Явган хүний зам болон дугуйн замын стандартыг шинэчилнэ

Явган хүний зам болон дугуйн замын стандартыг шинэчилнэ

Явган хүний зам болон дугуйн замын стандартыг шинэчилнэ

Нийслэлийн хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2026 онд нийт 13 байршилд 55 км явган хүний замыг шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байна. Явган хүний замын шинэчлэлд зориулж нийт 2 тэрбум төгрөгийг 2026 оны төсөвт тусгаж баталсан. Энэ удаагийн зам засвар нь олон улсын жишигт нийцсэн шинэ стандартыг баримталж байгаа бөгөөд явган хүний замыг гурван метрийн өргөн, дугуйн замыг хоёр метрийн өргөнтэй хийхээр төлөвлөн хэрэгжүүлж байгаа аж. Зам засварын ажил хийгдэж буй байршлууд,

  • Сансарын тойргоос Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний зам
  • "АПУ" ХК-ийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх замын баруун болон зүүн талын явган хүний зам
  • Яармагийн гүүрнээс "АПУ" ХК хүртэлх замын хойд тал болон Ар Зайсангийн гудамжтай холбогдох шинэ замуудын дагуу явган хүний замууд тавигдаж байна.

Харин Сонгинохайрхан дүүргийн Өнөр хорооллын арын 2.7 км авто замыг өргөтгөх ажлын хүрээнд явган болон дугуйн зам барьж байгаа бол Геологийн төв лабораториос Жанцангийн уулзвар хүртэлх хэсэгт замын шинэчлэлийн ажил үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2026-05-11 103.57.92.150

МАН ичихгүй юм даа!!! ккк Бас гоё донгдож байгаа биз МАН мафиууд

Avatar

Нэргүй 2026-05-11 66.181.185.121

Сүүлийн бүтэн 10 жил л явган хүний зам засаж, боржур сольлоо. Дуусдайггүй ээ. Хан-Уул Чингисийн өргөн чөлөөний замыг л лав 4-5 зун дараалаад хавтанг нь, дараа жил боржурыг нь, тэгээд дахиад хавтанг нь гэх мэтээр янзаллаа. Одоо ч янзалсан хэвээрээ.

Avatar

зочин 2026-05-11 66.181.188.230

Бид хийж бүтээсэн зүйлийг эвдэж нураах, сүйтгэж, бохирлож завааруулахдаа л ,гарамгай ,хувиа бодсон хайрлаж хамгаалахыг мэдэхгүй үнэхээр арчаагүй хүмүүс, Тэгсэн атлаа хийж бүтээе, аотоо бусад орны энэтэй ,сайн сайхан болгое ,иргэдэд аятай тухтай нөхцөл бүрдүүлье гэж зүтгэсэн нэгнийгээ хардаж гөрдөж гүжирдэнэ,Нэр төрийг нь бузарлахыг урьтал болгоно,Бохир муу, луйврын аргаар улс төрийн хонжоо олох ,төрийн эрхэнд шунах ,хогийн хүмүүс дүүрэн байх юм,Ийм байхад юм бүтээх ажил урагшлах үгүй

Avatar

Нэргүй 2026-05-11 138.252.29.2

ажил хийлгэхээсээ өмнө ажилчдаа мэргэжлийн ур чадварын цалин сургалтад хамруулах хэрэгтэй. ямар ч ур чадваргүй хүмүүс цуглуулаад хөрөнгө мөнгө үрэн таран хийгээд байна

Avatar

Нэргүй 2026-05-11 43.242.242.59

Бүтээн байгуулалтыг монголчууд эсэргүүцдэг. Учир бүтээн байгуулалтаар далимдуулж мөнгө төгрөг идэж уудгийг бүгд мэднэ. Нямбаатар наад мөнгөнөөс чинь хусаж мэднэ шүү. Тийм болохоор зүгээр л байцгаа.

Avatar

DGG 2026-05-11 66.181.179.15

СТАНДАРТАА ШИНЭЧИЛСЭН ГЭЭД ОДОО БҮХ ЗАМАА ХУУЛААД ДАХИАД ТАВИХ БИЗ

Avatar

Нэргүй 2026-05-11 202.70.43.34

Одоо цагт Барилгын компаниуд ба хувь бизнис иргэд Барилга барих нэрийдлээр Захиалга авч Иргэдийг залилж хохироодог үзэгдэл УБ хотод дэлгэрлээ….Муу юм бүхэн Монголд дэлгэрэх юмаа….Үйл хурааж ханадаггүй амьтад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж