Улаанбаатар хотод худалдаалагдаж буй гол нэрийн зарим барааны үнэ 2026 оны тавдугаар сарын 4-ний байдлаар өмнөх сараас 3.3 хувь, өмнөх долоо хоногоос 1.0 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Хамгийн өндөр өсөлттэй бараанд ямааны мах багтаж, өмнөх сарын дундажтай харьцуулахад 19.5 хувиар өсөж, нэг килограмм нь 19 мянга 626 төгрөгт хүрсэн байна. Мөн үхрийн цул мах 6.6 хувь, үхрийн ястай мах 5.6 хувь, хонины ястай мах 5.5 хувиар тус тус нэмэгджээ.

Талх, гурилан бүтээгдэхүүний үнэ мөн өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тухайлбал, “Мишээл” талхны үнэ өмнөх сараас 7.7 хувь, “Атар” талх 4.4 хувь, хар талх 3.6 хувиар өссөн байна. Тараг, байцаа, ургамлын тосны үнэ ч мөн өмнөх сарынхаас нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Харин зарим төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байсан бөгөөд адууны махны үнэ өмнөх сараас 0.1 хувь, задгай сүүний үнэ 0.6 хувь, АИ-92 Евро автобензиний үнэ 1.5 хувиар буурсан байна.
Тайлант хугацаанд “Алтан тариа” гурилын дээд болон I зэргийн савласан гурил, цагаан будаа, элсэн чихэр, цөцгийн тос, алим, төмс зэрэг бүтээгдэхүүний үнэ өөрчлөлтгүй байна.
Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины болон үхрийн махны үнэ 2.1-2.4 хувиар өссөн бол сонгино 1.3 хувь, ямааны мах 1.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Түүнчлэн хүрэн манжингийн үнэ 0.4 хувь, адууны мах 0.8 хувь, АИ-92 Евро автобензин 1.5 хувиар тус тус буурчээ.
Эх сурвалж: ҮСХ
3,576.26






















































Нэргүй 2026-05-08 59.153.115.54
Инфляцийн нэг давалгаа явлаа. махнаас бусад нь эргэж буухгүй дээ.
Нэргүй 2026-05-08 66.181.186.189
Дотоодын хэрэглээгээ бүрэн хангачихаж чапсаэ цагтаа мах экспортлоно гэж чальчих хэрэгтэй
Өндөр настан 2026-05-08 103.168.34.216
ТЭТГЭВРИЙН ХӨГЧҮҮЛ ЯАНА ЛАА ХӨӨРХИЙС
Нэргүй 2026-05-08 59.153.115.174
Дундчуулыг ядуус-руу. тэтгэвэрийнхинийг … -рүү, аль алины нь цөөлөх гээд байгаа байлгүй-дээ