Монгол сургуулийн захирал, доктор, гавьяат эдийн засагч Н.Дашзэвэгтэй Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эргэн тойронд ярилцлаа.
-УИХ-аас Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар гадаадын банкуудыг оруулж ирэх асуудал яригдаж байна. Энэ өөрчлөлтөөр гаднын банкууд орж ирэх үү?
-Ямар ч хууль гараад, гаднын ямар ч банк орж ирэх нөхцөл алга. Нөхцөл бүрдвэл хуульгүй байсан ч орж ирнэ. Учир нь мөнгөний зах зээлийн савлагаа их байна. Зээлийн зах зээлийн багтаамж бага, гадаадын хөрөнгө оруулалтай компани ховор, үнэт цаасны зах зээл үхмэл, хүн ам цөөн, тархан суурьшсан, гадаад өр ихтэй. Инфляц, ханш тогтворжоогүй. Тэд 1-2 хувийн ашиг харна. Түүнийг нь инфляц, төгрөгийн ханш 5-10 хувиар хэлбэлзээд идчихнэ. Монголбанк зах зээлээ хянах чадваргүй, мэргэжлийн бус хүмүүс удирддаг. Онилсон инфляцаа онож чадахгүй 20 жил боллоо. Ийм нөхцөлд гаднын банк орж ирэхгүй.
-Хууль санаачлагчид болон Монголбанкны ерөнхийлөгчийн зүгээс гаднын банкийг оруулж ирснээр өрсөлдөөн нэмэгдэж, зээлийн хүү буурна гэдэг тайлбар хэлж байна. Үнэхээр зээлийн хүү боломжтой юу?
-Гаднын банк мөнгөө аваад орж ирлээ гэж бодоход зээлийн хүү буурахгүй. Учир нь манай банкууд хадгаламжийг өндөр хүүгээр булаацалдан авч дамжуулж ашиг олж байгаа. Гадаадын банк орж ирлээ гээд хадгаламжийн хүүгээ тэд бууруулж чадахгүй. Хадгаламжийн хүүг ямар ч банк бусдаас түрүүлж бууруулахгүй тул зээлийн хүү буурахгүй. Хадгаламжийн өндөр хүү эдийн засгаа хорлож, хэдэн хүн мөнгө хүүлэн баяжиж байна.
Монголбанкны ерөнхийлөгчөөр мэргэжлийн бус, мөнгөний бодлогын “А”-гүй хүн томилогдсонд харамсаж байгаа.
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнийн өрөөнд энэ хуулийн төслийн талаар Монголбанкны баг 2026 оны гуравдугаар сард танилцуулсан. Бид мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийн төслөө танилцуулах зорилготой уулзсан юм. Энэ үеэр С.Наранцогт ерөнхийлөгч зээлийн хүүг бодлогын хүүгээр бууруулдаг гэж сэтгэж ярьж чадахгүй байсан. Нөхцөл бүрдүүлнэ гэдэг дэмий юм ярьсан. Би уурлаад, “Та сурах бичиг уншсан юм уу” асуугаад өнгөрсөн.
-Зээлийн хүү ямар тохиолдолд буурдаг вэ?
-Хадгаламжийн хүү буурсан тохиолдод л Монголд зээлийн хүү буурна. Бусад оронд эдийн засаг муудмагц, ажилгүйдэл нэмэгдмэгц төв банк нь бодлогын хүүгээ бууруулж, улмаар банкууд нь зээлийн хүүгээ дагаж бууруулдаг. Өрсөлдөөнт зах зээлтэй нөхцөлд банкууд зээлийн хүүгээ бууруулж өрсөлддөг. Монголд бодлогын хүүгээр зээлийн хүүг бууруулах боломжгүй. Хадгаламжаа 12-16 хувийн хүүтэй авсан банкуудад бодлогын хүү ямар ч хамаагүй байдаг. Монголын банкны салбар гажиг монополь-олиголь системтэй. Сүүлийн 20 жилд зээлийн дундаж хүү 17 хувь дээр гацсан явдал нь хадгаламжийн хүү 12 хувь дээр гацсантай холбоотой юм. Төрөөс зээлийн өндөр хүүг мөнгө хүүлэлт гэж үзэж, дээд хязгаарыг тогтоовол хүү нь 30 орчим хувиар буурна. Гэхдээ л 5-8 хувийн инфляц дээр очиж зогсоно. Үүн дээр 5-7 хувийн ашиг нэмнэ. Хадгаламж, зээлийн хүүг төрөөс зохицуулаад явбал бага хүүтэй болж болно.
-Гаднын банк орж ирснээр эдийн засагт өөр ямар нөлөө үзүүлнэ гэж харж байна вэ?
-Яаж орж ирэхээс хамаарна. Монголын банкуудын хувьцааг авбал, зээл нэмэгдээд шалихгүй. Харин мөнгөө аваад ороод ирвэл, зээлийн хэмжээ нэмэгдэж сайн нөлөө үзүүлнэ.
-Хуулийн төсөлд дотоодын банкууд либералчилж задлах бус харин ч одоогийн эздийн эзэмших хувь хэмжээг нэмэгдүүлэх заалт оруулсан байна. Энэ талаар бодлоо хуваалцах юу?
-Энэ бол маш буруу бодлого. Ард түмнийхээ эсрэг шийдвэр болно. АНУ-д хувьцааны үнэ өсөх, ногдол ашиг өсөхийг иргэдийн амьдрал сайжирч байна гэж үздэг. АНУ-ын иргэдийн 64 хувь нь хувьцаа эзэмшдэг. Хамгийн баян дээд 10 хувь нь нийт хувьцааны ойролцоогоор 87 хувийг эзэмшдэг. Доод 50 хувь нь ердөө нэг хувь орчмыг нь эзэмшдэг гэсэн тооцоо бий. Гадаадад банкны хадгаламжаар мөнгө өсгөнө гэсэн ойлголт байхгүй. Зарим оронд хадгаламж хасах хувьтай буюу мөнгө төлж мөнгөө хадгалуулдаг. Эрүүл эдийн засаг ийм байдаг.
Монголд банкуудаас илүү өндөр ашигтай ажилдаг салбар алга. Иргэд банкуудын хувьцааг авснаар нэмэлт орлоготой болно. Иймд аль болох олон олон иргэн банкуудын хувьцааг эзэмших, аль болох олон хувьцаа чөлөөтэй зарагдаж байх ёстой. Нөгөө талаас банкууд иргэдийн хадгаламжийг зуучилж ашиг олж байна. Өөрийн хөрөнгө өчүүхэн. Иймд ашгийг иргэд авах нь илүү зөв.
Энэ утгаар банкуудын хувьцааны төвлөрөл аль болох бага байх ёстой. Эхний удаа 20 хувь болно. Цаашид 10 хувь болгож жижиглэх боломж нээлттэй байх ёстой. Зөвхөн “Хаан банк” 2025 онд 694 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Үүний 400 тэрбумыг нь ногдол ашигт тараах нь. Дийлэнхийг гадаадын хоёр хүн, Монголын нэг гэр бүл авах тооцоо байна. Жижиг хувьцаа эзэмшигчид нь 4.23 хувийг хүртэнэ. Олуулаа ногдол ашиг авахын тулд банкуудын хувьцааны 50 хувийг хөрөнгийн бирж дээр гаргаж зарж, төвлөрлийг улам багасгах ёстой.
-Анх банкны хувь эзэмшигчдийн эзэмшлийн хэмжээг 20 хувь байна гэдэг хязгаар тогтоох асуудлыг санаалчилж, батлуулж байсан Монголбанк одоо ингэж шийдвэрээсээ буцаж байгааг юу гэж харж байна вэ?
-Монголбанк банкуудынхаа лоббид автаж, ард түмнээ бодохгүй байна.
-Нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн эзэмшлийн хэмжээ 20 хувиа ихэсгэхгүй бол гадным банк орж ирэхгүй гэж Монголбанк үзэж байна. Та энэ талаар бодлоо хуваалцахгүй юу?
-Ямар хэлбэрээр орж ирэхээс шалтгаална. Банкны хувьцааны 34-51 хувийг авах хэлбэрээр орж ирвэл хэрэггүй. Ингээд ч орж ирэхгүй. Төгрөг унаж шатсаар байх тул айна. Хэлбэлзэл, савалтаас айна. Хувь эзэмшлийн хязгаарлалт 20 хувиас хэтрэхгүй хэвээр байсан нь дээр. Амтат бялуугаа тэдэнд өгөх буруу. Ядуу иргэд идсэн нь дээр. Ийм нөхцөлд ч гэсэн мөнгөө гадаадын гурван хүний нэр дээр хувааж хийгээд хувьцааны 60 хувийг нь хянаж болно. Бид шалгаж чадахгүй. Ийм маягаар банкны хувьцааны 34-51 хувийг гаднынхан авах боломж одоо ч нээлттэй байна. Ногдол ашгаа гадагшаа шилжуүлэх учир бас буруу. Эдийн засагт муу нөлөөтэй. Харин гаднаас хөрөнгөө аваад орж ирэх банканд нэг эзэмшигчийн хувьцааны төвлөрөлд хувь хязгаар тогтоох хэрэггүй. Тэд Монголд дутагдаж буй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал юм. Инфляц, ханш уналт өндөр байгаа, өндөр савлагаатай энэ нөхцөлд валютаа төгрөгт шилжүүлэхэд зээлийн хүү бас л өндөр гарна. Гэхдээ хадгаламж авахгүй тул хадгаламжийн хүүний 12 хувь гэсэн суурь хүү тэдэнд байхгүй, амар байх болно. Инфляц таван хувь, төгрөгийн ханш уналт таван хувь, ашиг, эрсдэл 1-2 хувь, зардал нэг хувь гэсэн тооцоогоор зээлийн хүүгээ тогтоох байх. Монголын банкуудын зээлийн хүүнээс 3-5 орчим хувийн бага хүүтэй зээл өгөх боломжтой. Том зээлдэгчид гаднын банк руу шилжих байх.
3,576.03






















































Зочин 2026-05-07 202.9.41.4
Ийм 1990 ондоо тархи нь таг гацчихсан хөгшчүүд одоогийн банк санхүүгийн систем ойлгохгүй л дээ. Хуучин социолист нийгэм шигээ л бодоод байх шиг байна. Хадгаламжийн хүүг тэгээл хүчээр буулгачихаж болдог зүйл үү тэ
Хоцрогдсон өвгөн Дашзэгвэ хол очиж хуцаарай 2026-05-07 59.153.114.108
Энэ хоцрогдсон өвгөн одоо хол очиж хуцаач ээ. Үхсэнийх нь гавьяат эдийн засагч вэ, социализмийн үеийн төлөвлөгөөт дампуу эдийн засгаас мэдлэг нь хэтрээгүй амьтан чи ичиж амьдраарай.
Нэргүй 2026-05-07 202.126.88.75
Go fuck urself old man u have no idea
Нэргүй 2026-05-07 192.82.64.89
зөв ш дэн
Зочин 2026-05-07 103.229.123.86
компютерийн програм шиг юмаар монгол залуусын секс бичлэгийг хадгалж аваад гадаадын гаж донтой баячуудад өндөр үнээр зардаг болждэ
Нэргүй 2026-05-07 122.201.31.134
инфляцаа яаа гээд байгаан бэ? өөрөө харин онолгүй орчлонгүй юм ярих юм
Зочин 2026-05-07 14.138.34.98
инфляц 9% байхад хадгаламжийн хүүг түүнээс бага болговол хүмүүс төгрөгийн хадгаламжаа шууд ам.доллар болгоно. төгрөгийн ханш навс унана.
.
zeel har dans 2026-05-07 66.181.161.156
Хятадад орон гэргүй залуусын тоо эрс нэмэгдэв: Нийгмийн үнэлгээний системийн аймшигт үр дагавар ба Монголчуудад өгөх сануулга 🚨
БНХАУ-д эдийн засгийн хямралаас гадна өөр нэгэн чимээгүй гамшиг нүүрлээд байна. 📉 Сүүлийн үеийн мэдээллээр тус улсад орон гэргүй хүмүүсийн тоо 50 саяд хүрсэн бөгөөд тэдний 60 орчим хувь нь 33-аас доош насны залуус байгаа юм. ⛺ Гэвч хэдэн арван мянган боловсролтой залуус зөвхөн ажлын байрны хомсдолоос биш, харин төрийн хатуу хяналт болох "Нийгмийн үнэлгээний систем" (
Зэндмэнэ 2026-05-07 202.55.186.137
Манай гишүүд энд тэнд үзсэн, сонссон болгоноо хуульчлах дуртай. Ж/ нь, Хятадад одоогийн энэ гажуудлыг үүсгээд байгаа Social records буюу Нийгмийн онооны системийг оруулж ирэх гэж хууль санаачлах хүсэлт гаргасан нэг бус гишүүн энэ 126 дотор байна. Эхлээд улс нь иргэн хүн хэвийн амьдарч, ажиллаж болохуйц эрүүл саруул, зөв тогтолцоотой бх ёстой . Нийгмийн оноо тооцуулах байтугай аятайхан амьдрач, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, татвар, өрийн дарамтанд байхад яаж ийм юм руу оруулах санаа төрдөг бн
Нэргүй 2026-05-07 133.106.154.6
Энэ хүнийг яагаад тоож ярилцлага авдаг юм бол? Ийм том сайтаар хүмүүсийг соён гэгээрүүлэхээр олонд үнэлэгдсэн хүнээс ярилцлага авч байх хэрэгтэй. Эдийн засгийн А-гүй гэдэг үгийг өөрт нь хэлмээр үргэлж санагддаг. Цагаан толгой үсгүүдийг хооронд холбож чаддаггүй шиг ямар ч уялдаа холбоогүй ярьдаг хүн.
Нэргүй 2026-05-07 103.212.118.184
Ноён солиот.
Иргэн 2026-05-07 202.55.186.137
Тэнэгт! Хадгаламжийн хүүг буулга гээд буулгачихдаг юм биш! Учир нь төгрөгийн ханшийн уналт, бодит инфляц 2 оронтой тоо давсан байна. Тэрнээс өндөр хүү өгч байж л банкууд хадгаламж татдаг юм байгааз дээ? Банкны гол эх үүсвэр хадгаламж ш дээ. Хадгаламжаас өөр хөрөнгө оруулалтын хэрэгсэл Монголд байгаам уу? Хөрөнгийн зах нь ажилгүй, ХК-иуд нь ногдол ашиг өгдөггүй.. Ийм нөхцөлд 5,10 төгрөгөө хадгаламжинд, эсхүл үл хөдлөх хөрөнгөд л хийнэ ш дээ. Эхлээд э/з-аа эрүүлжүүл л дээ! Төсөв хэт том бн.
Нэргүй 2026-05-07 66.181.187.227
ер нь бол монголчууд махаа малчдын гараас, хувцас хунараа Хятадын үйлдвэрээс нь, зээл хэрэгтэй бол мөнгөтэй хүмүүс дээр өөрөө очоод авчихдаг тийм л нийгэм хүсдэг юм
Зэндмэнэ 2026-05-07 202.55.186.137
Чи монгол хүн биш юмаа даа. Монголчууд мөнгө хүүлэгчдийн гарт орж, х*******н хог авч эдэлж хэрэглээд, зөвхөн махаа идээд байж байхад болоо гэж боддог гэж үү? Одоогийн арилжааны банкууд мөнгө хүүлэгчид болсон нь үнэн л дээ. Гэвч арай хууль ёсны юм даа… Со кинон дээр гардаг хувиараа мөнгө хүүлэгчид бол аймаар юм бн лээ шдээ..Өр барагдуулах алба нь мафи системтэй. ккк. Ер нь бол Монгол улсын эдийн засаг гэхээр ТӨСӨВ, ТӨР 2-ыг л ярьж байгаа шүү дээ. Уг нь бол ХУВИЙН СЕКТОР, ИРГЭН, ААН бх ёстойм
1 2026-05-07 202.21.115.165
Bankuudiig ih uzen yadah boljee bankuudaa haagaad 3sar bolood uzhuu yahuu. malnuud buzaad 90 luugaa ochij mongo tsaaas bolno gedeg ee oilgodiimuu
Нэргүй 2026-05-07 66.181.168.164
Хадгаламжийн хүүг жилийн 5 хувиас илүүгүй байхаар шийдэх хэрэгтэй. Тэгж байж зээлийн хүү буурна, үнэт цаасны зах зээл бас хөгжих шат нь болно.
Нэргүй 2026-05-07 202.179.15.130
Инфляц 2 оронтой тоо руу орчихсон байхад 5 хувьтай мөнгөө хадгалуулах уу. Сайн бод. Өөрөө тэгээд хадгалуулаад үз дээ.
Нэргүй 2026-05-07 66.181.168.164
Хадгалахгүй нь хөрөнгө оруулалт хийгээд явахаар эдийн засаг нь өөрөө дэвжээд инфляци нь тогтворжоод эхэлнэ ш дээ
Иргэн 2026-05-07 202.55.186.137
Ямар юманд хөрөнгө оруулах юм? Үнэт цаасны зах зээл нь бас л луйварчдын мөнгө угаах оромж. Ногдол ашиг өгдөггүй дампуу ХК-иудтай, ЗГ, Нийслэлийн бондыг банкууд нь авчихна. Иргэнд олдох уу? Хадгаламжийн хүү буурвал иргэд мөнгөө гудсан дороо хадгална. Мөнгө эргэхгүй. Банк дампуурна. Э/з-т санхүүжилт дутна. Татвараа бууруулж, төсвөө хумиж байж л э/з тогтворжиж, төгрөгийн ханшийн уналт буурна. Өөрсдөө юу ч үйлдвэрлэдэггүй, тариа ногоо, гурил будаагаа хүртэл гаднаас авдаг орон шүү дээ. Бод2..ккк
Нэргүй 2026-05-07 202.21.100.164
Гудсан доороо хадгалснаас 5 хувиа авахаа бодно ш дээ хө
ттт 2026-05-07 202.21.118.186
Mонгол банкны Ерөнхийлөгч нь Санхүүгийн биш боловсролтой хүн байхаар чинь яаж Монгол орны Эдийн засаг сайжрах юм бэ….энэ намуудын туйлшрал арай дэндүү байна аа Ерөнхий сайд нь мэргэжил, мэргэшисэн гэдгийг харж баймаар байна.
Иргэн 2026-05-07 202.55.186.137
Ерөнхий сайд нь бас эдийн засгийн мэдлэггүй. Аав ээжийнхээ сургуулийг хуульч-эрх зүйч мэргэжлээр төгссөн дипломтой. Цахим, койн..г.м-ээр өвчилчихсөн. Яг л PC тоглоомонд донтсон хүүхэд шиг явж байгаашдээ. Койны луйварчинг шилдэг татвар төлөгчөөр өргөмжилнө гэдэг чинь цахим луйврыг дэмждэг гэсэн үг биш үү?!
Нэргүй 2026-05-07 66.181.190.186
Бусад оронд Төв банкны дарга нар голдуу эдийн засгийн профессор нар байдаг. Банк санхүүгийн том мэргэжилтэн нар.
Нэргүй 2026-05-07 66.181.166.134
Физикч мэргэжилтэй
Нэргүй 2026-05-07 122.201.31.134
АНУ Европын төв банкны ерөнхийоөгч хуульч хүмүүс байгааг тэгээд юу гэхүү?