Гал түймрээс 2 иргэнийг аварчээ

Гал түймрээс 2 иргэнийг аварчээ

Гал түймрээс 2 иргэнийг аварчээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 32 дугаар байрны гурван давхарт гал гарч буй тухай дуудлага өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 08:58 цагт Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллан, 56 ам метр талбайтай гурван өрөө байрны зочны өрөө болон доторх эд хогшил шатаж байсныг бүрэн унтраасан байна.

Мөн гал түймрийн голомтоос 22 болон 86 настай хоёр иргэнийг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Түүнчлэн бичлэгт гарч буй бага насны хүүхдийг эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа талаар албаныхан мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

тммх 2026-05-09 202.9.41.122

бшсчлсн хгжл гэж худлаашааж хаа байсн хамаагүй хамаагүйхотуудыг 4 5 нийлүүлж хулгайчууд хулгай яааж хиыдгийх зааж хулгайчуутай холилдсн халдаасн хулгай холилдт болж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж