"The MongolZ"-ийн ээлжит тэмцээн Казахстаны Астана хотод эхэллээ. Тэд тэмцээний эхний тоглолтоо "magic" багийн эсрэг хийж, 2-0 гэсэн харьцаатай буулган авав. Тоглолтын дараа "cobrazera" дараах ярилцлагыг өгчээ.
"The MongolZ" баг өнөөдөр/2026.05.10/ Оросын "Spirit" багийн эсрэг тоглоно.
-Эхний тоглолтдоо ялалт байгуулсанд баяр хүргэе. Гэхдээ өрсөлдөөнтэй тоглолт боллоо?
-Тэмцээндээ дасаж эхэлж байх шиг байна. Бид бараг нэг сар завсарлаж, нэг сар тэмцээнд орсонгүй. Тиймээс үүнийгээ зогсоож, эргэн тэмцээндээ оролцож байна.
-Сарын хугацаанд юу хийсэн бэ?
-Бид амарсан. Эмнэлэг, эрүүл мэнддээ анхаарах зэрэг хувийн ажлуудаа л амжууллаа. Астанад ирэхээсээ арав хоногийн өмнөөс л бэлтгэлдээ гарсан.
-Хаана бэлтгэлээ хийсэн бэ?
-Монголд Азийн багуудтай.
-Бэлтгэл хэр байсан бэ?
-Азийн багуудтайгаа олон тоглоогүй. Гэхдээ бага зэрэг сонин санагдсан. Тоглолтын арга барилаас эхлээд бүх зүйл өөр байсан.
-Багтаа нэгдээд багагүй хугацааг үдчихлээ. Одоо ямар байна?
-Сайн байгаа. Өөрийгөө сайжирч байгаа гэж харж байгаа.
-Нэгдүгээр зэрэглэлд тоглоод багагүй удлаа. Тэмцээний тал дээр ахиц гарсан гэж харж байна уу?
-Тийм ээ. Бүх зүйл өөрчлөгдсөн. Өрсөлдөгч багууддаа дасаж, тэдний тоглолтын арга барил гээд бүх зүйлийг мэдэж байна. Энэ л намайг сайжруулж байгаа байх. Нэгдүгээр зэрэглэлийн багуудтай тоглож, өөрийгөө дасгаж байна.
-"bLiz"-ийн хэлснээр багаа өмнөхөөсөө өөр болсон гэсэн. Энэ талаар ярих боломжтой юу?
-Тоглолтоос гадуур гэвэл бид өмнөхөөсөө илүү ойр болсон. Тоглолтын тухайд гэвэл бид тоглолтын арга барилаа ярилцсан. Энэ л бидний өөрчилж байгаа байх. Бид одоо өмнөхөөсөө өөрөөр тоглоно.
-Яаж вэ?
-Илүү бага алдаа гаргана. Бид бага алдаа гаргаж, хувийн зүйлүүдээ сайжруулахыг хичээнэ.
-Дасгалжуулагч "maaRaa"-гүй нэг хэсэг тэмцээнд оролцсон. Түүнийг эргэн ирэхэд ямар байна?
-Түүнийг ард зогсоход бүх зүйл дүүрээд л ирдэг. Харин байхгүй байхад нь хоосон санагдсан.
-Эхний тоглолтод өөрсдийн тоглолтоо гаргах гэж багагүй хугацаа шаардлаа. "Falcons", "Spirit" зэрэг багуудын эсрэг бас ийм байх уу?
-Амар байхгүй. Гэхдээ бид хожихыг хичээнэ. Тэд бол амар өрсөлдөгчид биш. Бид улам хичээх болно.
-"The MongolZ" сүүлийн үед орон, гаран тоглож байна. Энэ тэмцээнд хэрхэх вэ?
-Бид илүү амжилт гаргана гэж харж байгаа. Учир нь бид амарлаа, хоорондоо ярилцлаа. Бид үүнийгээ мэдэж байгаа, мэдрэмж байна. Амарч, эрч хүч дүүрэн байна. Тиймээс Бухарестаас илүү амжилт гаргана.
3,576.26






















































Нэргүй 2026-05-10 43.242.242.59
Дүү нартаа амжилт хүсье. Казахстанд амжилттай тоглох нь улс орны нэр хүндээс гадна Монголчуудыг ддандаа доош нь хийхийг хүсдэг казахуудад бид Чингисийн үр сад дээд гаралтай ард түмэн гэдгээ харуулах нь чухад юм. Бүгд нэг зорилгын төлөө төвлөрч тогловол амжилт олно. Монголын баг дахин өөрсдийгөө мэдрүүлэх цаг нь болжээ