Улаанбаатарт 24 хэм хүртэл дулаарна

Улаанбаатарт 24 хэм хүртэл дулаарна

Улаанбаатарт 24 хэм хүртэл дулаарна

"NEWS" агентлаг өнөөдрийн (2026.05.10) цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.


Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3…+2 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +15…+20 градус, бусад нутгаар +3…+8 градус байна. Өдөртөө ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар +18…+23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +28…+33 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж