Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авах ажиллагаанд үүссэн нөхцөл байдлын талаар
Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагууд нь жил бүр батлагдсан төсвийн хүрээнд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн зохион байгуулж, өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй хангагдаж ирсэн.
Гэвч сүүлийн жилүүдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас эмнэлгийн байгууллагуудын батлагдсан төсвийн тодорхой хэсгийг/ 2-3 тэрбум төгрөг/ төвлөрүүлэн авч, “Нэгдсэн тендер”, “Ерөнхий гэрээний арга”, “Нэг эх үүсвэр” нэрийн дор Монополь эрх бүхий аж ахуйн эрхлэгчдийн эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авах, хууль ёсны эрх ашигт үл нийцэх, хууль бус худалдан авах ажиллагааг жил бүр зохион байгуулж байна.
Улмаар эмнэлгийн байгууллагуудад ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Эмийн агентлагын дарга нар эмийн агентлагаас зарлах эм, эмнэлгийн хэрэгслийг өөрсдийн тендерийн захиалгад тусгахгүй байх, зөвхөн нэгдсэн худалдан авах ажиллагаанд хамруулах тухай чиглэл, шаардлага бүхий албан бичиг хүргүүлж байгаа нь эмнэлгийн байгууллагын бие даасан худалдан авах эрх, төсвийн зарцуулалтад шууд нөлөөлж байна.
Энэхүү нөхцөл байдал нь дараах сөрөг үр дагаврыг бий болгож байна. Үүнд:
- Эмнэлгийн байгууллагууд өөрсдийн бодит хэрэгцээнд нийцсэн эм, эмнэлгийн хэрэгслийг шуурхай худалдан авах боломж хязгаарлагдах;
- Хязгаарлагдмал төсвийн улмаас чанарын шаардлага хангахгүй, хямд бүтээгдэхүүн сонгоход хүрэх;
- Төсвийн үр ашигтай зарцуулалт алдагдах;
- Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдалд эрсдэл үүсэх;
- Зах зээлийн шударга өрсөлдөөн алдагдаж, тодорхой аж ахуйн нэгжид давуу байдал бий болох нөхцөл бүрдэх.
Түүнчлэн эмийн агентлаг, төрийн худалдан авах ажиллагааны газар “Ерөнхий гэрээний арга”-аар тендер зохион байгуулж, тодорхой үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагын бүтээгдэхүүнийг өндөр үнээр https://user.tender.gov.mn/mn/eshop/item/1754286933778; https://user.tender.gov.mn/mn/eshop/item/1754286929884 цахим дэлгүүрт байршуулж, эмнэлгийн байгууллагуудад уг бүтээгдэхүүнийг заавал худалдан авах чиглэл өгч байгаа нь худалдан авах ажиллагааны ил тод, өрсөлдөөнт, тэгш оролцооны зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна.
Өнөөдрийн байдлаар зарим эмнэлгийн байгууллага цахим дэлгүүрт байгаа өндөр үнэтэй мэс заслын самбай марлийг худалдан авах төсөвгүй болсон тул эмчилгээ, мэс заслын үед шаардлагатай самбайг гар аргаар бэлтгэж, стандарт бус эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг үйлдвэрлэхэд хүрч, үр ашиггүй төсөв нэмж гаргах, нийгэм дунд эмнэлгийн байгууллагын нэр хүнд унаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хэвийн үйл ажиллагаанд ноцтой хүндрэл учруулж байна.
Иймд дараах асуудалд анхаарал хандуулан, хуульд нийцсэн худалдан авах ажиллагаагтөлөвлөн зохих арга хэмжээ авч өгнө үү:
- “Нэгдсэн тендер”, “Ерөнхий гэрээний арга”-аар зохион байгуулж буй худалдан авах ажиллагаанд хууль, журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх;
- Эмнэлгийн байгууллагын батлагдсан төсөв, бие даасан худалдан авах эрхэд хууль бусаар нөлөөлсөн эсэхийг шалгах;
- Худалдан авах ажиллагаанд шударга өрсөлдөөн хязгаарласан, тодорхой аж ахуйн нэгжид давуу байдал олгосон нөхцөл байдал үүссэн эсэхийг тогтоох;
- Эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, албадан чиглэл өгөх үйл ажиллагааг таслан зогсоох;
- Эрүүл мэндийн байгууллагуудыг өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай эм, эмнэлгийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу бие даан худалдан авах боломжийг хангах.
Эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, иргэд чанар стандартын шаардлага хангасан, аюулгүйн шийдэлтэй эмнэлгийн тусламж тусламж үйлчилгээ үзүүлэх, төсвийн үр ашигтай зарцуулалтыг хамгаалах үүднээс дээрх асуудлыг нэн яаралтай хянан шийдвэрлэж өгөхийг хүсье.
3,576.03






















































Jariga.mn 2026-05-08 124.158.104.240
Өсвөр,Шилжилтийн насны иргэнд Сэтгэцэд нөлөөлөх Эм бэлдмэл битгий худалдан борлуулаад байгаач дээ,Нийслэлээр дүүрэн Жингүүдсэн Иргэд олширлоо
Нэргүй 2026-05-08 192.82.66.174
яг зөв. шинэ сайд нь харин энэ чиглэл рүү явна гээд байгаа даа