Хөндөх сэдэв: Махаа 4 доллараар экспортолж, дотооддоо 10 доллараар худалддаг

Хөндөх сэдэв: Махаа 4 доллараар экспортолж, дотооддоо 10 доллараар худалддаг

Хөндөх сэдэв: Махаа 4 доллараар экспортолж, дотооддоо 10 доллараар худалддаг

Монгол Улс гадаад улс руу нэг килограмм махаа дөрвөн ам.доллараар экспортолдог бол ард иргэд нь 10 ам.доллараар махаа худалдан авч байна. Иргэдийн зүгээс "Махны үнэ тэнгэрт хадаж байхад үнийн энэ гажуудлыг засахад төр арга хэмжээ авахгүй байна" гэж шүүмжилж буй.

60 гаруй сая толгой малтай хэрнээ дотооддоо гадаадад экспортод гаргадаг үнээс өндөр мах худалдан авч идэж байгаа шалтгааныг салбарын сайд Ц.Идэрбат тайлбарлахдаа "Монгол малын гоц халдварт өвчнөөс болоод гадаад руу махаа хямд зардаг.

БНХАУ руу махаа гаргахдаа махаа хагас боловсруулж, дулааны аргаар чанаад гаргадаг бол Иран руу экспортолж байгаа мах нь маш туранхай, өөхгүй байхыг шаарддаг" гэжээ. Мөн тэрбээр "Төр махны асуудалд оролцож байгаа тохиолдол бол нийслэлээс л нөөцийн мах бэлтгэн, худалдаалж байна. Нийслэл дээр долоо хоногийн өмнө 1800 гаруй тонн мах борлуулах гээд хүлээж байна. Энэ нөөц нь ирэх зургадугаар сарын 10-ныг хүргэчих байх. Үүний ар дээр шинэ, нойтон мах зах зээлд нийлүүлж эхэлснээр махны үнэ буурч эхэлдэг. Хаврын улиралд махны үнэ өсдөг" гэсэн юм.

Зах зээлд нийлүүлэгдэж буй "эдийн засгийн мах" нь нийт малын багахан хувийг эзэлдэг. Малчид хавар малаа нядалж зардаггүй.

Тэгэхээр хавар бий болж буй үнийн өсөлтийг намар болон өвөл мах бөөнөөр нь хямдаар аваад төхөөрч бэлдээд, бас хадгалж чадсан хүмүүс л тэрхүү үнийг өсөлтийг авдаг. Тэгэхээр малчид биш. Бизнес талаасаа энэ нь шударга бус гэсэн үг бас биш. Мал ихтэй атлаа махны үнэ өндөр байдаг нь бизнес талаасаа нийлүүлэлтийн сүлжээний асуудал, гэхдээ оновчтой зохион байгуулаад, гоё шийдэх бүрэн боломжтой" гэдгийг хэлж байсан юм.

Харамсалтай нь, үе үеийн Засгийн газар нийлүүлэлтийн сүлжээг оновчтой болгох бодлого хэрэгжүүлж чадсангүй, зөвхөн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэхэд анхаардаг нь эцсийн дүндээ  хэдхэн ченж Монголын махны зах зээлийг атгаж хүссэнээр удирдах болсон нь инфляцийг ч өдөөж ард иргэд мах тансаг хэрэглээ болон хувирахад хүргээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-08 66.181.184.80

Хятадар мах хямд бна .гахайн мах орос Хятадад бүр хямд бнаа .гадаадаас мах гааль.татваргүй оруул. .гадаад руу мах мал бүү гарга өөр ороныг хангаж бж гаргадаг ёстой . .Монголын мал 50 сая хүрэхгүй .худал тоолдог шүү

Avatar

Нэргүй 2026-05-08 202.9.40.97

Махны үнэ зах зээлийнхээ жамаар л явна. төр махны үнийг тогтоовол социалист улс болно. Өмнө нь төр махны үнийг хатуу барьж мах худалдагч нарт нөлөөлдөг байсан. Одоо бол зах зээлийнхээ жамаар явна. Иргэд болон сөрөг хүчнийхэн төр худалдаа наймаанд оролцлоо гээд шүүмжлээд байдаг биздээ. Төр ямар ч хамаагүй гэдгийг зарим тэнэгүүд ойлгохгүй шүүмжлээд байна.

