Н.Учрал, Н.Номтойбаяр нар Цагаан суварга дээр учирна

Н.Учрал, Н.Номтойбаяр нар Цагаан суварга дээр учирна

Н.Учрал, Н.Номтойбаяр нар Цагаан суварга дээр учирна

Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилах тухай хуулийн төслийг яаралтай боловсруулахаар ханцуй шамдаад буйгаа зарлав. Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний баялгийн санг аривжуулах энэ ажил удаашралтай байгаа тул ийн үүрэг өгсөн талаар албан мэдээ хөвөрсөн.

Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хуулийн төсөл стратегийн ордууд бүгд хамаарна. Тухайлбал, зэс, молибден, Цагаан суваргын орд Монгол Улсад стратегийн ач холбогдлоороо эхний аравт бичигддэг. 1960-1980 онд улсын хөрөнгөөр хайгуул хийж илрүүлсэн түүхтэй. Иймд Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордын 34 хувь төр ямар нэг төлбөргүйгээр эзэмших эрхтэй.

Цагаан суваргын ордыг Шадар сайд Н.Номтойбаяр болон түүний гэр бүл эзэмшдэг. УИХ-аас 2014 оны долдугаар сарын 1 буюу баяр наадмын өмнө УИХ-ын 54 дүгээр тогтоолоор “Төр Цагаан суваргын ордод хувь эзэмших шаардлагагүй” гэж үзсэн.

Тухайн тогтоол УИХ-ын 32 гишүүний саналаар баталснаар Цагаан суваргын орд Н.Номтойбаярын эзэмшдэг “Монголын алт МАК” компанид 100 хувь шилжсэн байдаг. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2024 онд Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын 2014 оны 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах санаачилга гаргаж байсан. Засгийн газраас тогтоолын төслийг дэмжсэн ч УИХ-д өргөн мэдүүлж амжилгүй сонгуультай золгосон байдаг. Тэр үед Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын ордын 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмшихээр тусгаад байсан юм. Улмаар Цагаан суваргын орд төрд шилжүүлсэн 117 хуудас бүхий бичиг баримтыг олон нийтэд ил болгож байлаа.

https://online.fliphtml5.com/vthpw/diwb/#p=1

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох захирамжийг гаргасан. Тэр нь 2024 оны аравдугаар сар. Улмаар Засгийн газраас ажлын хэсэг гарч, стратегийн орд эзэмшигчидтэй хэлэлцээ хийж эхэлсэн. Энэ ажил Г.Занданшатарын Засгийн газрын үед ч үргэлжилсэн. Энэ хугацаанд стратегийн орд эзэмшигчидтэй хэлэлцээ хийж, “Энержи ресурс”, “Хангад эксплорэйшн”, “Өсөх зоос”, “Ачит ихт” гэсэн дөрвөн компанитай зарчмын түвшинд тохиролцоонд хүрсэн гэдгийг ажлын хэсгээс мэдээлж буй.

Тэгвэл одоогийн Ерөнхий сайд Н.Учрал Цагаан суваргын ордыг үлдээх үү эсвэл танхимын сайд Н.Номтойбаяртайгаа тулах уу гэдэг асуудал үүснэ. Цаашид Н.Учрал хэрхэхийг цаг хугацаа л харуулах нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-11 66.181.187.113

Номтойбаяр нь Бодь группын сонсгол хийнэ гэж Хүрэлсүхийг худлаа шантаажилж байгаад суваргаа авч үлдэх нь тодорхой болчихлоо

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 2026-05-11 103.212.117.154

Учрал.яах бол?

Avatar

Иргэн 2026-05-11 59.153.114.173

Учрал номтоос цагаан суваргаа салгачих ухаан бгаа боловуу

Avatar

Нэргүй 2026-05-11 202.126.91.223

хөрөнгө оруулалт хэн хийсэн тэр нь ахиу хүртдэг бичигдээгүй хууль дэлхийд манайд ч адил үйлчилдэг.

Avatar

Нэргүй 2026-05-11 103.26.195.111

Ард түмэнд яахаараа 34% нянтайшир яагаад 66% гэж.энэ гэр бүл Монголын ард түмнээс ихийг хүртэх ёстой юм .нянтайширийн бүх лецинзийг төрд буцааж авах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-05-11 202.9.46.8

Татваруудаа л шударга авч чадах бол өөр юм ярихгүй ээ

Avatar

Нэргүй 2026-05-11 66.181.177.83

Занданшатарын үед бараг 2026 оноос хуримтлалын санд тохиролцонд хүрсэн 34 хувийн ашгаа хийхээр байсан. Энэ компаниудаас Ачит ихт л эзэд нь ёс суртахуунтай хэлсэндээ хүрдэг соёлтой улс болохоороо хийх байх. Харин бусад нь уналтай царайлаад татагнаж мэдэх л юм. Ер нь үе үеийн зөвлөлт, монголын геологчдын хүч хөлсөөр нээсэн стратегийн ордуудаас тгеологчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлж ары нь дааж байсныхаа төлөө ард түмэн Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу 34 байтугай хувь хүртэх ёстой. Цагаан сува

Avatar

зочин 2026-05-11 202.9.46.124

хэрэдлэхгүй бол яахав

Avatar

Нэргүй 2026-05-11 66.181.176.119

учрал аа наад Цагаан суваргын ордын 60%-ийг улсад ав…Нянгартай тохиролцов гээд юу гуцаад байнаа…Та нар төрийн ажлыг бүүр ил тод наймаалцдаг болсон уу…

Avatar

Иргэн 2026-05-11 202.126.91.223

хөрөнгө оруулалт маш өндөр төсөл шүү дээ. хэн хөрөнгөө оруулалт ажил эхлүүлэв тэр ахиу хувь эзэмшдэг дэлхийн жишиг манайд ч адил.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж