Тахиа, гахайн махны импорт 28.3 хувиар нэмэгджээ

Тахиа, гахайн махны импорт 28.3 хувиар нэмэгджээ

Тахиа, гахайн махны импорт 28.3 хувиар нэмэгджээ

Монгол Улсын 2026 оны эхний дөрвөн сарын импортын статистик мэдээлэл гарчээ. Он гарснаас хойш нийт 3.6 тэрбум ам.долларын импорт хийсэн бөгөөд үүний хамгийн их хувийг шатахуун, автомашин болон хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна.

Импортын бүтцэд нефтийн бүтээгдэхүүн 23.8 хувь буюу 872.2 сая ам.доллароор тэргүүлжээ. Харин суудлын автомашины импорт 304.5 сая ам.доллар, ачааны автомашины импорт 137.6 сая ам.долларт хүрсэн байна.

Мөн бульдозер, экскаватор зэрэг уул уурхай, барилгын техник хэрэгслийн импорт 84.3 сая ам.доллар, цахилгаан эрчим хүчний импорт 83.4 сая ам.долларт хүрчээ.

Хүнсний бүтээгдэхүүний импортын хувьд зарим нэр төрлийн бүтээгдэхүүний хэмжээ эрс өссөн байна. Тухайлбал:

  • Цагаан будааны импорт 7 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өсжээ.
  • Өндөгний импорт 30.5 сая ширхэг болсон ч өмнөх оны мөн үеэс 30 хувиар буурсан байна.
  • Улаанбуудайн импорт 78.4 мянган тоннд хүрч, 33.3 хувиар өсөв.
  • Тахиа, гахайн махны импорт 15.1 мянган тонн болж, 28.3 хувиар нэмэгджээ.
  • Жимс, самрын импорт 34 хувиар өссөн байна. Харин ургамлын тос болон элсэн чихрийн импорт өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-05-07 66.181.184.149

Махаа гадагш нь их хэмжээгээр гаргаад иргэд нь арай хямд үнэтэй гээд гаднаас орж ирсэн гахй тахий ны мах идэж байна.
Харамсалтай байнаа.

Avatar

Нэргүй 2026-05-07 66.181.187.227

тахиа, гахай, өндөгний импортыг чөлөөлтэй болгож хүнсний үнийн хөөрлийг хязгаарламаар байна. Урд маш хямдхан байдаг манайд орж ирэхээрээ л тэнгэрийн үнэтэй болчихдог

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж