Хуучирсан мэдээ: 2010.09.11-нд нийтлэгдсэн

“Betty Barclay” Монголд

Германы алдарт “Betty Barclay” брэнд Монголын охид, бүсгүйчүүдийн дотны “анд” болоод уджээ. Долоон жил гэдэг бага хугацаа биш ээ. Тэгвэл долоон жилийн турш дэгжин бүсгүйчүүдийн гоёлыг тодорхойлж ирсэн “Betty Barclay” дэлгүүрийнхэн өчигдөр үйлчлүүлэгч, найз нөхөд, хамтран ажилдаг түншүүддээ өвөл, намрын шинэ коллекцио танилцууллаа.

Тансаг зэрэглэлийн хэмээн тодорхойлдог “Betty Barclay” брэндийн загварын шоунд  тус дэлгүүрийн захирал, хатагтай Б.Энхтуяа, “Betty Barclay” брэндийн Зүүн европ, Зүүн Азийн орныг хариуцсан захирал, ноён Иохан Штенцл болон байнгын үйлчлүүлэгчид нь болох элит, эрхэмсэг хатагтай нар ирсэн байв.

“Fashion show”-г Ч.Туяацэцэг, Д.Пүрэвсүрэн, Х.Ундраа, Г.Уранцэцэг, Ч.Уранбилэг нарын топууд чимж, залуу загвар өмсөгч Н.Халиун, Н.Пүрэвдулам, Сингапурын загварын агентлагийн  модель  Нора нар оролцсон нь зочдын сэтгэлд нийцсэн нь лавтай. Тэр бүр хамтдаа шоунд оролцоод байдаггүй топ моделиуд энэ үдэш тайзнаа алхсан нь топууд “Betty Barclay”-гээр гоёдогтой холбоотой байх.

“Betty Barclay”  брэндийг зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан, чамин ур хийц, европ загварыг өөртөө агуулсан жинхэнэ  элит эмэгтэйн өнгө аястай хэмээн тодорхойлдог. Ажил хэрэг нь амжилттай яваа бүсгүйчүүдийн гангараа гэж онцолж болох алдарт брэндийн шинэ коллекци бараг тэр дороо эзнээ олж байсан нь гайхалтай гэмээр.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж