ОХУ тавдугаар сарын 9-нд Ялалтын баярын өдрөөрөө гал зогсоох шийдвэр гаргасан. Гэвч тус улсын удирдагчид ийм шийдвэр гаргадаг нь хачирхалтай бөгөөд зохимжгүй гэж Украины ерөнхийлөгч Зеленский шүүмжилжээ. Тэрбээр Оросын гал зогсоох хугацаа эхлэхийн өмнөхөн мэдэгдэл хийхдээ "ОХУ баярын жагсаал хийж, жилдээ ганц удаа ганц цаг Улаан талбай дээрээ аюулгүй байхыг хүсч байна. Тэгчихээд үргэлжлүүлэн хүмүүсийг алж хядаж, дайнаа хийнэ гэнэ. Тавдугаар сарын 9-нөөс хойших агаарын цохилтуудын талаар оросууд хэдийнэ яриад эхэлж. Хачирхалтай бөгөөд зохимжгүй" гэжээ.
Мөн тэрбээр "Европт энх тайвныг тогтоох нь нацист Германы эсрэг тулалдаж байсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх хамгийн зөв арга" гэжээ.
Энэ үгийг Зеленский Украины гол хэлэлцээч Рустем Умеровын АНУ дахь айлчлалыг тохиолдуулан хэлсэн юм. АНУ 81 жилийн өмнөх шигээ түрэмгийлэгчийн эсрэг шударга бөгөөд хатуу байр суурь баримталснаар энх тайванд тусалж чадна гэж тэр үзэж байна.
Украин тавдугаар сарын 5-6-нд гал зогсоосон боловч энэ үеэр ОХУ-ын дайралт зогсоогүй гэдгийг Зеленский онцолжээ. Гэхдээ ОХУ тэдний гал зогсоох саналыг дагаж мөрдөнө гэдгээ анхнаасаа батлаагүй юм. Зеленский "Оросын цохилтуудад толь мэт хариуг нь өгнө. ОХУ дипломат үйлдэл гаргавал бид ч мөн дипломат замаар урагшлах болно" гэжээ.
3,576.03





















































Нэргүй 2026-05-08 59.153.112.110
АНУ-г сонирхож байгаа монголчууд аа, та нар эхлээд АНУ-д байгаа 60000 монголыг судлаач ээ! Тэднийг судлахаасаа айгаад байгаа юм уу?
Зочин 2026-05-08 192.82.92.42
Киев русь оросын анхны хот
Нэргүй 2026-05-08 170.203.207.163
nazi нь хүмүүст ялалтын баяр хэрэггүй
зочин 2026-05-08 103.57.94.175
Барууны гол зорилго бол ОХУ дараа нь БНХАУ-ыг устгаж дэлхийд ганцаар ноён суух ,колоний дэглэмийг сэргээх явдал, Энэ зорилгоор энэ дайныг өдөөсөн,НАТО-г оросын хилд тулгасан,Украины нацистүүдийг гол хүчээ болгон ашигласан,Оросууд эх орноо хамгаалж дайтаж байна, Украин дэх нутаг нэгтнээ өмөөрч байна,Хэрэв ялалтын баярын арга хэмжээг тасалдуулж цохилт өгвөл тун ноцтой байдал үүсэх төлөвтэй юм билээ,Оросын тал олон удаа анхааруулсан, Юу болохыг нь харья
Нэргүй 2026-05-08 59.153.115.42
Яг үнэн шүү,манай либариалууд яаж ойлгуулах вэ