Жил бүрийн тавдугаар сар болон есдүгээр сарын Бямба, Ням гаригийг “Тэрбум мод” үндэсний өдөр болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн нийслэлийн дөрвөн байршилд мод, бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.
Тодруулбал:
- Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо — Барилгачдын талбай
- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо — Төв цэнгэлдэх хүрээлэн
- Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо — Экстрем спортын талбай
- Налайх дүүргийн 1 дүгээр хороо — Төв талбайд худалдаа гарч байгаа юм.
УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга, Ерөнхий дендорлогич С.Эрдэнэсайхан "өргөтгөсөн худалдаанд 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээ, хөрс бордоо болон зарим төрлийн тоног төхөөрөмж худалдаалж байна. Иргэдийг мод тарих бүх нийтийн өдөрт идэвхтэй оролцож, хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахыг уриалж байна" гэлээ.
Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 2, 3-нд нийслэлийн есөн байршилд бүх нийтийн мод тарих арга хэмжээг зохион байгуулжээ. Арга хэмжээнд 57 байгууллагын 1176 албан хаагч оролцож, 13 мянга орчим мод, бут, сөөг тарих ажлыг эхлүүлсэн байна.
Бүх нийтийн мод тарих ажил тавдугаар сарыг дуустал Бямба, Ням гариг бүр үргэлжлэх бөгөөд иргэн, аж ахуйн нэгжүүд дараах байршлуудад мод тарих боломжтой юм. Үүнд:
- Баянгол дүүрэг — Баянгол цэцэрлэгт хүрээлэн
- Баянзүрх дүүрэг — Хар усан тохойн мод үржүүлгийн газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Олон улсын “Эко” цэцэрлэгт хүрээлэн IGM
- Налайх дүүрэг — Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн
- Сонгинохайрхан дүүрэг — Инчон цэцэрлэгт хүрээлэн
- Хан-Уул дүүрэг — Түргэний цэцэрлэгт хүрээлэн, Айцын ам
- Чингэлтэй дүүрэг — Хойморь хайрхан.
3,576.26






















































Jgff 2026-05-09 202.9.41.122
35жилхужаабодлгоорхужааманжуудмнголхүниыгхорлж алччхийснгэжхордуулжхорлжалср ирснбүх хоолхүнсхувцсхордуулж хорлооср ирснингжхорлжэзлжсууср ирсн.
баагий 2026-05-09 66.181.178.124
Сүүлийн жилүүдэд Монголчууд маань гадаад дотоодын улс орнуудаар явж, ногоон байхын сайхныг таньж мэдээд, хашаа хороо, эргэн тойрондоо мод тарих нь их болж. Үүнд Элбэгдоржийн Ногоон хэрэм, Хүрэлсүхийн Тэрбум мод зэрэг уриалгууд ч нөлөөлсөн байж болно. Мод үржүүлгийнхэн, та бүхэн маань үнэхээр энх цагийн баатрууд шүү гэж хэлье. Гэхдээ иргэд маань хот, орчноо ногооруулах гээд сэтгэл гаргаад, худгаас ус зөөгөөд ч болов модоо услаад байхад хотын дарга маань
Нэргүй 2026-05-09 66.181.178.124
хотынхоо цорын ганц татмын ой, цөл мэт хотынхоо хамгийн ойрхон ногоон систем, эх түүхийнхээ нэг хэсэг, Хатан Туулын хамгийн яруу тансаг хэсэг Хан уулаа эмжсэн 30-хан км газрын олон зуун мянган модыг х***х гэж улангасан дайрч байгааг юу гэж ойлгох вэ? Голын хөвөөний цэл ногоон моддыг х***х зүрх зориг Монгол хүнээс гарахгүй. Тиймээс дарга мөнгөнөөс өөр үнэт зүйлгүй, бараг л сүнсгүй шахам хүмүүс болох Хятадуудыг авчраад хядуулаад байна. Монголчууд аа. Бидний хөгжил нь хурдны зам биш
Нэргүй 2026-05-09 66.181.178.124
харин унаган байгаль минь юм шүү. Эх орон, үзэл санаанаасаа урваж, сүнсээ худалдсан хулгайч Нямбаатарын троллуудын үгийг сонсолгүй, Туулын шугуйгаа хамгаалан үгээ хэлэх нь иргэн таны журамт үүрэг шүү. Дахин хэлье. 30 км зам бариад түгжрэл арилахгүй, багасахгүй. Хөгжил цэцэглэлтэнд түй ч нэмэргүй. Үнэндээ энэ зам дуусах эсэх нь ч тодорхойгүй. Үүнийг эсэргүүцэхгүй байна гэдэг урвалт юм.