т.Даваадалайгийн хувьд “Бодь интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төв” төслийн захирлаар ажиллаж байсан бол А.Амартүвшин нь нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлогын хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан юм.
3,576.26






















































Зочин 2026-05-11 59.153.114.173
энэ хүн хэний талд ажиллах бол хэр их шуналтай гар бол гээд зөндөө л асуулт гарч ирнэ
зочин 2026-05-11 202.9.46.124
энэ олон дарга тийм их хэрэгтэй гэж үү?
Нэргүй 2026-05-11 59.153.113.176
Нэг хулгайч нь зайлсан чинь дараагийн хулгайч нь энэ үү
Нэргүй 2026-05-11 202.9.46.8
Жаргалсайхан нь аль хэр амьтан юм бэ дээ
dfdf 2026-05-11 103.212.118.69
хулгайчуудаа гол ус руу дайраад үзээрэй, бүгд огцорно шүү.
Нэргүй 2026-05-11 124.158.120.198
х**, чамд ямар хамаатай юм улс орон хөгждөг юм байгаа биз дээ. та нарыг дагаж налаад байвал энэ улс орон сүйрнэ.
Нэргүй 2026-05-11 59.153.113.176
Сүйрэх замыг нь хулгайчид нь тавьцаан
Нэргүй 2026-05-11 202.9.46.8
чиний гол гэж юу байдын.Оюунгэрэлийн л зараал уу