Avatar

Нэргүй 2026-05-08 66.181.176.167

Хархнууд

Avatar

Нэргүй 2026-05-08 66.181.184.80

1рт. махны ба малын экспортыг зогсоо. . 2рт . гадаадаас махны хонь үхэр адууны сайн үүлдрийн үр .эцэг хээлтэгч .мах гааль татваргүй оружл .ихээрээ оруул . 3рт .малын тоог үнэн болгож тоол .худал тооллого хийсэнд улсыг худал мэдээгээр хангасан гэж тооц

Avatar

Батаа 2026-05-08 66.181.161.238

Өөрсдөө дотооддоо махаа бараг 10 доллараар авч идээд гадаадад 4 доллараар зардаг гэх. Энэ арай тэнэг үү? Зүгээр малчиддаа 5 доллар өгөөд махаа арай хямд идье л дээ Засгийн Газрын супернүүд ээ

Avatar

Зочин 2026-05-08 103.212.116.49

Төр нь ч төр, малчид нь ч малчид юм даа хөөрхий. Одоо Австрал, ШинэЗеланд, Эрээнээс мах импорлох нь зүйтэй юм байна.

Avatar

Зочин 2026-05-08 202.55.188.97

Хятадад үхрийн мах өндөр үнэтэй учир гахайн махыг химийн бодис ашиглан 90 минутын дотор үхрийн махтай адил амттай болгодог гэсэн. Ийм мах идвэл удаан хугацааны турш хордлогод орж хорт хавдар тусдаг. Эмээлт мэтчилэн махны захуудын эзэд хятад хүмүүс байдаг учраас хятад руу чанартай махыг хямд экспортлож Монголчуудад өндөр үнээр зарж ашиг олдог нь тодорхой. Махны үнийг далимдуулж муудсан махыг химийн бодистой хольж хямд зардаг хэрэг гарч байсан.

Avatar

Уншигч 2026-05-08 202.55.191.130

Худлаа. Дундаас нь хулгайчууд халаасалж байгаа нь ойлгомжтой. Өөр юу ч биш. Монгол зүгээр л хулгайчуудын орон боллоо. Хулгайчаас зөв сэтгэл горьдох хэрэггүй.

Avatar

Зочин 2026-05-08 66.181.177.182

Иргэд 10 долараар мах авч идэх гэж зовж байхад манай төр засаг хятад ирануудад махаа 4 доллараар зарж, иргэдээ доромжилж, шулж зовоож байгаа юм байна.

Avatar

иргэн 2026-05-08 122.201.27.148

Арчаагүй сайд вэ махаа хямдруулаач Хайнаньд үхрийн мах хямдхан байна малан сайдаа

Avatar

зочин 2026-05-08 66.181.184.114

ХАА- үйлдвэрлэлийн бүтээгдхүүнүүдийг үйлдвэрлэх боловсруулах хадгалах түгээх борлуулах зэрэг бүхийл дамжлагуудыг нэгдсэн системээр нь бодож хийсэн схем хийх хэрэгтэй . байна Энэ талаа Бодлогын ЯАМ, Эдийн загсийн хүрээлэн, тээвэр ложистик гээд ТӨСӨЛ хийх түүнийгээ Сонгон Шалгаруулаад бүгдээрээ хэлэлцээд асуудлаа шийдэх ёстой байхаа. Нэг Яамны сайд гарч ирээд нэг л шийдэл хйагаад үр дүн гарахгүй. Энэ талаар ТӨСЛИЙН Баг ажиллах, үүсгэх тэр нь САЙН ТӨСӨЛ шалгаруулах нь асуудлыг цөм нь байх бол

Avatar

1234 2026-05-08 202.5.202.32

1800 гаруй тонн мах борлуулах гээд хүлээж байна. Энэ нөөц нь ирэх зургадугаар сарын 10-ныг хүрчих байх. Хаана байнаа тэр нөөцийн мах нь харагдахгүй ,зарагдахгүй , олдохгүй байна.

Avatar

зочин 2026-05-08 103.168.34.216

Махны үнэ өсөөд байгаа нь малчдын буруу биш, малын буруу биш. Үнийн өсөлтөөс орж ирэх орлого малчдад очдоггүй юм билээ, ченжүүдийн орлого болдог байх. Малчид махаа экспортлож чадах ч үгүй . Бас л гадаад худалдаа хийдэг ченжүүдийн ажил. Монгол мал халдварт өвчтэй гэдэг нь гадаадуудынхны зүгээр шалтаг . Хямдхан аваад дараа нь сайн чанааад л идэж байгаа л даа тэд нар. Өөхгүй мах идэх дуртай өрөвдмөөр хүмүүст зуданд үхсэн малынхаа зовлогыг зарчихгүй юуу даа.

Avatar

Нэргүй 2026-05-08 202.55.188.94

шаана биз архидаад осгож үхээд байдаг шдээ амьдрал нь халамж урамшууллаар бүрэн тэтгэгдэж ажил хөдөлмөр хийхгүй амьдарч байгаа шүү малчид гадны малчид монгол малчдаас 20дахин их бүтээмжтэй ажилсаг байдаг бол монголынх тархины тураалтай байдаг

Avatar

Идэрбат 2026-05-08 124.158.119.35

Эргүүтсэн сайд юмаа. Тайлбар хэлж байхаар махны экспортоо шууд зогсоо.Ажлхх хий_

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж