Өмнөд Солонгосчууд "CS2"-ийн зах зээлд хөл тавина

Өмнөд Солонгосчууд "CS2"-ийн зах зээлд хөл тавина

Өмнөд Солонгосчууд "CS2"-ийн зах зээлд хөл тавина

Дэлхийн хамгийн алдартай цахим спортын байгууллагуудын нэг болох Өмнөд Солонгосын "T1" зах зээлийн үнэлгээгээ нэг тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөөтэй байна. Үүний тулд цахим спортын "Counter Strike" төрөлд багтай болж, орлогын үүсвэрээ нэмэх гэнэ.

Өнгөрсөн жилийн цахим спортын дэлхийн аваргад "T1" багийн дүнгээр 12-13 дугаар байрт шалгарсан билээ. Тэгвэл ирэх жилүүдэд энэ байраа урагшлуулахын тулд дэлхийн аваргын төрөл бүрт өрсөлдөх хүсэлтэй байна. Тэд энэ жилийн дэлхийн аваргад "Fortnite" багаа оролцуулна гэж зарласан билээ.

Саудын Арабд болдог цахим спортын дэлхийн аварга нь цахим спортын 21 төрлөөр болдог бөгөөд томоохон байгууллагууд төрөл бүрт баг, тамирчдаа оролцуулж, оноо цуглуулж, эцэст нь багийн дүнгээр аваргын цом, мөнгөн шагнал хүртдэг уламжлалтай.

Өмнөд Солонгосын "T1" байгууллагын "League of Legends"-ийн баг нь хамгийн алдартай, амжилттай билээ. Тэдний бүрэлдэхүүнд цахим спортын бүх цаг үеийн хамгийн агуу гэгддэг "Faker" бий. Тэгвэл одоо ивээн тэтгэгч, хөрөнгө оруулагч нар нь өөр төрөлд ч ноёрхохыг хүсэж байна.

"T1"-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Жош Вүнкигийн ярьснаар тэд "CS" болон "dota" дээр багтай болохоор төлөвлөж байгаа гэнэ.

Тус байгууллага нь 2019 оноос хойш анх удаагаа 2025 онд л ашигтай ажиллажээ. Тиймээс энэ үзүүлэлтээ цаашид ч хадгалах зорилго тавив. Хэрэв Өмнөд Солонгосын байгууллага "CS"-д багтай болвол шинэ зах зээлд хөл тавьж, Мэйжорын стикерийн орлогоос багагүй ашиг хүртэх боломжтой.

Нэг хэсэг "The MongolZ" багийг "T1"-д нэгдэнэ гэх цуурхал тарж байсан юм. Үүнд ч "The MongolZ"-ийнхон хариу өгч, үгүйсгэсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж