УИХ-ын дарга С.Бямбацогт өнгөрсөн Баасан гаригийн чуулганы хуралдааны үеэр 2025 оны дөрөвдүгээр сард ирцээрээ тэргүүлсэн 14 гишүүний нэрсийг дурдсан юм. Тэрбээр "Өнгөрсөн дөрөвдүгээр сарын чуулганы хуралдааны ирцийн мэдээ гарсан. УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сарын нэгдсэн хуралдаан есөн удаа болсон. Есөн удаагийн хуралдаанаа нэг ч удаа таслаагүй, нэг ч минут хоцроогүй, чөлөө аваагүй 14 гишүүн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Батбаатар, Ж.Батжаргал, Р.Батболд, Д.Бум-Очир, С.Бямбацогт, Б.Заяабал, С.Лүндэг, Л.Мөнхбаясгалан, Б.Найдалаа, Б.Пүрэвдорж, Д.Энхтуяа, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд нар байна. Цаашдаа УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээг долоо хоногоор, сараар, дэд хороо, байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар нь гаргаж, иргэд сонгогчдодоо байнга тайлан гаргаж, мэдээлнэ" гэв.
Өнгөрсөн 2025 оны УИХ-ын намрын чуулганы хугацаанд ажлаа хамгийн олон удаа таслан УИХ-ын гишүүн бол Х.Баттулга, С.Лүндэг нар байсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Лүндэг 11 удаагийн чуулганы хуралдаанд нэг ч суугаагүй бөгөөд есөн удаагийн хуралдаанд эмнэлгийн чөлөөтэй байсан бол хоёрт нь тасалсан. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувьд чуулганы хуралдааны нэгд нь л суусан ирцтэй байсан нь шүүмжлэл дагуулж байсан удаатай. Дүрэм журмаараа тухайн УИХ-ын гишүүнд сануулах, уучлалт гуйх, цалин хасах гэсэн саналаар байнгын хороо хуралдаж шийдвэрлэдэг бөгөөд тухайн үед цалинг нь зургаан сарын хугацаанд 20 хувиар бууруулах шийдвэр гаргаж байв.
3,576.03






















































Нэргүй 2026-05-11 202.126.90.237
Сайн аавын муу хүү
АРД ТҮМЭН 2026-05-11 202.21.125.66
ийм гишүүнцэр байдаг юм уу, тойрог нь бол төлөөлүүлсэн иргэд нь ТЭНЭГ МАЛНУУД БАЙНА. арай арай
Нэргүй 2026-05-11 66.181.191.48
Оронд нь ажил хэрэгч хүн сонгож энэ лаларуудыг хөөх хэрэгтэй
з 2026-05-11 202.126.91.8
ийм өвчний үүрнүүд яах гэж их хуралруу зүтгэдэг байнаа. Эмчлүүлээд авья гэж боддог юм уу.
Нэргүй 2026-05-11 66.181.176.71
Жэнкогын гөлөг
Нэргүй 2026-05-11 59.153.115.54
ор танихгүй нөхөр бн.
Зочин 2026-05-11 59.153.87.54
эртхэн босож бай, ажлаа хийцгээ.
Нэргүй 2026-05-11 103.212.116.164
эрт босож бгаа л даа, хувийнхаа ажлыг хөөцөлдөөд завгүй бна, ойлгоорой