Трампын айлчлалын өмнө нөхцөл байдлыг хурцатгахгүй байхыг Иранаас хүснэ

Трампын айлчлалын өмнө нөхцөл байдлыг хурцатгахгүй байхыг Иранаас хүснэ

Трампын айлчлалын өмнө нөхцөл байдлыг хурцатгахгүй байхыг Иранаас хүснэ

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Бээжинд айлчилж байна. Тэрбээр айлчлалын хүрээнд Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй Ормузын хоолойн хямралын талаар хэлэлцэв. Долоо хоногийн дараа Трамп Бээжинд айлчлах учир Арагчигийн айлчлал туйлын ач холбогдолтойд тооцогдож байна. Арагчи хоёрдугаар сарын 28-наас хойш анх удаа Бээжинд айлчилж буй хэдий ч энэ хугацаанд Ван Итэй гурван ч удаа утсаар ярьжээ.

Арагчи, Ван И нарын хэлэлцээний гол сэдэв нь Ормузын хоолой болон АНУ-ын хоригт ороод буй Ираны боомтуудын асуудал юм.

Бээжин дэх "Al Jazeera"-ийн сэтгүүлч хэлэхдээ "Иранд Хятадын дэмжлэг хэрэгтэй. Тухайлбал, Иран Ормузын хоолойг хаалаа гэхэд НҮБ эргүүлээд тэдэнд хориг тавихыг оролдоно, харин Хятад НҮБ дээр Ираныг хамгаалж чадна. Үүний зэрэгцээ Трамп Хятадад айлчлахдаа ямар байр суурьтай байх бол гэдгийг Ираны Гадаад хэргийн сайд Бээжингээс тодруулахыг хүсч байгаа" гэжээ.

Хятад үүний хариуд Трампын айлчлалын өмнө нөхцөл байдлыг хурцатгах ямар нэг алхам хийхгүй байхыг Иранаас хүснэ гэж үзэж байна.

Иран улс дайн эхэлсний дараахан дэлхийн газрын тос, байгалийн хийн тээвэрлэлтийн ихэнх нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг хаасан. Хятад улс Ираныг ятгаж, Ормузын хоолойн хоригийг сулруулна гэж найдаж буйгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио саяхан илэрхийлж байв.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж