Blackpink хамтлагийн Жисүгийн баг цомгийн зураг авалтдаа зориулж зээлсэн хувцсаа буцааж өгөөгүй гэж Бельгийн нэгэн загвар зохион бүтээгч цахим сүлжээнд нийтэлсэн байна. Дараа нь энэ асуудлыг шийдвэрлэх шатандаа явж байгаа гэж онцолжээ.
Тодруулбал, "Judasime" загварын брэндийг үүсгэн байгуулагч Бенжамин Бортманс инстаграм хаягаараа дамжуулан Жисүгийн цомгийн хавтасны зураг авалтад зориулж Өмнөд Солонгос руу илгээсэн хэд хэдэн хувцсаа зургаан сар гаруйн хугацаанд буцааж авч чадаагүй гэдгээ мэдэгдсэн байна. Бортманс өөрийн коллекцоо буцааж авах талаар холбогдох хүмүүстэй удаа дараа холбоо барихыг оролдсон гэдгээ дурдсан. Улмаар цахим сүлжээнд дуучны дэмжигчид болон Бортманстай үзэл бодол нэг хүмүүсийн дунд маргаан дэгджээ.
"Зургаан сарын өмнө би Жисүгийн цомгийн хавтасны төсөлд зориулж хэд хэдэн бүтээл илгээсэн" гэж Бортманс нэгэн богино бичлэгтээ хэлжээ. Дараа нь өөр нэгэн бичлэгт "Зарим нь маш чухал архивын бүтээлүүд байсан бөгөөд маш үнэтэй" гэж нэмж хэлсэн байна. Түүний брэнд мөн албан ёсны цахим хаягтаа хувцаснуудыг буцааж өгөхийг шаардсан богино бичлэг нийтэлсэн. Видео бичлэгт Бортманс хууль эрх зүйн арга хэмжээ авахаар бэлдэж байгаа бөгөөд нэхэмжлэл илгээсэн гэдгээ дурдсан.
Бортманс мөн Лхагва гаригт (2025.05.06) нэгэн богино бичлэгтээ "Бүх зүйл шийдэгдэж байгаа" гэсэн мэдээ хүлээн авснаа хэлсэн байна. Гэвч дуучны шүтэн бишрэгчид нь Бортмансыг Жисүгийн буруутай үйл ажиллагаа биш зүйлд түргэн хандсан гэж буруутгасан байна. Улмаар Бортманс тайлбар бичлэг хийж, "Жисү руу шууд дайраагүй. Зөвхөн түүний багийн анхаарлыг татахын тулд видеоны гарчигт нэрийг нь ашигласан" гэв. Учир нь зураг авалтын үеэр дуучны нэр имэйл болон бичиг баримт дээр аль хэдийн байсан байна. Мөн Бортмасн Жисүгийн эсрэг ямар нэг сөрөг сэдэл агуулаагүй, харин ч түүнийг болон хийж буй бүхнийг нь дэмждэг гэж нэмж тэмдэглэжээ. Жисүгийн агентлаг болон хэвлэлээс энэ асуудлаар ямар ч тайлбар өгөөгүй байна.
3,576.03




















































Холбоотой мэдээ