Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал 500 мянган төгрөгт хүрнэ

Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал 500 мянган төгрөгт хүрнэ

Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал 500 мянган төгрөгт хүрнэ

Засгийн газрын өнөөдрийн /2026.05.06/ ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцууллаа.


ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон:

-Одоогоор дөрвөн ААН-тэй яриа хэлэлцээ хийсэн. Эдгээр нь “Тавантолгой”, “Өсөх зоос”, “Хангад Эксплорэйшн”, “Ачит их” компаниуд юм. Төсвийн хөрөнгөөр эдгээр компанийн ашиглаж буй ордын хайгуулыг хийсэн тул төр 34 хувийг эзэмших хэлцэлд хүрсэн. Ингэснээр Үндэсний баялгийн сан арвижсан. Энэ оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ. Хуримтлалын санд уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгийн орлогоос 2025 онд 507.1 тэрбум төгрөг, мөн сангийн 2025 оны хөрөнгө оруулалтын хүүгийн орлогоос 68.5 тэрбум төгрөг тус тус төвлөрсөн. Эдгээрийг Монгол Улсын иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд тэгш хуваарилан бүртгэсэн бөгөөд одоогийн байдлаар нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг байна гэлээ.

ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ДОЛООН ЖИЛИЙН “ТҮГЖЭЭГ” ЦУЦАЛСАН

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан хоёр ажлын хэсэг ажиллаж байна. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний зээлийн хүүтэй холбоотой асуудлыг Сангийн сайд ахлан хариуцаж байгаа. Харин төслийн менежментийн төлбөрийг бууруулах, засаглалыг сайжруулах чиглэлээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд миний бие ахлан ажиллаж байна. Хэлэлцээрийн үйл ажиллагаа тасалдаагүй, маш эрчимтэй үргэлжилж байна. Бид бичгээр тогтмол харилцаж, саналуудыг удаа дараа тавьж байгаа. Хэлэлцээр бодит үр дүнд чиглэн үргэлжилж байна.

Нэгдүгээрт, зээлийн хүүгийн асуудлыг хэлэлцэх долоон жилийн “түгжээг” цуцалж чадсан. Хоёрдугаарт, хэлэлцээрийг заавал үр дүнд хүргэх хүртэл үргэлжлүүлнэ гэсэн тохиролцоонд хүрсэн. Гуравдугаарт, зээлийн хүү болон менежментийн төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлд тодорхой ахиц гарч байна.

Мөн тавдугаар сарын 12-нд "Рио Тинто" компанийн хэлэлцээрийн баг Монголд ирэхээр төлөвлөж байна. Үүний дараа хоёр ажлын хэсэг хамтран хэлэлцээгээ үргэлжлүүлнэ. "Онтрэ" компанитай холбоотой асуудлаар тусдаа ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд хэлэлцээр хийнэ. Энэ хүрээнд Монгол Улсын эрх ашгийг хангах, шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зорилт тавьж байна. Хувь эзэмшлийн хэмжээнээс илүүтэй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (роялти)-ийн асуудлыг түлхүү авч үзэх байр суурьтай байна. Олон улсын жишгээр тодорхой шалгуур, түвшнүүд байдаг. Тухайлбал, зээлийн хүүгийн хувьд олон улсын банк, санхүүгийн байгууллагууд Монгол Улс болон хамтрагч компаниудыг хэрхэн үнэлж байгаагаас хамаарч хүү тогтдог. Энэ үнэлгээний зөрүү ямар байгаа, түүнийг бууруулснаар Монгол Улсад ямар ашиг авчрах вэ гэдгийг голлон хэлэлцэж байна.

"ДУЛААНЫ ТООЛУУР НЭВТРҮҮЛЭХ АЖЛЫГ ГУРАВДУГААР УЛИРАЛД ЭХЛҮҮЛНЭ"

Эрчим хүчний сайд Б.Найдалаа:

– Эрчим хүчний салбар нь Монгол Улсын суурь асуудал учраас онцгой ач холбогдол өгч байна. Тулгамдсан асуудлыг аргалах, аргацаах байдлаар биш, сууриар нь урт хугацаанд шийдвэрлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд санхүүгийн хувьд бие даасан, үнэ тарифын хувьд иргэдэд ээлтэй, үр ашигтай, шинэ технологи нэвтрүүлсэн эрчим хүчний салбарыг бий болгохын төлөө дорвитой шинэчлэл хийж байна. Засгийн газраас энэ чиглэлээр хэд хэдэн тогтоол гаргасан. Хаврын улирал дуусаагүй байгаа ч эрчим хүчний салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл онцгой чухал асуудал юм. Үүнтэй холбоотойгоор дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр үүрэг, чиглэл өгсөн.

Нэгдүгээрт, хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Сэлэнгэ аймаг дахь 70 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг хугацаанд нь ашиглалтад оруулах. Хоёрдугаарт, БНХАУ-аас эрчим хүч импортлоход шаардлагатай цахилгаан дамжуулах дэд станцын ажлыг шуурхайлан ашиглалтад оруулах. Гуравдугаарт, оргил ачааллын үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн цахилгааны хэрэглээг хязгаарлахгүй байхын тулд зай хураагуурын төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэх. Дөрөвдүгээрт, таван аймагт, таван байршилд нарны цахилгаан станцыг нээлттэй сонгон шалгаруулалтаар яаралтай хэрэгжүүлэх.

Хамгийн чухал нь үнэ тариф гэхээс илүүтэй эрчим хүчний үр ашиг, зардал, засаглалын асуудалд анхаарч байна. Цахилгаан, дулаан дамжуулах, түгээх өртгийг хэрхэн бууруулах талаар хэлэлцэж, хамгийн багадаа 3 хувиар бууруулах зорилт тавьсан.

Зардлыг 3 ба түүнээс дээш хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд үүнд зөвхөн зардал танах бус засаглал, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, орон тооны оновчлол зэрэг судалгаанд суурилсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Мөн хэрэглэгчдэд чиглэсэн, иргэн төвтэй цахим, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Дулааны хэрэглээний хувьд Монгол Улсад тоолууржилт хангалтгүй байна. Дулааны тоолуурыг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлыг энэ оны гуравдугаар улиралд эхлүүлнэ. Одоогоор иргэд, байгууллагууд дулааныг хэр хэмжээтэй хэрэглэж байгаагаа нарийвчлан мэдэх боломжгүй байгаа нь зохисгүй үзэгдэл юм. Судалгаагаар Монгол Улсын барилга байгууламжийн 53 хувьд дулааны тоолуур суурилуулах боломжтой гэж үзсэн бөгөөд боломжтой газруудаас эхлэн үе шаттайгаар суурилуулж эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Erdene 2026-05-06 103.57.93.39

hahaha 500k

Avatar

зочин 2026-05-06 202.9.47.50

зүгээр байгаа юмыг солиж яадгийн ,бас нэг мөнгө идэх арга байх.

Avatar

Монгол 🇲🇳 төгрөгийн ханш сайжрах болтугай. Монгол улсын заяа буян түм түмээр арвижах болтугай. 2026-05-06 84.225.165.61

Монгол 🇲🇳 улсын иргэдийн орлого л нэмэгдэж байвал хамгийн сайхан мэдээ байдаг.

Avatar

Зочин 2026-05-06 103.229.123.86

компютерийн програм шиг юмаар монгол залуучуудын оооо бичлэгийг өөрсдийэх нь зөвшөөрөлгүйгээр хуулж аваад гадаадын гаж донтой баячуудад өндөр үнээр зардаг болждэ

Avatar

Зочин 2026-05-06 202.55.188.102

Мөнгө тарааж тэнэг ажил хийж байснаас нэрийн дансанд нь хадгаламж хийгээд явдаг нь хамгийн зөв шүү. Норвеги улс 5,6 сая хүн амтай баялгийн сан нь 1,5 их наяд $ болсон байна.

Avatar

zochin 2026-05-06 66.181.180.176

Ter neriin dans dahi mungu ashiglaj boloh ed uu bolohgui ed uu. Usch bga dung ni haraad setgelee bayasgaad suuh zoriulaltai yum boluu😅😅😅

Avatar

Нэргүй 2026-05-06 66.181.187.192

MANAI ULS ALSIIN HARAATAI ZUIL ER HIIJ CHDHGUI YMAA.YAAY DAA BAIZ BIDEND MEDLEG DUTAAD BGAAM BOL UU SETGEL DUTAAD BGAAN BOL UUUU

Avatar

зочин 2026-05-06 202.126.91.188

ухаа худаг яасан бэ

Avatar

Нэргүй 2026-05-06 203.23.49.199

Зөв. Хамгийн чухал нь үнэ тариф гэхээс илүүтэй эрчим хүчний үр ашиг, зардал, засаглалын асуудалд анхаарч байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж