Тойм: Ардчилсан намынхан генсекээ жинхэллээ

Тойм: Ардчилсан намынхан генсекээ жинхэллээ

Тойм: Ардчилсан намынхан генсекээ жинхэллээ

"NEWS" агентлаг энэ долоо хоногийн онцлох үйл явдлыг хүргэж байна.


ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ АНН-ҮҮД

Монгол Улсын Засгийн газрын 2000 оны тавдугаар сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу жил бүрийн 05 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсний дагуу Монголын татварын алба 27 дахь жилдээ “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч татварын алба” уриан дор 2026 оны тавдугаар сарын 4-8-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож “Монгол Улсын Засгийн газар татварын дарамтыг бууруулж, шударга татварын тогтолцоо бий болгох, бизнес эрхлэгч баялаг бүтээгчдээ дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх бодлого барьж ажиллаж буйгаа илэрхийлж эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг татвар төлөгчдөдөө талархал илэрхийллээ. Шинэ Засгийн газар байгуулагдаад нэг сар болж байна, Засгийн газрын хуралдаан бүрд татвар төлөгч, бизнес эрхлэгч, баялаг бүтээгч та бүхнээ дэмжих шийдвэр гаргасныг онцоллоо. Мөн Засгийн газраас өргөн барьсан Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулав.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд: Татварын шатлалыг зөөлрүүлж 25 хувийн татвар ногдуулах босгыг 6 тэрбум төгрөгөөс 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум төгрөгийн орлогод 15 хувийн татвар ногдуулах зохицуулалтыг нэвтрүүлнэ. Мөн 90 хувийн татварын хөнгөлөлт эдлэх борлуулалтын орлогын босгыг 2.5 тэрбум төгрөг болгон өсгөж, илүү олон бизнесийг дэмжинэ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

250 ТЭРБУМЫН САНХҮҮЖИЛТ ШИЙДВЭРЛЭСЭН Ч 2 ИХ НАЯДЫН ЗЭЭЛ АВАХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЖЭЭ

УИХ-ын Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны өнөөдрийн /2026.03.31/ хуралдаанаар аялал жуулчлалын салбарыг дэмжихэд чиглэсэн хөнгөлөлттэй зээлийн талаарх мэдээллийг сонсов.

Аялал жуулчлалын салбарыг дэмжихэд зориулж энэ жил 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэгдсэн байна. Энэ хүрээнд арилжааны 10 банканд аж ахуйн нэгжүүдээс 2 их наяд төгрөгийн хүсэлт ирүүлсэн. Одоогоор 198 аж ахуйн нэгжийн 404 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкууд судалж байгаа аж.

Мөн салбарын яам 500 саяас дээш төгрөгийн зээлд хяналтын гэрээ байгуулах ёстой. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд одоогоор 28 аж ахуйн нэгжээс хяналтын гэрээ хийх хүсэлт ирүүлснийг дурдаад энэ хүрээнд 13 аж ахуйн нэгжтэй хяналтын гэрээ байгуулж, үлдсэн 15-ыг нь судалж байна гэлээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

АРДЧИЛСАН НАМЫН ЕНБ-ИЙН ДАРГААР С.БАЯРЦОГТЫГ СОНГОЛОО

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаас С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгож, батламжиллаа.

Мөн Ардчилсан намын дэд даргаар Ч.Өнөрбаяр, Н.Ганибал, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга нарыг батламжиллаа.

УИХ-д 42 суудалтай Ардчилсан намын хувьд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулах зорилго дор нэгдэн улс төрд унаж босохын аль алиныг үзсэн, МАН, Ардчилсан нам хоорондох хамгийн том холбон тоглогчоор нэрлэгдэж ирсэн С.Баярцогтод ийнхүү том үүрэг, хариуцлага, итгэл найдварыг хүлээлгэн  генсек болголоо. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

ТАТВАРЫН ДАРАМТААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭВ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.05.07/ Татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв. Эдгээрт:

  1. Татварын Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  3. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Ерөнхий сайд Н.Учрал олон улсын эдийн засгийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэйгээр эдийн засгаа идэвхжүүлж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор холбогдох хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж буйг онцлов.

УИХ-ын дарга С.Бямбацогт цаг үеэ олсон чухал хуулиудыг оруулж ирсэн Засгийн газар, Ерөнхий сайдад талархал илэрхийлээд төр баялаг бүтээгч, иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодлого явуулах ёстой. УИХ хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцүүлж батлахад онцгой анхаарч ажиллана гэв. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

"АРДЧИЛСАН НАМ ХОЁР ДАХЬ СЭРГЭН МАНДАЛТАА ЭХЛҮҮЛЛЭЭ"

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал өчигдөр /2026.05.06/ боллоо. Энэ нь хурал гэхээсээ илүү алдаа, оноогоо дэнсэлсэн дүгнэлтийн шинжтэй хурал боллоо. Тус хурлаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргыг жинхэллээ. Сүүлийн хэдэн сарын үйл явцын хүрээнд 10-аад жилийн турш хаалттай байсан нам үүд хаалгаа нээлээ.

2016, 2020, 2024 онуудад Ардчилсан нам үүрэг гүйцэтгэгч нарийн бичгийн даргатайгаар үйл ажиллагаа явуулж байсан бол одоо бүтэц, зохион байгуулалтын бүрэн шинэчлэл хийлээ.

Цаашид Ардчилсан нам бодлогын зөвлөлүүдэд хуваагдан ажиллана. Нийт 12 бодлогын зөвлөлтэй байхаар болсон. Эдгээр зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулах журмыг баталлаа. Мөн ганц жилийн дараа болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчээ хэрхэн, ямар хүрээ хязгаарын дагуу тодруулах тухай дүрэм, журмаа боловсрууллаа. Түүнчлэн 24 сарын дараа болох Улсын их хурлын сонгуулийн нэр дэвшигчийг хэрхэн тодруулахтай холбоотой эрх зүйн баримт бичгээ мөн гаргасан. Ардчилсан намын дотоод цэгцрэлт үндсэндээ дууссан. Одоо гадагшаа чиглэсэн улс төрийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, улс төрийн машинаа шинэчлэн тордсон үйл явдал болж өнгөрлөө. Намын төлөөллийн төв байгууллага, аймаг, дүүрэг, нийслэлийн намын хороодын бүрэлдэхүүний ойролцоогоор 70 хувь нь шинэ, залуу хүмүүсээс бүрдсэн. Тэдгээрийн 60 орчим хувь нь 39 хүртэлх насны залуучууд байна. Ардчилсан намд томоохон өөрчлөлтийн салхи орж ирлээ. Мөн салбар хариуцсан таван дэд даргыг сонгосон. Иргэдийн итгэлийг алдалгүй, бүрэн дүүрэн ажиллахад бид бэлэн боллоо. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

"НЕФТИЙН ҮЙЛДВЭРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХГҮЙ БАЙХ ЭРСДЭЛ ҮҮСНЭ"

Энэ бол Монгол Улсын хувьд маш чухал хууль. Манай улс газрын тосны бүтээгдэхүүний хувьд 100 хувь бусдаас хараат байдаг. Энэ хараат байдлаасаа ангижрахын тулд нефть боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах шаардлагатай. Гэвч нефть боловсруулах үйлдвэрийн хувьд гадаад зээлийн ашиглалттай холбоотой асуудлаас шалтгаалан зээлээ бүрэн ашиглаж чадахгүй байна. Иймээс энэхүү “зээлийн түгжээг тайлах” агуулгатай санал, хуулийн төсөл өргөн барьсан боловч дэмжигдсэнгүй. Салбарын сайдын хувьд энэ шийдвэрт үнэхээр сэтгэл дундуур байна.

УИХ-ын гишүүдийн ирц хангалттай байсан. Энэ асуудалтай зэрэгцээд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ дэд төв зэрэг өөр хоёр төсөл мөн хэлэлцэгдсэн нь нөлөөлсөн байж болзошгүй. Гэхдээ яг ямар шалтгаанаар дэмжээгүйг тодорхой хэлж мэдэхгүй байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-10 103.212.118.9

хэ хэ АН хөөрхий МАНынхаа суга үс далласан газар нь ил гарч далайсан үeд далд ордог Гөө лөг талдаа болсон байхоо

Avatar

Нэргүй 2026-05-10 103.71.101.12

Энэ АН эхнээсээ л хулгайчуудын уур болсон. Одоо сенех зам руугаа орлоо доо.

Avatar

Нэргүй 2026-05-10 103.212.119.206

Олигтой залуус энэ намд биш ардын нам руу гүйнэ,Овилгогүй шаарнууд энэ нам руу гүйнэ

Avatar

зочин 2026-05-10 66.181.187.29

АН -ын энэ олон ашиг сонирхол хэзээ ч эв зүйгээ олохгүй. Горьдсоны хэрэггүй.

Avatar

Нэргүй 2026-05-10 66.181.176.71

АН урагшаа харж алхах ард түмний тулгамдсан асуудлыг яаж олж зөв харж тодорхойлж ажиллахаас ажлаа эхлээрэй. Хэрүүл бол хэнд ч хэрэггүй цаг үе ирсэн

Avatar

Нэргүй 2026-05-10 66.181.177.134

АН мани бадмэ хум

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж