Монголын дээд лигийн аварга Хүлэгүүдийн Ази дахь аялал адармаатай үргэлжилж байна. Аялан тоглолтоос ганц хожилтой эргэн ирсэн тэд гэртээ хоёр дараалан хожигдов. Угтаа өнгөрсөн жил энэ тэмцээнд түрүүлсэн гэдэг утгаараа аваргын зангарга, туршлага харуулах болов уу гэтэл хэсгийнхээ бүх багт тахим буулгажээ. Гэхдээ тэдэнд боломж бий.
Өнөөдөр/2026.05.08/ 19:00 цагаас Хүлэгүүд хэсгийн сүүлийн тоглолтоо Нью Тайпэй Кингс багийн эсрэг хийнэ. Хэрэв хожвол дараагийн шатанд шалгарах боломжтой. Гэхдээ хожил амар ирэхгүй. Хоёр багийн өмнөх тоглолт Тайваньд болох Толберттой Кингс хожсон билээ.
Өчигдрийн тухайд Монголын аваргууд дахиад л илт тасархай хожиж явсан тоглолтоо төгсгөж чадаагүй. Таоюань Пауянь Пайлотс баг дөрөвдүгээр үеийг 54-70 гэж хожигдож эхлүүлсэн ч 26-9 гэсэн онооны давуу байдлыг үүсгэж, эцэст нь 80-79 гэсэн харьцаатай хожжээ.
Алек Браун, Уилл Артино нарын өндөр нуруу, шидэлт Тайванийн багийн гол давуу тал аж. Үүнийгээ ч тоглолтын туршид ашиглаж, дөрөвдүгээр үед багаараа онцгойров.
Тоглолтын дараа Пайлотсын дасгалжуулагч Луржи Каминос ярихдаа "Бид хүсэж байсан хамгаалалтаа хийж, тоглолтыг сайн удирдлаа. Өрсөлдөгчийнхөө хамгаалалтыг нурааж эхэлмэгц бид ярьж байсан шидэлтүүдээ амжилттай болгосон. Магадгүй Хүлэгүүдийн өмнөх тоглолтын хожигдлоосоо гарч чадаагүй байсан байх" гэв.
Артино 20 оноо, 17 самбар авч, багаа хожилд хөтөлжээ. Мөн Браун хоёр аравт гүйцэтгэж, Миллер Жуниорын шидэлтүүд багаа тоглолтод эргүүлэн авчирсан юм.
Артино ярихдаа "Тэмцэгч хүний хувьд би тоглолт бүрт хожихыг хүсдэг. Бидний хувьд сайн төвлөрч, бууж өгсөнгүй" гэв.
Хүлэгүүдээс шинэ цэрэг Стедмон Лемон тун сайж, 22 оноо авч, есөн оновчтой дамжуулалт өгчээ. Ямартай ч тэрбээр Азиа Тоддоос илүү гэдгээ хангалтай харуулав. Түүний ачаар Хүлэгүүд гуравдугаар үед оноо тасарсан билээ.
Аваргуудаас шүүмжлэх тоглогч гэвэл Миллерийг хэлж болно. Өнгөрсөн жил энэ бүсийн "Үнэ цэнтэй тоглогч" болж байсан тэрбээр өчигдөр 11 довтолгоогоор 12 оноо авчээ.
Хүлэгүүдийн хоёр дараалсан хожигдлын шалтгаан нь шаардлагагүй бөмбөг алдалт, оновчгүй довтолгооны сонголтууд.
Дасгалжуулагч Э.Ариунболд "Бид хамгаалалт дээр бие, биедээ хэтэрхий тусаллаа. Улмаар өрсөлдөгч маань гурван онооны шидэлтүүдийг сул шидэх нөхцөл бүрдлээ. Тэдгээр шидэлт л тоглолтыг өөрчиллөө" гэлээ.
3,576.26






















































Зочин 2026-05-08 202.126.88.174
Сэтгэл зүйн л асуудал байна даа, гүн шооконд орчихсон баг өнөөдөр ч хожигдох магадлал маш өндөр, дээр нь нэр нь хүнддээд байх шиг, энэ Чингис гэдэг нэр бүр тоглоом болж гүйцлээ шүү, би УИХ-ын гишүүн байсан бол Богд эзний нэрээр хэн дуртай нь тоглодог байдлыг цэглэх хууль санаачлах байлаа гэж, кк
Нэргүй 2026-05-08 175.195.229.95
Тамирчид талбайд гарахдаа сэтгэл зүйгээр аль хэдийн хожигдол авсан байсан.
Манай тамирчдад өрсөгдөгчөө ялах, тэмцэгч чанар алга.
Чингисийн морьтнууд явган байна!