"Google" компани ялгаварлан гадуурхсан гэх хэргийг шийдвэрлэв

"Google" компани ялгаварлан гадуурхсан гэх хэргийг шийдвэрлэв

"Google" компани ялгаварлан гадуурхсан гэх хэргийг шийдвэрлэв

Өнгөт арьстай ажилтнуудаа ялгаварлан гадуурхдаг гэх хамтын нэхэмжлэлийн хэргийг "Google" компани 50 сая ам.долларын тохиролцоогоор шийдвэрлэлээ.

Тодруулбал, тус компанийн хуучин ажилтан Эйприл Кёрли 2022 онд шүүхэд хандаж, "Google" нь өнгөт арьстан ажилтнууддаа бага цалингаар доод түвшний албан тушаал олгодог байсан гэж буруутгажээ. Мөн гомдол гаргасан хүмүүсийг дарамталдаг байсан гэж мэдэгдсэн байна. Кёрлиг шүүхэд хандсаны дараа бусад хуучин ажилтнууд нь мөн адил уг хэрэгт нэгдэж, компанийн эсрэг мэдүүлэг өгсөн байв.

Тухайн ажилтнуудын өмгөөлөгч мэдэгдэхдээ, технологийн салбар дахь өнгөт арьстай мэргэжилтнүүд олон жилийн турш шударга бус саад бэрхшээлтэй тулгарч ирсэн гэжээ. "Google" компани эдгээр буруутгалыг няцааж, шударгаар ажилд авах тогтолцоо болон ижил цалин олгох зарчимдаа үнэнч хэвээр байгаагаа илэрхийлсэн байна. Мөн энэхүү тохиролцоо нь буруугаа хүлээн зөвшөөрсөн хэрэг биш гэж мэдэгджээ.

Тохиролцооны хүрээнд "Google" цалингийн ил тод байдлыг нэмэгдүүлж, тэгш байдлын тогтмол шалгалт хийх бөгөөд хөдөлмөрийн маргаанд заавал арбитр ашиглах практикийг дор хаяж 2026 оны наймдугаар сар хүртэл хязгаарлахаар болсон байна.

ЭХ СУРВАЛЖ: KAZINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж