Нийтийн тээвэрт банкны картаар үйлчлүүлэхэд дамжин суулт үйлчлэхгүй

Нийтийн тээвэрт банкны картаар үйлчлүүлэхэд дамжин суулт үйлчлэхгүй

Нийтийн тээвэрт банкны картаар үйлчлүүлэхэд дамжин суулт үйлчлэхгүй

Иргэд нийтийн тээврээр зорчихдоо хоёр өөр төхөөрөмжид карт болон утсаараа QR код уншуулдаг байсан бол системд шинэчлэл хийж бүх төлбөр төлөх сувгуудыг нэг төхөөрөмжид уншуулдаг болгох системийн шинэчлэлийг хийж байгаа аж. Энэ хүрээнд U-Money картыг гар утсаараа цэнэглэж боломжгүй болсны зэрэгцээ төхөөрөмжид уншихгүй, дамжин суухад үйлчлэхгүй, картын дугаар буруу байна гэх асуудал үүсэж байгааг иргэд хэлж буй. Энэ талаар "Улаанбаатар смарт карт" компаниас тодруулахад "Нийтийн тээврийн үйлчилгээнд U-Money картыг 2015 оноос нэвтрүүлсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 5 сая орчим карт борлуулагдсан байна. Тиймээс энэ бүх картын дугаарыг шинэ системд таниулахад хугацаа шаардлагатай учир U-Money карт уншихгүй, цэнэглэж болохгүй асуудал үүсэж байгаа. Системийн шинэчлэл ирэх долоо хоногоос дуусна. Системийн шинэчлэлийн хүрээнд иргэд суухдаа картаа уншуулаад, буухдаа картаа уншуулах шаардлагагүй болно. Харин банкны картаар үйлчлүүлэхэд дамжин суулт үйлчлэхгүй" гэж “Улаанбаатар смарт карт” компанийн хэлтсийн дарга С.Гэрэлт-Од хэллээ.

Шинэчлэл хийж байх хугацаанд карт уншихгүй, цэнэглэхгүй байгаа тохиолдолд Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарт болон Улаанбаатар смарт картын 70151289 дугаарт залгаж асуудлаа шийдүүлэх боломжтой ажээ.

Системийн шинэчлэл хийж дууссаны дараа иргэд хуучин U-Money картаа шинэ төхөөрөмжид уншуулаад зорчих боломжтойгойгоос гадна дөрвөн удаагийн дамжин суулт хэвээрээ юм байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настнуудын хөнгөлөлтийн карт хуучин журмаар үйлчлэх бөгөөд нэг өдөрт дөрвөн удаа дамжин суулт үнэгүй хэвээрээ байна гэдгийг хэлэв.

Мөн иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ гар утсандаа UBCARD аппликэйшн татаад QR уншуулаад явах боломжтой. Уг аппликэйшнээр үйлчлүүлэхэд мөн дөрвөн удаа үнэгүй дамжин суух боломжтой юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Шалгалт баатар 2026-05-07 66.181.178.217

Карт цэнэглэдэг газар олдохгүй апплекашенийг нь татах гэхээр гар утасны загвар хоцрогдсон гээд цэнэглэх юм олдохгүй энэ баян ядуугаар ялгасан хүний эрхийн мэдрэмжгүй цэнэглэх газаргүй автобусны төхөөрөмжийг авилгалтай тэмцэх газар шалгаарай

Avatar

Иргэн 2026-05-07 59.153.114.173

бараг л өндөр нам бүдүүн нарийнаа дуудуулах юм бналдаа

Avatar

Нэргүй 2026-05-07 202.126.88.144

картаа цэнэглүүлж чадахгүй байна. автобусны буудлуудаар ажиллаж байгаа ажилтнуудаараа карт цэнэглүүлэх үйлчилгээг яагаад болиулчихав. карт цэнэглэх газрууд нь хаана байна

Avatar

мигжн 2026-05-07 150.228.177.202

Хүнийг нас, хөгжлийн бэрхшээоээр нь ангилж ялгаж зарлагдгаа болимоор юм, Үндсэн хууль зөрчөөд байна шүү

Avatar

Нэргүй 2026-05-07 103.168.34.109

nyambaatar tul hmaagui

Avatar

Нэргүй 2026-05-07 103.229.121.175

хаана цэнэглэх юм бэ? нөгөө сүрхий CU GS 25 нь цэнэглэнэ гээд гайхуулаад байсан. худлаа бна!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж