“Гүтгэх” гэсэн үгийг тусгай заалт болгож Эрүүгийн хуульд оруулах нь сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд шууд халдсан хэрэг гэж олон нийт үзэж буй. Уг заалтыг Үндсэн хуулийн Цэц авч хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд шийдвэрээ гаргачихсан. Гэтэл УИХ дахь ажлын хэсэг “гүтгэх” заалтыг Эрүүгийн хуульд ахиж тусгахаар оруулж ирээд байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Номингийн байр суурийг сонирхлоо.
-Гүтгэх заалтыг Эрүүгийн хуульд оруулах тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг Үндсэн хуулийн Цэц авч хэлэлцээд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн байна гээд нэгэнт шийдвэрлэчихсэн. Иймд иргэний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх асуудлыг Эрүүгийн хуульд оруулж зохицуулах нь буруу гэж үзэж байна.
-“Гүтгэх” гэсэн заалт Эрүүгийн хуульд тусчихвал ямар эрсдэлтэй гэж та харж байгаа бол?
-Эрүүгийн хуульд “Гүтгэх” гэсэн гэмт хэргийг заалт болгож оруулбал гарах эрсдэл нь их. Хэрвээ ийм заалт эрүүгийн хуульд тусчихвал уг заалт төрийн байгууллага, албан тушаалтнуудын нэр хүндээ хамгаалах хэрэгсэл болж хувирах өндөр эрсдэлтэй. Иргэд төрөө, төрийн албан тушаалтнуудыг шүүмжлэх ардчиллын эрүүл үзэгдэл юм. Түүнээс биш Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэрэг бий болгоод шүүмжилсэн, үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн болгоныг гэмт хэрэгтэн болгож болохгүй.
-Тэгвэл худал мэдээлэл тараах, гүтгэх асуудлыг ямар зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой вэ?
-Худал мэдээлэл тараах, гүтгэх асуудлыг заавал гэмт хэрэг болгож, эрүүгийн хуулиар зохицуулах шаардлагагүй. Одоогийн Иргэний хуулийн 21 дүгээр зүйл, 27 дугаар зүйлээр шийдвэрлэх бүрэн боломжтой. Хэрэв бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл тараасан тохиолдолд түүнийгээ нотлох үүргийг мэдээлэл тараасан тал хүлээнэ. Харин нотолж чадахгүй тохиолдолд түүнээс үүдэн гарсан гэмт хорыг арилгах үүрэгтэй. Энэ зарчмаараа л цаашид явах нь зүйтэй гэж үзэж байна.
3,576.03






















































иргэн 2026-05-07 59.153.84.210
Өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэрээт сэтгүүлчдээр дамжуулж хүнийг гүтгэж харлуулахдаа сурцтай гар л д аа , тэрийгээ одоо хуулийн заалтаас хасуулах гээд дэмжээд явж байдаг ккк энэулс төрчид өрсөлдөгчөө гүтгэн харлуулж нэр төрийг нь навс унагаж өөрөө дээш гардаг нь үнэн л биздээ
Нэргүй 2026-05-07 103.212.118.108
гүтгэх үзэл бодлоо илэрхийлэх хоёр ондоо асуудал ш дээ энийгээ ч ялгаж чадахгүй гүтгэхийг л дэмжих санаа байгаа бололтой
Нэргүй 2026-05-07 66.181.160.112
энхбаяр гэх дүлзэн шиг хүмүүс гүтгээд яваад байж болно гэж үү
Иргэн 2026-05-07 202.55.186.137
Б. Энхбаяр бол харин ч факт ярьсан шүү. Ийм мэтийн факттай асуудлыг бол ярьж болно. Хэлж байгаад шалгуулах ёстой. Гүтгэлэг бол факт биш зохиол байдаг.ккк
зочин 2026-05-07 66.181.191.46
Эрүүгийн хуульд энэ заалт заавал байх ёстой !!! Гүтгэх заалтыг авч хаяснаас болоод хэн нь үнэн, хэн нь худал ярьж байгаа нь мэдэгдэхгүй нийгмийн ёс зүй, үнэний хэмжүүр үгүй болоод байгаа. Хүн гүтгэдэг хүмүүс л ингэж хэвлэл хүний эрх ярьж байгаа. Энийгээ УЛС ТӨР гэнэ ичихгүй___. "Хүн гүтгэх хуультай шүү!" гэдэг алдарт үг нийгмийн хэм хэмжээ байх ёстой
зочин 2026-05-07 202.9.46.58
үзэл бодлоо илэрхийлэхдээ хүнийг улаан цайм гүтгэвэл гэмт хэрэг гэж үзэх нь зүйтэй. Үзэл бодлоо илэрхийлж байна гээд хүн гүтгэж болохгүй. Гэмт хэрэг гэж шийтгэх хэрэгтэй. Тэгэж байж үзэл бодлоороо далимдуулж хүн гүтгэх явдал арилах ёстой. Үзэл бодлоо илэрхийлж байгаа юм гэж толгойг нь илж болохгүй. Хүний нэр төр гэж байдэг юм
Нэргүй 2026-05-07 202.21.107.71
х****а шүүмжлэл бол баримттай ярина гүтгэлэг бол баримтгүй байдаг даа..
Иргэн. 2026-05-07 43.228.129.139
Тархи угаалт, гүтгэлэгээ үзэл бодол гэж үздэг новшнуудыг хязгаарлах ёстой.
Зэндмэнэ 2026-05-07 202.55.186.137
Гуцоо. Үзэл бодол гэж таанууст юу байсийн? Нуль гүтгэлэг, тархи угаалт ш дээ. Төрийн хүмүүс нь төрийн ажил, баримт факт ярьж чадахгүй, хаашаа л харнав худал үнэн гүтгэлэг.. Эрүүгийн хуульд энэ заалт заавал байх ёстой !!!Гүтгэх заалтыг авч хаяснаас болоод хэн нь үнэн, хэн нь худал ярьж байгаа нь мэдэгдэхгүй нийгмийн ёс зүй, үнэний хэмжүүр үгүй болоод бн. Хүн гүтгэдэг хүмүүс л ингэж ярьж байгаам. Энийгээ УЛСТӨР гэнэ ичихгүй.ккк. "Хүн гүтгэх хуультай шүү!" гэдэг алдарт үг нийгмийн хэм хэмжээ юм!