Томчуудын өмнө “жижиг” асуудал ярьдаг Ерөнхий сайд!

Томчуудын өмнө “жижиг” асуудал ярьдаг Ерөнхий сайд!

Томчуудын өмнө “жижиг” асуудал ярьдаг Ерөнхий сайд!

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд "Эрх чөлөөний дөрвөн зам-дөрвөн чөлөөлөлт"-ийн бодлогоо танилцуулав. Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар цаашид эдийн засгийн чиглэлээр ямар арга хэмжээ, татвар, хөрөнгө оруулалтын чиглэлд ямар бодлого шийдвэр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа, гадаадын хөрөнгө оруулалтуудыг татаж, ямар ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэсэн бодлогоо танилцуулах уулзалт л байх байлаа.

Гэвч энэхүү уулзалт эхнээсээ л уриа лоозон бүхий, Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах хүсэлтэй гадаад, дотоодынхонд тун ойлгомжгүй, дотоодын зовлонгоо тоочсон уулзалт болов.

Уулзалтад Монгол Улсад суугаа гадаадын бүрэн эрхэт Элчин сайдууд, дэлхийн, олон улсын банк, санхүүгийн байгууллага гээд Монголд юу хийж, ямар хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ тодорхой шийдэж, цаашид хөрөнгө оруулагчдыг Монгол руу татах боломж хайх, түүний гүүр болохуйц албан тушаалтнууд байв.

Ерөнхий сайд Н.Учралын гадныханд танилцуулсан танилцуулга дотор “Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр нь бүрдэхгүй байгаа бага орлоготой иргэдэд, урьдчилгаа төлбөрөө төлөх хүртэл түрээслэх боломжийг нэмэгдүүлнэ” гэжээ.  Гадныханд төдийгүй, Монголын бизнесийн салбарынханд ипотекийн зээл яг ямар хамаарал байна вэ. Нийгмийн даатгал, татварын өртэй компаниудын дансыг түр хугацаагаар нээсэн талаараа, УИХ-аас гаргасан хууль тогтоомжтой холбоотойгоор зөвшөөрөл олгодог чөдөр тушаа болсон асуудлыг 8 төрлийн 136 бизнесийн үйл ажиллагаа онлайнаар эрхэлдэг болсон талаараа, Г.Дамдинням сайдынхаа гадаадад айлчлал хийгээд, шатахууны үнээ тогтвортой барьж байгаа, багш, эмч нарын цалингаа яаж нэмэгдүүлж байгаа талаараа гээд монголчуудын өдөр тутмын амьдралд хэрэгжих боломжтой асуудлууд шийдсэнээ л ярив. Ерөнхий сайдын энэ яриад байгаа шийдвэрүүд нь Долоон буудлын Должин, Баянзүрх дүүргийн иргэн Балданд, буулгаад явуулсан ТҮЦ-нүүдээ эргэн авчирсан иргэн Цэцгээ нарт л хамааралтай асуудал.

Харин гадаадын олон хөрөнгө оруулагчид “халаасанд” нь байгаа, гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголын Засгийн газартай хамтран ажиллах боломжийг эрж, хайдаг Элчин сайдууд, дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагуудад  бол “жижиг” асуудал бөгөөд хамааралгүй сэдэв.

Үндсэндээ, Монгол Улсад гадаад улс орнуудыг төлөөлж байгаа Элчин сайдуудад бол байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг Монгол Улсын Засгийн газар ямар ямар том төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилго тавьж байна, бид, манай улс ямар чиглэлийн төсөлд хөрөнгө оруулалт хийх боломжтой байгаа, Монголын Засгийн газрын хууль эрх зүйн орчин, татварын орчин нь гадныханд ямар үр өгөөжтэй, эрүүл орчин бий болох, Ерөнхий сайд Н.Учрал нь энэ бодлогоо хэрхэн хэрэгжүүлж, бодлогоо хамгаалж, гадаадын хөрөнгө оруулагчдийг дэмжиж хамтарч ажиллах амбиц бөгөөд амлалттай байх вэ гэдгийг л сонирхож байгаа. Түүнээс монголчууд татвар, нийгмийн даатгалын өртэй компаниудынхаа дансыг хааж байгаад өрөө төлүүлчихдэгээ гайхуулдаг,  Ерөнхий сайдаар томилогдоод 33 хонож байхдаа монголчуудад зориулж гаргасан шийдвэрүүдээ, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаад суухыг лав хүлээгээгүй байх.

Дэлхийн геополитикийн асуудал байгаад, тэр нь дэлхийн эдийн засагт нөлөөлж байгаа ч энэ хүндрэлийг давахын тулд Монголд ямар боломж байгаа, түүнийг дагаад ямар хөрөнгө оруулагчдыг татаж болох, хаана ямар боломжууд байна, түүнийг нь тэд хэрхэн ашиглаж, яаж хамтрах талаараа л Монгол Улсын Ерөнхий сайдын чадамж, боломжийг харахыг хүсч байгаа. Үндсэндээ Ерөнхий сайд гадныханд май гээд тавиад өгчих нэг ч том, хөрөнгө оруулалт татах, бизнесүүдээ яаж дэмжих талаар тодорхой бодлого, шийдэл танилцуулсангүй.  Жижигхэн ч гэсэн том улсын “тоглогч” нартай уулзаж байгаа Ерөнхий сайд боломжгүйг боломжтой болгох амлалт өгч чадахгүй ч амбицтай байгаагаа л харуулах ёстой байлаа.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-07 66.181.188.207

Үнэхээр бүтэхгүй ээ!! Хот нь нарантуулаас дор зах болж байна яанаа??

Avatar

иргэн 2026-05-07 202.126.88.141

ард түмний амьдрал хүнд үёд байнга хурал байнга гишүүд нь мэдээлэл гэж гарч ирээд ярих юм хэнд хэрэг алга ан нам баахан хурал баярцогтоо яриад ёстой ард түмэнд хамаарал алга мөнгөгүй гэхм ахин сонгууль явуулаад 70 гишүүнтэй болгооч дэ илүү гарсан гишүүдийн мөнгийг өгөл дө ёсайд эрх мэдэл бна хөгшчүүлээ ингэж удаан байлгаад яахав дэ ёрөнхийлөгч үгээ хэлээч ёр нь дампуураж бна ш тэ ихэнх дэлгүүр гуанз хувийн эмнэлүүд хаалгаа хааж бна цаашаа яах вэ хурал мэдээлэл зэргээ багасгаач биё биёнээ муулах

Avatar

Нэргүй 2026-05-07 124.158.123.242

Юу юуны духанд хүрээгүй байж том "дүгнэлт" хийгээд хэрэггүй дээ. Зөвхөн болсон юмыг л мэдээлэл-дээ. Олон түмэн өөрсөдөө толгойтой гэдэгийг бүү март, өөрийнхөө бодолыг бусдад бүү тулга. "Бага чулуугар том чулууг доргиох" гэдэг үгийг монголчууд бас хэлдэг дээ…

Avatar

зочин 2026-05-07 192.82.66.11

ЖУЛДАЖ БАЙНА ЛЭЭ8 ӨМНӨӨС НЬ САНАА ЗОВООД….ЗӨВЛӨХҮҮД МУУ БНАА

Avatar

Зочин 2026-05-07 202.21.109.2

Хулгай авилга хуурч мэхлэх талаараа манайхан энэ дэлхийд тасархай гоц авьяастай.

Avatar

Монгол 🇲🇳 улсын эдийн засаг тун удахгүй сайжрана гэдэгт итгэлтэй байгаа шүү. 2026-05-07 84.225.165.61

Би бол улсынхаа ирээдүйг өөдрөгөөр харж байгаа шүү.

Avatar

Нэргүй 2026-05-07 66.181.187.227

Монголд ирээдүй байхгүй. харин өнгөрсөн үе бол бий

Avatar

Нэргүй 2026-05-07 203.23.49.145

намтар дээрээ хэдэн өгүүлбэр нэмүүлэх гэж чичирсэн төдий залуу ОЭ нян мянгаасаа ялгарч дээрдэх зүйлгүй оюунлаг бус мэдлэг чадвар сул дорой сэтгэл цаашаа тийм л томчуудынхаа нэгэн адил залгамж залуу үe нь ш дээ

Avatar

Нэргүй 2026-05-07 202.70.43.34

Уриа Лоозон, Зүйр цэцэн үгс, Холбоо үг, Хэлц үгс л их ярих юмдааа…..Хий Хоосон цаг үрсэн Хөндий хоосон утгагүй яриа л юмдаа чаавас ….Хэлнийхэн, Сэтгүүлийхэн, Нийгмийн салбарынхан Улс орныг Удирдахаар нэг иймэрхүүү

Avatar

Нэргүй 2026-05-07 202.180.221.78

үнэн шдээ. макро эдийн засгийн асуудал, улс орны хөгжлийн бодлого гээд шууд шийдэх боломжтой, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого зэргийг шууд л ойлгомжтой байдлаар танилцуулвал өөрөөр харна шдээ. ямар ч шийдэл байхгүй зовлонгоо олон л жил тоочлоо ш дээ.

Avatar

Нэргүй 2026-05-07 175.195.229.95

Юун тэнэг уриа лоозон бэ? Нэртэйгээр нь дөрвөн бэрх гэчихмээр юм

Avatar

Нэргүй 2026-05-07 202.55.188.82

ДОРЖХАНД БОЛ ҮНЭХЭЭР ТАСАРЦАН “ХӨӨРҮҮ, ҮҮЛНИЙ” ЮМ ЯРЬСАН. ХЯТАД УЛСЫН ИХЭНХ ГАЗАР НУТАГ МОНГОЛТОЙ ИЖИЛ УРТРАГТ БАЙДГИЙГ МЭДДЭГҮ БОЛОЛТОЙ IA DATA CENTER МОНГОЛД БАЙГУУЛБАЛ 6-3 ЦЕНТ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНАГАНА ГЭЖ… БААХАН ДРЛЛАР ЕВРО ЯРЬСАН… ХАРАМСАЛТАЙ НЬ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ЭНЭ ҮЛГЭРЭЭ ЯРЬЖ БАЙГААГАА МАРТЧИХСАН… 1 ДОЛЛАР ОРЖ ИРЭЭГҮЙ

Avatar

Зочин 2026-05-07 59.153.114.249

Манай хэвлэл мэдээлэл шиг мэдэхгүй сэдвээрээ болсон болоогүй дүгнэлт хийгээд олон нийтэд цацаад байдаггүй Мэргэжлийн хүмүүсийн санал дүгнэлтүүдийг пуны өмнөө хэвлэдэг Манаых шиг мэргэжилтний саналыг мөнгөөр үнэлж ниытэлдэггүй харин бүр өндөр шагнал өгч гаргадаг Сэтгүүлч бүр аль нэг сэлэв салбараар мэргэшсэн баыдаг

Avatar

Зочин 2026-05-07 59.153.114.249

Хэвлэл мэдээлэл тэдний араас гүйж аль шилдэгийг олонд таниулдаг Засаг өөрөө бодлогоо боловсруулахдаа иргэний нийгмийн тэр санал санаачилгыг судалж бодлогодоо тусгадаг Яам бүр салбартаа олон жилийн ой санамжтай Тэнд хүрсэн түвшин гэх мэт бүх мэдээ судалгаа тооцоо бэлэн байж баылаг язасаг солигдоход манайх шиг бүх юмыг анх хийж байгаа мэт ажилладаггүй

Avatar

Зочин 2026-05-07 202.126.88.148

Улаанбаатар Хотын захирагч бөгөөд Улсын Ерөнхий Сайд гэвэл ямар вэ

Avatar

Иргэн 2026-05-07 66.181.187.13

Учрал бол попорхоос өөр юмгүй. Юу ч хүлээгээд нэмэргүй. Бүтээн байгуулалтаа зогсоодог хөгийн ерөнхий сайд

Avatar

Зочин 2026-05-07 59.153.114.249

Том зорилтуудаа танилцуулсангүй гэдэгтэй санал нэг байна Гэхдээ тэр нь ерөнхий сайд засгаас болж байгаа юм биш Манай ниийгэм бүхэлдээ тийм. Өөрөө өөрийгөө таньж мэдээгүй хий дэмий бухимдсан зогсонги баыдалд орлоо Шалтгаан нь олон олон арван жил засаг намууд ба нийгэм хамтарч ажилласангүй Өндөр хөгжилтэй улсад бодлого болоьсруулж хэрэгжүүлэх үйл явц хэд хэдэн үе шаттай явдаг Мэргэжилттнүүд судалгааны байгууллага их дээд сургуулиуд концепц уралдуулж нийгэмд танилцуулдаг

Avatar

Иргэн 2026-05-07 157.15.6.113

Төгссөн болоод өмчилсөн сургууль нь Монголын дээд боловсрол дахь ТҮЦ хэхэ, сэтгэлгээ ч яг ТҮЦ

Avatar

Зочин 2026-05-07 66.181.183.36

Жижиг биш харин ч томоос том асуудал! Амжилт!!!

Avatar

Нэргүй 2026-05-07 103.212.119.98

Баярцогт ЕС болох хэрэгтэй юм байна. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татаж, эдийн засаг сайжрах болно.

Avatar

irgen 2026-05-07 103.212.116.227

Хөөрхий Хүрсүхийн нялх зулбасгаас та нар юу горьдсийн. Байгаа тархиных нь хэмжээ л энэ ш дээ.

Avatar

Нэргүй 2026-05-07 66.181.178.172

Оркуудын хаан, МАНгар намын поп стар

Avatar

Нэргүй 2026-05-07 103.229.121.92

яагаад жижиг гэж. харин ч амьдралтай бодит зүйл ярьж байна. зөв юм хийж байгаад нь бүү атаархацгаа новшнууд

Avatar

Нэргүй 2026-05-07 66.181.168.82

попрол нь бүр даамжирлаа

Avatar

Нэргүй 2026-05-07 59.153.115.236

Чадваргүй хүнээс юу хүлээсэн юм бэ??? Ядаж л гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмддэгийг зогсооно гэд хэлчихсэн бол арай дээр байх байсан биз. Гэвч энэ урвагчид тийм ухаан байхгүй л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж