Хятадын ерөнхий сайд Ли Цян АНУ-ын сенаторуудтай уулзах үеэр Тайванийн асуудал бол Хятадын “улаан шугам” бөгөөд АНУ энэ асуудалд оролцох ёсгүй гэж анхаарууллаа. Хятадын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Ли өчигдөр (2026.05.07) Бээжин хотод АНУ-ын хоёр намын сенаторуудын төлөөлөгчидтэй уулзсан байна. Төлөөлөгчдийг Бүгд найрамдах намын сенатор Стив Дайнс ахалжээ. Түүнийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай ойр хүн гэж үздэг.
Ли Хятад, АНУ хамтран ажиллаж, эдийн засаг болон худалдааны харилцаагаа тогтвортой байлгахыг хүсэж байгаагаа хэлсэн байна. Мөн тэрбээр Тайванийн асуудал нь Хятад улсын хамгийн чухал ашиг сонирхол бөгөөд Вашингтон-Бээжингийн харилцаанд давж болохгүй шугам гэж онцолжээ. Эдгээр мэдэгдэл нь Хятад улс АНУ-тай тогтвортой харилцаатай байхыг хүсэж байгаа ч Тайванийн асуудалд Вашингтон оролцож байгаад анхааруулга өгч буй.
Дональд Трамп ирэх Пүрэв гаригт Хятад улсад айлчлах төлөвтэй байна. Айлчлалын өмнө хоёр улсын гадаад хэрэг, худалдааны сайд нар болон бусад албаныхан дөрөвдүгээр сарын 30-нд утсаар яриа хэлэлцээ хийжээ.
3,576.03





















































Холбоотой мэдээ