2026 оны 05-р сарын 11-нээс 2026 оны 05-р сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Тавдугаар сарын 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи 11-нд Алтайн салбар уулс, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0…+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15…+20 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +5…+10 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +31…+36 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна. 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүснэ.
3,576.03






















































Нэргүй 2026-05-10 202.9.41.122
Манжхужаагуудтарианогоонтривгж 130 тэрбмыг зээл шх нэрээр хулгаы шаана гж санаархл шааж бсн бүүр дорн ажлаад тариадангаарн 130 тэрбум ногоо 70 тэрбум болгоод шаана гэж санаархл шаажийн үгндэр ажлжиын сиймхийг ажлаа шаачхийн сохр зоомч тариабудаа гж хулгай битгий шаалга.санаархла гаргаа шаагаад бхийн.