Хүнсний үнийн өсөлт инфляцийг хоёр оронтой тоонд хүргэлээ

Хүнсний үнийн өсөлт инфляцийг хоёр оронтой тоонд хүргэлээ

Хүнсний үнийн өсөлт инфляцийг хоёр оронтой тоонд хүргэлээ

Энэ оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд инфляци 10.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.5 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Мөн өмнөх сараас хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2.8 хувиар нэмэгдсэн нь үнийн өсөлт эрчимжиж байгааг харуулж байна. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр инфляцийн өсөлтөд хамгийн их нөлөөлсөн нь хүнсний бүтээгдэхүүний үнэ байв. Тодруулбал, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ жилийн дүнгээр 19.3 хувиар өсөж, нийт инфляцын 5.4 нэгж хувь буюу 53.1 хувийг бүрдүүлжээ. Үүнээс гадна тээврийн үйлчилгээний үнэ 5.9 хувь, боловсролын үйлчилгээ 12.8 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 6.4 хувиар өссөн нь үнийн ерөнхий түвшинд нөлөөлсөн байна.

Бүсчилсэн байдлаар авч үзвэл Улаанбаатар хотод хүнсний бүтээгдэхүүний үнэ 20.9 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болсон бол төвийн бүсэд барааны үнэ 12.1 хувь, баруун болон хангайн бүсэд хүнсний бус барааны үнэ 7.2 хувь, баруун бүсэд үйлчилгээний үнэ 8.7 хувиар өссөн дүнтэй гарчээ.

Харин сарын өсөлтийн хувьд дөрөвдүгээр сард хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ өмнөх сараас 5.7 хувиар, тээврийн бүлгийн үнэ 4.9 хувиар өссөн нь инфляци огцом нэмэгдэхэд голлон нөлөөлсөн байна.

Ялангуяа мах болон өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ улирлын шинжтэйгээр өссөн нь өрхийн өдөр тутмын зардлыг нэмэгдүүлжээ.

Түүнчлэн инфляцад импортын барааны нөлөө мөн өндөр хэвээр байна. Дөрөвдүгээр сарын инфляцын 2.9 нэгж хувь буюу 28.9 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Хэрэглээний сагсанд багтдаг 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бүтээгдэхүүн бөгөөд нийт сагсны 55.3 хувийг эзэлдэг аж. Иймээс валютын ханш болон гадаад зах зээлийн үнийн өөрчлөлт дотоодын инфляцад шууд нөлөөлж байгааг эдийн засагчид онцолж байна.

Мөн бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ инфляцад 1.9 нэгж хувийн нөлөө үзүүлсэн бол мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.7 нэгж хувийн нөлөө үзүүлжээ. Энэ нь зөвхөн импортын хүчин зүйл бус, дотоодын нийлүүлэлт болон хэрэглээний зардлын өсөлт инфляцийн дарамтыг нэмэгдүүлж байгааг харуулж байна.

Сүүлийн жилүүдэд үйлчилгээний салбарын үнэ хамгийн өндөр өсөлттэй байсан бол энэ удаад хүнсний бүтээгдэхүүний үнэ давамгай өссөн дүр зураг ажиглагдаж байна. Тухайлбал, 2025 оны дөрөвдүгээр сард үйлчилгээний бүлгийн үнэ 17 хувиар өсөж байсан бол 2026 онд энэ үзүүлэлт 7.6 хувь болж саарсан ч хүнсний бүлгийн өсөлт эрчимжсэн нь инфляцийг хоёр оронтой түвшинд хүргэхэд голлон нөлөөлжээ.

Эдийн засагчдын үзэж буйгаар инфляцийн өндөр түвшин цаашид өрхийн бодит орлогод дарамт учруулж, хэрэглээ хумигдах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байна. Тиймээс хүнсний нийлүүлэлтийг тогтвортой байлгах, импортын хараат байдлыг бууруулах, үнийн өсөлтийг тогтворжуулах бодлого чухал хэвээр байгааг онцолж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-09 202.126.88.137

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монголд Ундны ус, Хүнсий Хангамжийэ хүрэлцээ улам л муудаж, Экспортоос 100% хамааралтай болно. Хонь мал гаргаж идээл Малчин Заяа гэж дуулж хуурдаад ч нэмэргүй

Avatar

Нэргүй 2026-05-09 202.55.188.125

махны үнэ түлшний өсөлтөөс урьтаад хэдийн гүйцэгдэхгүй өссөн байсан малчдын буянд эдийн засаг сүйрч дуусна

Avatar

Нэргүй 2026-05-09 103.212.119.206

Манайх шиг бүхэл бүхлээр наймаа хийж гадны бараагаар чамирхдаг улс хаана байна

Avatar

Нэргүй 2026-05-09 103.212.119.206

Зоосон мөнгийг гүйлгээнээс хасахыг ямар урвагч нь санаачлаад тэнэгүүд нь дэмжсэн болохыг эргээд харцгаа!Импляци ингээд л цаг минут тутамд гэрлийн хурдаар өсөж энэ улс улам нохойн замаар орсон доо

Avatar

Нэргүй 2026-05-09 59.153.115.174

Одоо л хэлж байгаагааас биш, юмны үнэ тэгэж их нэмэгдэж, төгрөгийн ханш өдөр өдөрөөр унаж байхад, дарга нарын амласан ёсоор, инфляци нэг оронтой тоонд, бүр буураад байна гэж яаж байх билээ.

Avatar

Нэргүй 2026-05-09 202.55.188.94

малчдаа магтаад халамж амлуулж өгөөд бай тэгвэл Эрээнээс махаа гуйж хэрэглэнэ

Avatar

зочин 2026-05-09 103.57.94.175

Өдийд махны үнэ эрс өсдөг, Энэ нь нөлөөлөө биз , Ер нь цалин тэтгэвэрийг имфляцтай, уялдуулахгүй,түүнээс илүү өсгөөд байвал имфляц өсөхөөс өөр яах юм Манайх үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон,Нүүрсний үнэ ямар нэг хэмжээгээр унахад л имфляц өснө, Тэгээд өөр хоорондоо байнга хэрүүл Засгийн газартаа ажиллах боломж олгохгүй, Байнга унагана Самуун үүсгэнэ, Монголын эдийн засгийг унагаж хүндрүүлж, хамаг бурууг одоогийн төр засагт тохож, луйврын аргаар засгийн эрхэнд гарах зорилго АН-д байна

Avatar

Нэргүй 2026-05-09 202.55.188.94

малчид буруутай малчид бол монополь аж ахуй эрхлэгчид тэд дэлхийтэй бүс нутагтай өрсөлдөөнгүй буюу гаднаас хямд мах сүү орж ирэх ямарч юулгүй салбар халамжын нэр төрөл хамрагдалтараа улсдаа тасархай тэргүүлдэг бүлэг үйлдвэрлэлийн бүтээмж огт байхгүй хүн амын 3/1 нь малчид Австралийн 30/1нь фермер гадагшаа 10тэрбум долларын мах зардаг мэдээж дотоодын хэрэгцээгээ хангаад шдээ

Avatar

Зочин 2026-05-09 202.9.47.93

Нам, засагтаа баярлалаа. Намраас гурван оронтой тоонд хүрэх байхаа.

Avatar

Зочин 2026-05-09 202.21.109.2

Хүн хүнээ шулж мөлжих уралдаан өрсөлдөан бол өнөөгийн монголчуудын амьдрал юм.

Avatar

Торойлууд зайл 2026-05-09 66.181.178.124

Элбэгдоржийн торойлууд хуцахаа боль. МАН засгийн эрхэнд гарснаас хойш юу ч нэмэгдээгүй. Монголын ард түмэн Ардын намыг сонгосны хүчинд өнөөдөр юмны үнэ огт өсөөгүй. АН засаг барьж байхад доллар 1600 төгрөг хүрч байсан гэдэг байх шүү. Одоо эргээд буурсан нь МАН-ыг сонгосны хүч юм

Avatar

Нэргүй 2026-05-09 66.181.176.167

хархнууд

Avatar

хүннү 2026-05-09 66.181.161.212

Талх 300-1200₮ -өөр нэмэгдсэн. Гэтэл түлш 500₮-өөр гэмэгдсэн байдаг. Үүнээс хархад засгийн газар, “үндэсний” нэртэй шулаачидаас ард түмнээ хамгаалахгүй юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж