Д.Амарбаясгалан: Шүүхээс гэм буруутайг тогтоосон шийдвэр гараагүй байхад явахгүй

Д.Амарбаясгалан: Шүүхээс гэм буруутайг тогтоосон шийдвэр гараагүй байхад явахгүй

Д.Амарбаясгалан: Шүүхээс гэм буруутайг тогтоосон шийдвэр гараагүй байхад явахгүй

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өнөөдөр /2026.05.08/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр "МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос намайг дуудаж уулзсан. Уулзалтын үеэр надаас өргөдлөө өгөх хүсэлт тавьсан. Гэвч Монгол Улсын Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулиар гэм буруутай эсэх нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эцэслэн тогтоогдоогүй байхад тухайн хүнийг гэм буруутай гэж үзэх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй.

Тиймээс улс төрийн зорилгоор “гэм буруутай”, “хулгай хийсэн”, “нүүрсний хулгайч” гэх мэтээр олон нийтэд зарлаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Улс төрийн нам шүүхийн эцэслэсэн шийдвэр гараагүй байхад хүнийг намын гишүүнчлэлээс хасах, хөөх шийдвэр гаргах нь өөрөө хууль эрх зүйн хувьд маргаантай, цаашид хүндрэл дагуулж болзошгүй процесс. Надаас өргөдлөө өгч ажлаас чөлөөлөгдөх санал тавьсан. Гэм буруутайг тогтоосон шүүхийн эцсийн шийдвэр гараагүй нөхцөлд өргөдлөө өгч явах боломжгүй. Би холбогдох хууль хяналтын байгууллагад шаардлагатай баримт, мэдүүлгээ өгсөн, зарим асуудлаар цагаатгах болон хэрэгсэхгүй болгох хүсэлтүүдээ мөн гаргасан. Хууль хяналтын байгууллагад хүндэтгэлтэй хандаж байгаа тул энэ талаар хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгөөгүй, улс төрийн мэдэгдэл хийхээс татгалзсан.

Мөн би УИХ-ын зарим гишүүн эгч нарын зөвлөгөөг хүлээж авсан ш дээ. "Миний дүү ажлаа өгөөд шалгуул" гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлж байсан, би зөвлөгөөг нь хүлээж авсан. Бүгдээрээ ажлаа өгөөд шалгуулж байх ёстой. Б.Батцэцэг сайдад хэлэхэд албан тушаалтай зууралдаад, сэтгүүлч нартайгаа муудалцаад яваад байх шаардлага байхгүй. Үнэн бодит мэдээлэл байвал тайбараа өгөх хэрэгтэй, чадахгүй бол хариуцлагаа хүлээх ёстой" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-08 202.126.88.161

энэ харанхуй согтуу УИХ-ыг удирдаж байсан нь зайлах хангалттай шалтгаан гэдгийг мэдэхгүй явна ш дээ арчаагүй новшийг зайлуулаач!!

Avatar

yag l unendee 2026-05-08 103.212.116.169

МАН-ийн гишүүд нь нэр бүтэн гар цэвэр байж бусдыгаа үлгэрлэн манлайлх дүрэмтэй.нэр цэвэр байх анхны алхам нь ёс суртаххуун.өөрсөдөө ёс суртахуунгүй бол үхсэн элэнцгээрээ бусдыгаа манлайлж даггулах юм бэ? Амарбаясаглаан. Хэрвээ намын гишүүд нь гараа бохирдуулсан бол шүүхээр л асуудлаа хүссэн ч эс хүссэн ч шийдүүлнээ.Маани Амарбаясаглан энэ 2-ийн аль алинд нь гүн хутгалдсан атлаа юу ярьж балайрдаг н**ш вэ? Зөвхөн ёс суртахуунгүй үйлдлээрээ л намаасаа хөөгдөх болзол оо хангачихсан хүн.

Avatar

Нэргүй 2026-05-08 103.212.163.224

Энэ харанхуйг ОЭ хамт төрөөс зайлуулаач ээ, гутамшиг!

Avatar

Бүтээмжгүй Улс 2026-05-08 202.126.90.113

Бат-Үүл даргын үгийг өлгөж аваад өөртөө нааж овжиноор ашиглаж бна шдэээ Ардын Намын Зөлуус нь Сэргэлэн, Хөгшчүүл нь Башир аргатай, Хэт Их Гоё эсвэл Муу муухайг яридаг Хийж БҮТЭЭДЭГГҮЙ

Avatar

Нэргүй 2026-05-08 202.55.188.94

согтуу малчин хоршоогоор эх орноо их наядаар хохироочоод юун хууль шүүх байхав шудрагаар үхсэн дээр

Avatar

зочин 2026-05-08 103.57.94.175

Амарбаясаглангийн зөв, Шүүхийн шийдвэрийг үндэслэн асуудлыг шийдэх ёстой Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэмт гэрэгтэн болгож болохгүй, Хуулиа мөрд,, Бусдыг хамаагүй бүү гөрд Бусдын эрхэнд бүү халд Хүн шиг бай,

Avatar

Нэргүй 2026-05-08 178.174.229.45

MUU HULGAICH

Avatar

Нэргүй 2026-05-08 202.9.41.3

Хэн хэн шахаад байгаа юм Зандан нар уу

Avatar

Нэргүй 2026-05-08 66.181.186.16

Аниагийнхаа үгэнд ордог сайн хүү дээ

Avatar

Mind set of Mongolians...... 2026-05-08 202.126.90.100

Манай Монголд голцуу Бие, Гэрэээ засцан Хүмүүс Төрд ордог, харамсалтай нь тэд Төрд ороодТөрөө Улсаа Засах биш Улсааа Хорлох Уралдаанд орцгоодог ХАХАХАХАХАХА.

Avatar

зочин 2026-05-08 103.57.94.175

Жинхэнэ хорлогчид харин АН-ын зарим нөхдүүд юм биш үү, Төрийн ажлыг огт хийлгэхгүй байнга засгийн газрыг унагаж самуун дэгдээнэ, Ганц жил ч ажиллаж олгохгүй засгийн газар унаж байна Улс орныг үндсэндээ байнга толгойгүй болгож байна, Уг нь сөрөг хүчин зөв зүйлийг дэмжиж бурууг засуулж явмаар юм, Гэтэл зөваөн гүтгэнэ, Бусын нэр төрийг харлуулахыг оролдоно, дайсагнана, Иргэдийн толгойг худал мэдээллээр угааж,луйврын аргаар төрийн толгойд гарахыг л хичээнэ

Avatar

Нэргүй 2026-05-08 203.17.23.177

МОНГОЛЫН ШҮҮХ ШУДАРГА ЮМ УУ ТЭГЭЭД АХАХАХА.

Avatar

Нэргүй 2026-05-08 202.21.107.23

Chuluunzagdaar hulgailgaaa hilsen chin notlood oghoor chi haashaa zailahiin g*** mine

Avatar

Иргэн 2026-05-08 202.21.111.218

Гэмгүй царайлаад л баахан залуучуудыг турхираад ард нь суугаад бгаа шд

Avatar

Нэргүй 2026-05-08 66.181.186.189

Гэмгүй царайлаад сайн туусан байгаа юм даа

Avatar

Нэргүй 2026-05-08 202.9.41.3

60 тэрбумаас эхлээд ах нар нь яасан юм, тэднийг өршөөгөөд цайруулчихсан юм уу Залуус руугаа улайран дайрах юм Оюун Эрдэнэ Амарбаясгалан Нямбаатар нар чинь танай намыг ялуулж Засаглах эрхийг чинь авч өгсөн биз дээ Нямбаатар хотыг бүхэлд нь аваад өгсөн дөө Нам яамай МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙГ АРИУН БАЙЛГАЖ МОНГОЛЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ХИЙЦГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж