Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж буюу Натурын замыг Нарны замтай холбох 520 метр урт авто зам барина. Тус зам нь Натурын замаас Нарны зам хүртэл нэг чигийн хөдөлгөөнтэй байх юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тус замыг явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй барина. Гүйцэтгэгчээр “Грэйт Роуд” ХХК шалгарч, гэрээ байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар замын трасст өртсөн цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, нэгж талбаруудыг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Эдгээр ажлыг дууссаны дараа зам барилгын ажлыг эхлүүлнэ. Тус зам ашиглалтад орсноор Нарны замын ачаалал буурч, Натурын замтай холбогдсон шинэ холбоос зам бий болох юм. Ирэх аравдугаар сарын 1-нд замын ажлыг гүйцэтгэж дуусна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
3,576.26






















































Иргэн 2026-05-06 103.57.95.65
520 м замыг бүтэн 5 сар хийн гэхээр 1 сард – 100 м зам 1 өдөрт – 3 м зам. Арай удаан уу? Техник хэрэгсэл байхгүй юм уу?
Нэргүй 2026-05-06 157.15.6.122
bugdyig 3 hun hurzeer hyinee haha
Нэргүй 2026-05-06 66.181.187.227
энэ замыг бүр маш яаралтай хийх хэрэгтэй
Нэргүй 2026-05-06 66.181.178.219
эсэргүүцэх ч юу байхав. гэхдээ натурын замаас нарны зам руу нийлж бгаа тохиолдолд нарны замын ачаалал яаж буурах юм бол.
"Натурын замаас Нарны зам хүртэл нэг чигийн хөдөлгөөнтэй"
Нэргүй 2026-05-06 202.9.40.237
Энэ бүтээн байгуулалтыг эсэргүүцэх үү яах вэ. Нмябаатартай холбоотой юу. Саналаа бичээч манайхан