АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд гурав хоногийн хугацаатай гал зогсоохоор болсныг мэдэгдлээ. Тэрбээр Баасан гаригт "Truth Social" хаягаараа мэдэгдэхдээ, “Эвлэрэл тавдугаар сарын 9-ний Бямба гарагаас 11-ний Даваа гариг хүртэл үргэлжилнэ. Энэ өдөр Оросын хувьд Ялалтын баяр боловч Украинд ч мөн адил баяр юм. Учир нь тэд ч бас дэлхийн хоёрдугаар дайны томоохон хэсэг байсан. Гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд бүх төрлийн зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох, мөн улс бүрээс 1000 хоригдол солилцох ажил багтсан” гэв.
Мөн тэрбээр Орос, Украины талуудад зөвшөөрсөнд нь талархал илэрхийлжээ.
Энэ мэдээллийг Украины ерөнхийлөгч Зеленский мөн баталсан бөгөөд дайныг эцэслэх АНУ-ын хүчин чармайлтын хүрээнд гурав хоногийн эвлэрэл тогтоохоор тохиролцсоныг “X” хуудсаараа мэдэгдлээ. Мөн Оросын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков дараа нь "Бид энэ асуудлаар АНУ-ын засаг захиргаатай тохиролцоонд хүрсэн. Хариуд нь АНУ-ын төлөөлөгчид Украинтай холбогдсон. Хоёр ерөнхийлөгч дэлхийн хоёрдугаар дайны үеэр манай улсууд холбоотон байсныг онцолж, Ялалтын баярын үеэр гал зогсоох боломжийг хэлэлцсэн" гэв.
ОХУ өмнө нь Ялалтын баярыг тохиолдуулан хоёр хоногийн хугацаатай нэг талын гал зогсоох шийдвэрийг зарлаад байсан.
3,576.03





















































Нэргүй 2026-05-09 103.229.121.27
УКРУУД ДАЙРВАЛ ТЭГЭЭД Л БҮРМӨСӨН ДУУСНА ШҮҮ ДЭЭ. ХА ХА ХА.
Нэргүй 2026-05-09 103.212.116.108
ХАЛХ ГОЛЫН ДАЙНД ЯПОН ОРОСЫГ НЭГ Ч УДАА ЯЛЖ БАЙГААГҮЙ. ЯПОНЧУУД НЬ УДАА БОЛГОНДОО МАШ ШИВШИГТЭЙГЭЭР ЯЛАГДСАН Ч ШАНТРАХГҮЙ ДАЙРААД БАЙХААР НЬ ОРОСУУД ЗАЛХААД МАНА УУЛЫГ ӨГӨӨД Л ДУУСГАСАН. ТЭРНЭЭС БИШ ЯПОНЧУУД ГЕРМАН ШИГ НУТГИЙН ГҮН РҮҮ НЬ Ч ЦӨМРӨН ОРЖ БАЙГААГҮЙ.
ОХУ-ыг дэмжигч 2026-05-09 202.9.47.93
Эцэст нь ОХУ-ын саналаар л боллоодоо. Укр-ууд баяраар нь яаж дайрч чадхавдээ.
Нэргүй 2026-05-09 103.229.123.166
ТУРЭМГИЙ ДАЙН ХИЙЖ ОЛОН САЯ ХУНИЙГ ХОНООСОН ПУТЛЕРЧУУДЫГ ШУУД ДУУЖЛЭХ ЦАГ ИХ Л ОЙРТСОН ДОО