Улаанбаатарт 19 хэм дулаан, бага зэргийн бороо орно

Улаанбаатарт 19 хэм дулаан, бага зэргийн бороо орно

Улаанбаатарт 19 хэм дулаан, бага зэргийн бороо орно

Ньюс агентлаг 2026 оны тавдугаар сарын 8-ны өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна


Улаанбаатар хотод үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +5+7 хэм, өдөртөө +19+21 хэм дулаан байна.

Багануур орчмоор Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө +19+21 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө +17+19 хэм дулаан байна.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7+12 хэм, бусад нутгаар +2+7 хэм дулаан, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхХүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +14+19 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24+29 хэм, бусад нутгаар +18+23 хэм дулаан байна.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хуурайшилт нэмэгдэж байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-08 202.9.41.122

ажилдд орохд ажлын ярилцлгд мэдрмжээр ажлд авхгэж бхгүй тэр бол чиниы л мэдрмж худлх мэдрмжр ажлд аьхгэжбхгүытэр чн бол чниы л мэдрмжажлыг яригххр хиыдгүымэдлгрхиынэ нэгмэдрмжкодлчоодбнгатэгжбодоод явбл тэрншиг худлааюм бхгүй.

Avatar

Нэргүй 2026-05-08 202.9.41.122

ажилдд орохд ажлын ярилцлгд мэдрмжээр ажлд авхгэж бхгүй тэр бол чиниы л мэдрмж ажлыг яригххр хиыдгүымэдлгрхиынэ нэгмэдрмжкодлчоодбнгатэгжбодоод явбл тэрншиг худлааюм бхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж