ОХУ-ын Батлан хамгаалах яам Украиныг Латвийн агаарын орон зайг ашиглан Санкт-Петербург хотын иргэний байгууламжууд руу нисгэгчгүй онгоцоор халдсан гэж буруутгаж байна. Москвагийн цагаар Пүрэв гаригийн /2026.05.07/ өглөөний 03:20 цагийн орчимд Латвийн агаарын орон зайд зургаан нисгэгчгүй онгоц илрүүлсэн гэж яамны мэдэгдэлд дурджээ. Улмаар Ан-196 Лютый хэмээх алсын тусгалын довтолгооны нисгэгчгүй онгоцыг Оросын агаарын орон зайд нэвтэрснийх нь дараа буудаж унагасан гэжээ. Ан-196 Лютый нь Украины нисгэгчгүй онгоц юм.
Үлдсэн таван нисгэгчгүй онгоц нь 04:00 цагийн орчимд Резекне хотын ойролцоо радараас алга болсон гэж яамны мэдэгдэлд дурджээ.
Үүний өмнөхөн Латви улс хэд хэдэн нисгэгчгүй онгоц нутаг дэвсгэрт нь нэвтэрсэн тухай мэдээлсэн. Тодруулбал, Пүрэв гаригийн өглөө Латвийн нутаг дэвсгэрт хоёр нисгэгчгүй онгоц осолджээ. Нэг нисгэгчгүй онгоц нь Резекне хотын зүүн хэсэгт байрлах газрын тос хадгалах байгууламжийг онож, гал гарсан байна. Латвийн Батлан хамгаалахын сайд Андрис Спрудсын хэлснээр, тэдгээр нисгэгчгүй онгоц Украиных бөгөөд Орос руу чиглэсэн байж магадгүй аж.
Украины эсрэг Оросын түрэмгийлэл үргэлжилсээр байгаа цагт гадаадын нисгэгчгүй онгоц Латвийн агаарын орон зайд нэвтрэх тохиолдол олон давтагдах магадлалтай гэж тэд үзэж байна. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард Украины нисгэгчгүй онгоцууд Латви, Эстонийн агаарын орон зайд нэвтэрсэн билээ.
3,576.03





















































Нэргүй 2026-05-08 172.58.240.86
Оросын төв банкны захирал Найбибуллина авгай Оросын эдийн засгийн сүйрлийг харин ч нэг илэн далангүй илчил сэн бна лээ дээ !
Хөөрхий тэр авгай Путлерийнмзаналхийлэлд өртөж, ФСБ-гийн гараар амь насаа алдах нь тодорхой боллоо доо !!!
зочин 2026-05-08 66.181.180.205
Өөрийн агаарын зайг дайсанд нь ашиглуулах нь дайнд шууд оролцсон хэрэг болдог, Иймд латви литви эстонид оросын зүгээс цохилт өгөх нь олон улсын ямарч хууль тогтоомж гэрээнд харшлахгүй, Эдгээр орон өөртөө аюул дуудаж байна, Бүр тактикийн цөмийн пуужингаар ч цохилт өгч болно, Үүнийг хориглосон олон улсын хэлэлцээр байхгүй, Одоогийн тактикийн зориулалттай цөмийн пуужингийн хүч чадал ,японы Хиросимд хаясанаас атомын бөмбөгнөөс хэдэн аахв дахин хүчтэй гэдэг
Нэргүй 2026-05-08 59.153.113.123
Яадгийн дайн юм чинь ,юуг ч ашиглаж болно.
Хуцдаг орос вэ
Нэргүй 2026-05-08 172.58.240.86
Өөрийн толгой дээрх тэмээг харахгүй байж хүний толгой дээр унасан ганц ширхэг өвсийг ч андахгүй гоочилж бдаг нь фашистууд, коммунистуудын төрөлх увайгүй зан чанар л доо !!!
lamtiviin agaart n ustgaach, 2026-05-08 203.91.115.40
lativiin agaart n ustgaach
Нэргүй 2026-05-08 103.57.94.93
тэмбүү оросууд тэгээд яавал гэж…үсрээд л улаан харандаагаа бариж нэг шугам татна биз🤣🤣🤣